Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө

БАЙГУУЛЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗОРИЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ, ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ

Төрийн захиргааны төв, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 54.1-д заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргахад энэ журмыг баримтална.

Хариулт №1. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн буюу явцын тайланг дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

Хариулт №2. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6.2-т заасны дагуу үнэлнэ.

Хариулт №3. Харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн захирагч үнэлнэ. Аймаг, нийслэлийн төсвийн шууд захирагч үнэлгээний саналаа хүргүүлнэ. Аймаг, нийслэл, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нэг л газар буюу зөвхөн харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн захирагчаар үнэлүүлнэ.

Хариулт №4. Төсвийн шууд захирагч эцсийн үнэлгээг өгөх бөгөөд харьяалах газрын дарга зорилтот түвшиндээ хүрсэн эсэхэд хяналт тавина.