Шинжилгээ №1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан юу хийдэг вэ?

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГЖ ЮУ ХИЙДЭГ ВЭ?


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь Засгийн газрын 2020 оны 206, 216, 217 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам", "Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам", "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам" болон аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар батлагдсан "орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал"-д тусгагдсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

НЭГ. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

1.1. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дараахь үе шатаар цогц хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:

1.1.1. мэдээллийг цуглуулах, ангилах, нэгтгэх;
1.1.2. зорилтын биелэлтийн дүнг үнэлэх;
1.1.3. биелэлтийн үр нөлөөг үнэлэх;
1.1.4. гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх;
1.1.5. төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан хамаарлыг үнэлэх;
1.1.6. биелэлтийн түвшинг үнэлэх;
1.1.7. бодлогын баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах тодорхой санал боловсруулах.

1.2. Шаардлагатай тохиолдолд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.

1.3. Бодлогын баримт бичигт дараахь баримт бичгүүд хамаарна.

1.3.1. Алсын хараа - 2050;
1.3.2. Хөгжлийн зорилтот хөтөлбөр;
1.3.3. Төрөөс баримтлах бодлого;
1.3.4. Улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл;
1.3.5. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
1.3.6. Үндэсний хөтөлбөр;
1.3.7. Аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл;
1.3.8. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
1.3.9. Дэд хөтөлбөр;
1.3.10. Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө;
1.3.11. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
1.3.12. Сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө;
1.3.13. Улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.

ХОЁР. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараахь баримт бичгүүд хамаарна.

2.1.1. Монгол Улсын хууль;
2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
2.1.6. Засгийн газрын тогтоол;
2.1.7. Ерөнхий сайдын захирамж;
2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
2.1.9. Засгийн газрын болон Ерөнхий сайдын албан даалгавар.
2.1.10. Аймгийн ИТХ-ын тогтоол;
2.1.11. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол;
2.1.12. Аймгийн Засаг даргын захирамж;
2.1.13. Аймгийн Засаг даргын албан даалгавар;
2.1.14. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл.

ГУРАВ. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

3.1. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:

3.1.1. бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.1.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт (Хэрэгжүүлэгч агентлаг, сумын ЗДТГ, баг);
3.1.3. стратеги төлөвлөгөөний биелэлт;
3.1.4. байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт;
3.1.5. ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.1.6. шилэн дансны хөтлөлт;
3.1.7. шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.1.8. Засгийн газрын гишүүдээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
3.1.9. төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт;
3.1.10. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

3.1.11. Аймгийн Засаг даргаас сум, агентлагийн дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
3.1.12. Аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт (7, 14 хоногийн шуурхай зөвлөгөөн);
3.1.13. архив, албан хэрэг хөтлөлт;
3.1.14. ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт;
3.1.15. шинээр санаачлан хийсэн ажил, түүний үр дүн;
3.1.16. төсвийн хэмнэлт, үр ашигтай ажиллах талаар зохион байгуулсан ажил, түүний үр дүн;
3.1.17. сарын ажлаа хугацаанд нь тайлагнасан байдал;
3.1.18. төлөвлөгөөт хяналт-шинжилгээ, үнэлгээ (Ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу);
3.1.19. төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээ (Ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу).

ДӨРӨВ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ

4.1. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2 жил тутам үнэлж, тухайн жилийн хоёрдугаар улиралд багтаан төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулна.
4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч (аймгийн Засаг дарга) стратеги төлөвлөгөөний тухайн жилийн хэрэгжилтийн үнэлгээнд үндэслэн стратеги төлөвлөгөөний хэрэгжилт хангагдаагүй зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг төсөв, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлтээр тусган хэрэгжүүлнэ.

ТАВ. ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, биелэлтэд үнэлгээ өгөх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэх, гарсан алдаа, дутагдлыг арилгах, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
5.2. Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж эхний хагас жилд явцын хяналт-шинжилгээ, жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
5.3. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан хаагчид хүргүүлж биелэлтийг хангуулна.
5.4. Төсвийн шууд захирагч тухайн жилийн зорилтот түвшинд хүрч чадаагүй зорилт, арга хэмжээний шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, эрх бүхий байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн цаашид үргэлжлүүлэх шаардлагатай арга хэмжээг дараа жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.


