Стратеги төлөвлөгөө

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЖУРАМ

Төрийн албаны тухай хуулийн 53.2-т заасан стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна.

Асуулт №1. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх цагалбар 2 өөр байна. Засгийн газрын 2016 дугаар тогтоолын хавсралтад 2 жил тутам гэсэн бол Засгийн газрын 206 дугаар тогтоолын 1-р хавсралтад 4 жил тутам гэсэн байна. Аль цагалбарыг барих вэ?

Хариулт №1. Стратеги төлөвлөгөө нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр дамжин хэрэгжих учир жил бүр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй давхардуулан авах шаардлагагүй гэж үзсэн болно. Харин 2 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулахаар зохицуулсан бөгөөд ЗГХЭГ-т 4 жилд буюу стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн эцсийн тайланг хүргүүлэхээр тусгасан.

Хариулт №2. Салбарын болон нутаг дэвсгэрийн стратеги нь салбар, нутаг дэвсгэрийн том хүрээгээр хамруулан, оролцогч талуудын уялдаа холбоог хангах, асуудлыг цогцоор шийдэх зорилготой. Яам болон Тамгын газар нь сайд, Засаг даргын ажлын албаны үүргийг гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, стратегиа боловсруулна.

Хариулт №4. Яам, яамны харьяа агентлагууд, аймаг, нийслэлийн ЗДТГ, Засаг даргын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг агентлагууд стратеги төлөвлөгөө боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулна. Бусад байгууллагууд стратеги төлөвлөгөөнөөс залгамжлан гүйцэтгэлийн төлөвлөгөө хийнэ.

Хариулт №5. Яамны харьяа агентлагийн орон нутаг дахь Засаг даргын дэргэдэх агентлаг тухайн салбарын хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргын хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн бодлого, онцлогтой уялдуулан стратеги төлөвлөгөө боловсруулна.

Хариулт №6. Ерөнхий сайдын агентлагууд стратеги төлөвлөгөө боловсруулна.

Хариулт №7. Стратеги төлөвлөгөө нь 4 жилийн хугацаатай, дунд хугацааны төлөвлөлт бөгөөд бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог.

Хариулт №8. Орчны шинжилгээг стратеги төлөвлөгөө боловсруулах багийн бүрэлдэхүүн хийх бөгөөд шаардлагатай бол асуудлаа сайн мэдэх зөвлөх авч ажиллуулж болно.

Хариулт №9. Байгууллагын стратеги төлөвлөгөөний хувьд орчны шинжилгээг байгууллагын хувьд хийнэ. Салбарын болон нутаг дэвсгэрийн стратеги хийхэд зорилтуудад, ялангуяа салбар дундын буюу олон талын оролцоотойгоор хэрэгжүүлэхэд зорилтод гадаад, дотоод орчны шинжилгээг хийж оролцогч талуудын чиг үүрэг, эрх хэмжээ, оролцоог тодорхой болгож өгөх хэрэгтэй.