-----o0о-----


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.
3. Дээрх үүргийг салбарын хэмжээнд сайд, төрийн захиргааны байгууллагад дарга, тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид дарга (захирал) нар тус тус хариуцна.
4. Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй. Бодлогын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах шатанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан, нэгжээс төлөөлөл оруулан хамтран ажиллана.
5. Тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тооны хязгаарт нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц бүрэлдэхүүнтэй байна.
6. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан хүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалд томилно:

6.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
6.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;
6.3. баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖИЙН БҮТЭЦ, ОРОН ТОО

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь дараах бүтэц, орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Албан тушаал №1. Хэлтсийн дарга
Албан тушаал №2. Ахлах мэргэжилтэн
Албан тушаал №3. Мэргэжилтэн
Албан тушаал №4. Мэргэжилтэн

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

1. Дээд шатны байгууллага

1.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
1.2. Төрийн захиргааны төв байгууллагууд.

2. Аймгийн Засаг даргын Тамгын газар

2.1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс;
2.2. Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай);
2.3. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс;
2.4. Нийгмийн бодлогын хэлтэс;
2.5. Санхүү, төрийн сангийн хэлтэс;
2.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс;
2.7. Цэргийн штаб.

3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын газар;
3.2. Биеийн тамир, спортын газар;
3.3. Боловсрол, соёл, урлагийн газар;
3.4. Гаалийн алба;
3.5. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;
3.6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;
3.7. Мэргэжлийн хяналтын газар;
3.8. Онцгой байдлын хэлтэс (газар);
3.9. Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай);
3.10. Санхүүгийн хяналт, аудитын алба;
3.11. Стандарт, хэмжил зүйн хэлтэс;
3.12. Статистикийн хэлтэс;
3.13. Татварын хэлтэс;
3.14. Улсын бүртгэлийн хэлтэс;
3.15. Ус, цаг уур, орчны шинжилгээний төв;
3.16. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар;
3.17. Хүнс, хөдөө аж ахуйн газар;
3.18. Цагдаагийн хэлтэс (газар);
3.19. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;
3.20. Шүүхийн шинжилгээний алба;
3.21. Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын албатай);
3.22. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс;
3.23. Мал эмнэлгийн газар.

4. Төрийн байгууллагууд

4.1. Аймгийн төсөвт байгууллагууд (Музей, Театр, Номын сан ...);
4.2. Орон нутгийн өмчит хуулийн этгээд (ОНӨҮГ);
4.3. Сумын Засаг даргын Тамгын газрууд;
4.4. Сумын багууд;
4.5. Сумын төсөвт байгууллагууд (ЭМТ, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төвүүд ...).


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ПРОЦЕСС

НЭГ. ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ПРОЦЕСС

Байгууллага №1. Сумын Засаг даргын Тамгын газар
Байгууллага №2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага

1.1. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
Байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд:
     - Мэдээлэл, нотлох баримтуудыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
     - Нотлох баримтуудыг нягтлан шалгах (Тайлан бодитой байхын тулд нотлох баримтууд нь хангалттай, найдвартай, учир холбогдолтой байх ёстой.)

1.2. МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭХ, БОЛОВСРУУЛАХ
Байгууллагын удирдлага болон дээд шатны байгууллагад хэрэгжилтийн талаарх мэдээлэл хүргэхдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
     - Гүйцэтгэлийн тайлан иж бүрэн, алдаа мадаггүй, бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц, аль болох товч, тодорхой байх ёстой.
     - Нэг арга хэмжээний хэрэгжилтийг 2000 тэмдэгтэд багтааж тайлагнана. 
           а. Тухайн арга хэмжээ нь төлөвлөсөн үр дүнд (шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинд) хүрсэн эсэх
           б. Төлөвлөсөн үр дүнд хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцлийг тодорхой дурдах

1.3. МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ
Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт (нотлох баримтууд) болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг харуулсан мэдээллүүдийг баримт бичгийн төрөл, тайлангийн мөчлөгөөр (улирал, хагас, бүтэн жилээр) ангилан баримт бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хангаж, байгууллагын түвшний мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр тайлангийн чанар сайжирч, үнэлгээ бодитой тавигдах нөхцөл бүрдэнэ.

1.4. ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" болон аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар батлагдсан "орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал"-ын дагуу хэрэгжилтийг үнэлнэ.

1.5. ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ
ХШҮ хариуцсан ажилтан тайлангийн төслийг тогтоосон хугацаанд нэгжийн даргад танилцуулж, ярилцлага хийнэ.
     - Төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн эсэх?
     - Хэрэв хийж гүйцэтгээгүй арга хэмжээнүүд байгаа бол түүний шалтгаан, нөхцлийн талаар ...?
     - Байгууллага, нэгж, албан хаагчдын ажлын ачааллын талаар ...?
     - Удирдлага болон хамт олны зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй эсэх?
     - Тайлангийн илэрхийлэл тавигдах шаардлагад нийцсэн эсэх? Үнэлгээ бодитой эсэх?
Нэгжийн даргаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай засваруудыг хийнэ. 

1.6. ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ
Нэгжийн дарга хэрэгжилтийн тайланг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа (хурлын протоколын хуулбарын хамт) албан бичгээр холбогдох байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлнэ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
     - Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ?
     - Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй (төлөвлөөгүй) асуудал гарсан уу?
     - Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу?
Удирдлага төлөвлөсөн үр дүнд хүрэх явцад засч залруулах зүйл байгаа эсэхийг тогтоож, тасарсан болон удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлыг байгууллагын түвшинд зохион байгуулна.

Байгууллага №3. Аймгийн Засаг даргын Тамгын газар / зохион байгуулалтын нэгж /
Нэгжүүд 1.1 - 1.5 дугаар алхмын дагуу хэрэгжилтийн тайланг бэлтгэж, холбогдох нэгж, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

 

ХОЁР. ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ПРОЦЕСС

Байгууллага №1. Аймгийн Засаг даргын Тамгын газар / ХШҮДАХ /

2.1. МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, НЭГТГЭХ, БОЛОВСРУУЛАХ
2.1.1. Мэдээлэл цуглуулах
Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн хэрэгжилтийн тайланг (цаасан болон цахим хэлбэрээр) хүлээн авч, бүртгэл хөтөлнө.
     - Аргачлалд заасан хугацаанд тайланг ирүүлсэн эсэх;
     - Тайланд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нягтлах (нотлох баримтуудыг хавсаргасан байдал ... гэх мэт);
     - Шаардлага хангаагүй тохиолдолд хуанлийн 3 хоногийн дотор нэмэлт тодруулга авах.

2.1.2. Мэдээллийг нэгтгэх, боловсруулах
Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн тайлангуудыг нэгтгэх, боловсруулахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
     - Гүйцэтгэлийн тайлан иж бүрэн, алдаа мадаггүй, бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц, аль болох товч, тодорхой байх ёстой.
     - Нэг арга хэмжээний хэрэгжилтийг 2000 тэмдэгтэд багтааж тайлагнана. 
           а. Тухайн арга хэмжээ нь төлөвлөсөн үр дүнд (шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинд) хүрсэн эсэх
           б. Төлөвлөсөн үр дүнд хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцлийг тодорхой дурдах

2.2. МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ХИЙХ
2.2.1. Мэдээллийн сан бүрдүүлэх
Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг харуулсан мэдээллүүдийг байгууллагын нэр, баримт бичгийн төрөл, тайлангийн мөчлөгөөр (улирал, хагас, бүтэн жилээр) ангилан баримт бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хангаж, орон нутгийн түвшний мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр тэдгээрийн хооронд харьцуулалт, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ.

2.2.2. Дүн шинжилгээ хийх
     - Нотлох баримтад тулгуурлан хүрсэн түвшинг бодитой тогтоох, хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг оновчтой тодорхойлох
     - Хэрэгжилтийн мэдээллийг албан ёсны болон захиргааны статистик мэдээлэл, холбогдох судалгааны үр дүнтэй харьцуулах
     - Шаардлагатай тохиолдолд програм хангамж, судалгааны арга зүй ашиглан шинжилгээ хийх

2.3. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" болон аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар батлагдсан "орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал"-ын дагуу хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулна.

Зөвлөмж нь илрүүлсэн зөрчил дутагдлыг засаж залруулах буюу үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах талаар холбогдох албан тушаалтнууд юу хийх ёстойг тодорхойлж өгнө. Байгууллагын өдөр тутмын дотоод ажилтай холбоотой аар саар зүйлийг зөвлөмж болгохоос зайлсхийж, бодлогын шинж чанартай, ирээдүйд үр өгөөжөө өгөх, өргөн хүрээтэй, томоохон чухал асуудлыг хөндсөн зөвлөмж өгч байх нь зүйтэй. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь ХШҮ-ний дүнгээс тодорхой харагдаж байвал тэдгээрийг зөвлөмж болгож болно.
Зөвлөмжийг хэрхэн илэрхийлэхээс түүний хэрэгжих магадлал нилээд хэмжээгээр хамаарна. Зөвлөмж нь үр нөлөөтэй байхын тулд үйл ажиллагаанд чиглэсэн, үндэслэл сайтай, тухайн байгууллагыг арга хэмжээ авч хэрэгжүүлэх сонирхол төрүүлэхүйц байх шаардлагатай. Тухайлбал, зөвлөмж дараахь шинж чанарыг агуулсан байвал зохино.

Оновчтой чиглэгдсэн: Зөвлөмж өгөхдөө түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий этгээдэд нь хандаж өгнө.
Ойлгомжтой илэрхийлэгдсэн: Зөвлөмж гэдэг нь шууд ойлгогдохуйц байхын хамт тодорхой хаяглагдсан байх нь зүйтэй. Үүний тулд "... зөвлөж байна", "зөвлөмж болгож байна" гэсэн үг хэллэг хэрэглэж болно.
Тодорхой: Чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөмжид тодорхой зааж өгсөн байна.
Хүлээн зөвшөөрөхүйц: Зөвлөмж нь нотлох баримтад үндэслэсэн, түүнээс урган гарсан бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц байх учиртай.
Ач холбогдолтой: Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авснаар байгууллагын үйл ажиллагаа сайжирч, холбогдох бодлогын баримт бичиг үр дүнтэй хэрэгжиж, хууль тогтоомж чанд мөрдөгдөнө гэдгийг ХШҮ-ний дүн, зөвлөмжид тодорхой илтгэн харуулах нь чухал.
Өнгө аяс, агуулгын хувьд эерэг: Зөвлөмжийг эерэг, ажил хэрэгч байдлаар илэрхийлэх нь сөрөг, шүүмжлэгчийн байр сууринаас хандсанаас илүү үр дүнд хүрэх магадлалтай. Мөн тулгаж шаардсан байдлаар илэрхийлбэл зөвлөмж бус, үүрэг даалгавар болж хувирна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс "нэн даруй", "хойшлуулшгүй", "аль болох түргэн" г.м шахаж шавдуулсан үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Үр нөлөөтэй: Зөвлөмж нь зөрчил дутагдлын цаад учир шалтгааныг хөндсөн, хэрэгжих боломжтой, өртөг зардлын хувьд үр ашигтай, шаардлагатай тохиолдолд боломжит хувилбаруудыг харьцуулж судалсан байх нь зүйтэй.

ХШҮ-ний тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг ХШҮДАХ хяналтад авч, биелэлтийн явц, үр дүнг тогтмол тооцож, байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх нэг үзүүлэлт болгох хэрэгтэй.

2.4. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ
ХШҮДАХ-ийн ажилтан ХШҮ-ний тайлангийн төслийг тогтоосон хугацаанд нэгжийн даргад танилцуулна.
     - Мэдээлэл цуглуулах, нэгтгэх, боловсруулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, даван туулах арга замууд ...?
     - Төлөвлөсөн арга хэмжээнүүд хугацаандаа хэрэгжсэн эсэх?
     - Хэрэгжээгүй арга хэмжээнүүд байгаа бол түүний шалтгаан, нөхцөлүүд ...?
     - Аймгийн удирдлагын зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй эсэх?
     - Тайлангийн илэрхийлэл тавигдах шаардлагад нийцсэн эсэх?
     - Үнэлгээ бодитой эсэх? Зөвлөмж оновчтой эсэх?
Нэгжийн даргаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай засваруудыг хийнэ. 

2.5.1. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ
Нэгжийн дарга хэрэгжилтийн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа (хурлын протоколын хуулбарын хамт) албан бичгээр холбогдох байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлнэ. www.unelgee.gov.mn буюу Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сангаар дамжуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт гүйцэтгэлээ цахим хэлбэрээр тайлагнана.
     Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
     - Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ? 
     - Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү?
     - Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтэд ямар нөлөө үзүүлсэн бэ?
     - Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй (төлөвлөөгүй) асуудал гарсан уу?
     - Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу?
Аймгийн удирдлага төлөвлөсөн үр дүнд хүрэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, тасарсан болон удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулна.

2.5.2. УДИРДЛАГЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
ХШҮДАХ нь аймгийн удирдлагыг цаг үеэ олсон, үнэн зөв, бодитой мэдээллээр хангах замаар оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэл сайжруулах зөвлөмжийн мөрөөр журам, аргачлалд заасан арга хэмжээг авч ажиллана.

2.6.1. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ
"Орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал"-ын дагуу сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

2.6.2. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
Хамгийн өндөр оноо авсан сумдын Засаг даргын Тамгын газар, байгууллагуудыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах, хангалтгүй оноо авсан сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарыг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албан тушаал бууруулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгох ажлуудыг тус тус зохион байгуулна.

2.7. ОЛОН НИЙТИЙГ ҮНЭН ЗӨВ, БОДИТОЙ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ
өбыйөый

- Хэрэгжилтийн тайлан боловсруулах, судалгааны үр дүнг тайлагнан мэдээлэх
- Удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
- Тайлан мэдээний иж бүрэн, үнэн зөв, бодитой байдлыг хариуцах


ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО
/ ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ /

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд хэд хэдэн гол зарчим байдаг. Үүнд:

- Бодлого, төсөл, хөтөлбөрийн түвшинд гүйцэтгэлийн мэдээлэл хэрэгтэй байдаг.
- Гүйцэтгэлийн мэдээлэл нь байгууллага (орон нутгийн) түвшинд хэвтээ болон босоо аль аль чиглэлд урсч байх шаардлагатай байдаг. 
- Түвшин тус бүрийн гүйцэтгэлийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хэрэгтэй.
- Түвшин тус бүрийн хариуцлагыг дараах чиглэлээр тодорхой болгох шаардлагатай.
     а. Ямар мэдээлэл цуглуулсан бэ? (эх сурвалж)
     б. Мэдээллийг хэзээ цуглуулсан бэ? (давтамж)
     в. Мэдээллийг хэрхэн цуглуулсан бэ? (аргачлал)
     г. Мэдээллийг хэн цуглуулсан бэ?
     д. Мэдээллийг хэн тайлагнасан бэ?
     е. Мэдээллийг хэнд зориулж цуглуулсан бэ?


НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООНЫ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Аливаа хяналт-шинжилгээний тогтолцоонд дараахь 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэг шаардлагатай. Үүнд: гардан хариуцах тал, удирдлага, байнгын ажиллагаатай байх, найдвартай байх.

Гардан хариуцах тал (Байгууллага бүрийн ХШҮ хариуцсан ажилтан)
Гардан хариуцах тал нь түвшин тус бүрийн хувьд тухайн тогтолцоог хэрэглэж буй тэр хүмүүсээс гарч ирдэг бөгөөд түвшин бүрийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хэрэгтэй. Мэдээллийг гардан хариуцах нь үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн бүх түвшинд маш чухал байдаг.

Удирдлага (Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс)
Хяналт-шинжилгээний тогтолцоог хэн, хэрхэн, хаана удирдах нь тогтвортой ажиллагаанд маш чухал байдаг. Мэдээлэл өөр өөр байгууллагаас давхардан ирэх, орон нутгийн байгууллагууд болон үндэсний статистикийн байгууллага мэдээллийг давтан гаргах, мэдээлэл хүлээн авах хугацаа урт байх, эсвэл шийдвэр гаргахад мэдээлэл нөлөөлөх боломжгүй болж, хэт оройтож ирэх, хүмүүс ямар мэдээлэл авч болох талаар мэдэхгүй байх зэргээс болж мэдээлэл цуглуулах ажил бэрхшээлтэй тулгардаг.

Байнгын ажиллагаатай байх (Орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал)
Хяналт-шинжилгээний тогтолцоо байнгын ажиллагаатай байх нь уг тогтолцоо суларч муудах, задран унахаас сэргийлэхэд чухал байдаг. Хэн ямар мэдээллийг хэзээ цуглуулахыг мэдэж байхын хамт мэдээлэл нь ХШҮ-ний тогтолцооны хүрээнд босоо болон хэвтээ чиглэлээр урсаж байх явдлыг хангах нь чухал.

Тогтолцоог байнгын ажиллагаатай байлгахын тулд удирдлагын болон технологийн салбарт гарч буй хөгжил дэвшлийг анхаарч, тогтолцоо, зарчим, технологийг тасралтгүй шинэчлэн сайжруулах, удирдлага болон ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх (сургалт, семинарт хамруулах ...) ажлуудыг тогтмол зохион байгуулж байх хэрэгтэй.

Найдвартай байх (Гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах)
Хяналт-шинжилгээний тогтолцоо найдвартай байх нь мөн чухал. Баталгаатай, найдвартай мэдээлэл нь тогтолцооны найдвартай байдлыг хангахад дэмжлэг болдог. Найдвартай байхын тулд хяналт-шинжилгээний тогтолцоо нь эерэг, сөрөг мэдээллийн аль алиныг нь тайлагнах хэрэгтэй. Хүсэн хүлээсэн үр дагавар болон зорилтот түвшинд хүрч чадаагүй болохыг харуулах сөрөг мэдээллийг зориуд тайлагнахгүй байвал тогтолцоо найдвартай байж чадахгүй.


ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЧАНАРЫН ГУРВАЛЖИН: НАЙДВАРТАЙ, БАТАЛГААТАЙ, ЦАГ ҮЕЭ ОЛСОН БАЙХ
Гүйцэтгэлийн (хэрэгжилт, түүний үр дүн) мэдээлэл цуглуулах тогтолцоо нь 3 үндсэн шалгуурыг хангах шаардлагатай: найдвартай, баталгаатай, цаг үеэ олсон байх. Эдгээр шалгуурын аль нэгийг хангаагүй бол тогтолцооны найдвартай байдал алдагдана.

Найдвартай байх гэдэг нь мэдээлэл цуглуулах тогтолцоо цаг хугацаа, орон зайны хувьд тогтвортой, тууштай байхыг хэлнэ. Гүйцэтгэлийг хэмжих нь тухай бүр адил байдлаар хийгдэнэ гэсэн үг.

Баталгаатай байх нь чухал. Гүйцэтгэлийн бодит болон хүлээгдэж буй түвшинг аль болох шууд, нарийвчлалтай хэмжих шаардлагатай байдаг.

Цаг үеэ олсон байх нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг: давтамж (мэдээллийг тогтмол цуглуулах), хугацаа (мэдээллийг хамгийн сүүлд хэзээ цуглуулсан), хүртээмж (шийдвэр гаргах явдлыг дэмжих мэдээллийн боломж). Хэрэв шийдвэр гаргагчдад хэрэгцээтэй үедээ мэдээлэл авах боломжгүй бол уг мэдээлэл нь түүхийн баримт болон үлдэнэ. Орчин үеийн төрийн захиргааны удирдлагад сайн, цаг үеэ олсон мэдээлэл шаардлагатай болсон. Шийдвэр гаргагчид удирдан чиглүүлэх, удирдах ажлын хүрээнд хэрэглэх цаг үеийн бодит, тогтмол мэдээлэл одоо гол чухал зүйл болж байна. Төрийн захиргааны салбарыг удирдахад 3, 4 бүр 5 жилийн өмнөх түүх болсон мэдээллийг хэрэглэх нь утга багатай юм.


ГУРАВ. ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ


Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнахад мэдээллийг хэмжих давтамж их байх тусам
чиг хандлага, чиглэл, үр дүнгийн талаар илүү итгэлтэй байдаг.


Гүйцэтгэлийн (хэрэгжилт, түүний үр дүн) мэдээллийг бодлого, төсөл, хөтөлбөрийг сайжруулахад хэрэглэх учиртай. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах нь бодлого, төсөл, хөтөлбөрийн явц байдлын талаарх чухал, тогтмол мэдээлэл болж байдаг. Түүнчлэн энэ нь хэрэгжилтийн явц дахь алдаа, гажуудлын талаар дохио өгч, хэрэгжүүлэх стратегийг сайжруулах боломжуудыг бий болгодог. Тоо, мэдээллийн тогтмол урсгал нь хэрэгжих цаг хугацааны явц дахь чиг хандлага, чиглэлийн талаарх чухал мэдээллийг бий болгоно. 
Хэмжих ажлыг тогтмол хийх тусам тодорхой хэмжилт хооронд юу болсон талаар тааварлах нь багасна. Тоо мэдээллийн цэг олон байх нь удирдлагуудад чиг хандлагыг хянах, бодлого, төсөл, хөтөлбөрийн өөрчлөлтийн талаар ойлголт өгдөг.

Хэмжилт хоорондын хугацаа урт байх тусам тогтолцоон дахь үйл явдал, өөрчлөлт орхигдох магадлал илүү их болдог. Жишээ нь, хэмжилт хооронд нэг жилийн хугацаа байвал энд олон зүйл тохиолдох ба шалтгаан үр дагаврыг тогтооход хэцүү болно. Гүйцэтгэлийн үзүүлэлт сайжирсан уу? Эсвэл муудсан уу? Энэ хооронд шулуун шугаман ахиц байсан уу? эсвэл муруй шугаман ахиц байсан уу?

Энэ бүгдээс үүдээд, хяналт-шинжилгээний тогтолцооны стратеги нь мэдээлэл цуглуулах тодорхой аргатай байхын дээр дараах асуудлуудыг багтаасан дүн шинжилгээний нарийвчилсан төлөвлөгөөтэй байна. Үүнд:

- Дүн шинжилгээний нэгж
- Түүвэрлэн сонгох судалгааны зарчим
- Хэрэглэх гэж буй мэдээлэл цуглуулах арга хэрэгсэл
- Мэдээлэл цуглуулах давтамж
- Мэдээллийн дүн шинжилгээ хийх болон илэрхийлэх арга
- Мэдээлэл цуглуулах ажлыг хариуцагчид
- Мэдээлэл цуглуулах түншүүд (хэрэв байгаа бол)
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлбарлан илэрхийлэх, тайлагнах ажлыг хариуцагчид
- Мэдээлэл хэнд хэрэгцээтэй байна вэ?
- Түгээх зарчим
- Үр дүнгийн мөрөөр авах арга хэмжээ

Хэмжилтүүдийн давтамж болон хэмжилтийн нарийвчлал хооронд харьцуулж шийдэх асуудал байнга гардаг. Гүйцэтгэлийг хэр тогтмол, хэр зэрэг нарийвчлалтай хэмжих талаар шийдвэр гаргахад зардал ба чадавхийн асуудал мөн чухал юм.


ДӨРӨВ. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АРГА ХЭРЭГСЭЛ БА ЗАРЧМЫГ УРЬДЧИЛАН ТУРШИЖ ШАЛГАХ


Товчхондоо, хэт хурдан бүү хөдөл. Бага багаар эхэлж, боломжтой үедээ туршилт хий.


Мэдээлэл цуглуулах арга хэрэгсэл болон зарчмыг урьдчилан шалгах буюу турших нь үр дүнтэй хяналт-шинжилгээний тогтолцоог бүрдүүлэхэд маш чухал байдаг. Урьдчилан шалгахад дараах гол хэдэн асуудлыг анхаарна. Үүнд:

- Мэдээлэл цуглуулах хандлага хэр сайн болохыг нь турших хэрэгтэй байдаг.
- Урьдчилан турших нь мэдээлэл цуглуулах ажил бүрэн хэрэгжиж эхлэхээс өмнө арга хэрэгсэл, зарчмыг сайжруулах боломж олгодог.
- Урьдчилан туршихаас зайлсхийх нь магадгүй алдаанд хүргэж болно. Энэ алдаа нь байгууллагын хувьд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардаж, магадгүй олон нийтийн дундах нэр хүндэд муугаар нөлөөлж болно.
- Мэдээллийг хэрхэн цуглуулах болон тоо мэдээлэл ямар байх нь тодорхой бус хоёрдмол утгатай байвал боломжтой бол, хэд хэдэн стратегийг туршиж үзэх нь хамгийн оновчтой байдаг.


Хяналт-шинжилгээний тогтолцоо нь удирдлагад хэрэгцээтэй арга хэрэгсэл байхын тулд
үүнийг удирдан зохицуулах боломжтой байх хэрэгтэй.
Энэ тогтолцоог хэт их шалгуур үзүүлэлтээр дарж болохгүй.
Учир нь, мэдээлэл боловсруулах тогтолцоог удирдан зохицуулахад хэт их цаг зарцуулж,
харин мэдээллийг ашиглахад хангалттай хугацаа зарцуулж чадахгүйд хүрнэ. 


Тухайлбал, хэмжилтийн эхний багц нь суурь үзүүлэлт байх боловч энэ нь яг хэмжих ёстой зүйл маань биш байж болно. Хэрэв буруу (бүрэн бус) мэдээлэл цуглуулснаас болж суурь үзүүлэлт алдаатай бөгөөд зорилтот түвшинг энэ суурь үзүүлэлтэд үндэслэн тогтоосон бол хяналт-шинжилгээний тогтолцоо нь алдаатай суурьт үндэслэсэн хэрэг болно.

Дүгнэж хэлэхэд, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо бүр гардан хариуцаж эзэмших, удирдлага, байнгын ажиллагаатай байх, найдвартай байх шаардлагатай. Өмнө дурдсан үр дүнд хяналт-шинжилгээ хийх нь мэдээлэл цуглуулах болон гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх асуудлыг хамарна. Гүйцэтгэлийн чанартай мэдээлэл цуглуулах гол шалгуур нь найдвартай, баталгаатай, цаг үеэ олсон байх явдал юм. Эцэст нь мэдээлэл цуглуулах арга хэрэгсэл, зарчмыг урьдчилан турших, оновчтой арга хэрэгслийг сонгож хэрэглэх нь хяналт-шинжилгээний тогтолцоо бүрийн хувьд чухал байдаг.


Үр дүнд хяналт-шинжилгээ хийх гэдэг нь мэдээлэл цуглуулах болон гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх асуудал юм.


 

-----o0о-----

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН
ХЭЛТЭС ЮУ ХИЙДЭГ ВЭ?


 

 

2018 онд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь 3 хүний орон тоотой ажиллаж байсан. / Батлагдсан орон тоо – 4 /
     ХШҮДАХ-ийн дарга: Ч.Жавзанпагма
     ХШҮДАХ-ийн ахлах мэргэжилтэн: Т.Хуягбаатар
     ХШҮДАХ-ийн мэргэжилтэн: Б.Мөнхбат

БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙГ ХЯНАЛТАД АВАХ
Төв аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ нь Засаг даргын 2017 оны А/395 тоот захирамжаар батлагдсан “Хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын дагуу 16 төрлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 18,655 заалт, арга хэмжээг АЗДТГ-ын 6 хэлтэс, 1 штаб, 24 агентлаг, 5 харьяа байгууллага, 27 сумын ЗДТГ-ууд 43,338 удаа хяналтад авсан байна. Үүнийг төрөл тус бүрээр задалбал:

Бодлогын баримт бичиг / эрх зүйн акт Баримт
бичгийн тоо
Зорилтын
тоо
Арга хэмжээ,
заалтын тоо
 1.     Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030 - - -
 2.    Хөгжлийн түүчээ - Төв аймгийн хэтийн зорилт - 2024 - - -
 3.    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 1 - 91
 4.    Үндэсний хөтөлбөр 51  - 1,020
 5.    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 1 112 378
 6.    Дэд хөтөлбөр 28 - 644
7.   Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 1 141 526
8.   Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 27 - 4,860
9.   Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 27 - 5,760
 10.    Хууль тогтоомж, тогтоол шийдвэр - - 156
 11.    Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол - - 81
12.   Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар - - 290
 13.    Засгийн газрын гишүүн, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ 16 - 743
 14.    АЗДТГ-ын 9 менежерийн үр дүнгийн гэрээ 9 - 313
 15.    Аймгийн Засаг дарга - Харьяа байгууллагын ТШЗ-тай байгуулсан гэрээ 30 - 1,378
16.   Аймгийн Засаг дарга - Сумын Засаг даргатай байгуулсан гэрээ 27 - 2,241
  Нийт / заалт, арга хэмжээний тоо / - - 18,481
  Нийт / байгууллагуудын хяналтад авсан тоо / - - 43,338

Эх сурвалж: Төв аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан / 2018 - 2021 он /

Доорх баримт бичгүүдийн 1 заалт, арга хэмжээний хэрэгжилтийг 1 байгууллага тайлагнадаг. 
     Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр - 4,860
     Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл - 5,760
     АЗДТГ-ын 9 менежерийн үр дүнгийн гэрээ - 313 
     Аймгийн Засаг дарга - Харьяа байгууллагын ТШЗ-тай байгуулсан гэрээ - 1,378
     Аймгийн Засаг дарга - Сумын Засаг даргатай байгуулсан гэрээ - 2,241

43,338 - ( 4,860 + 5,760 + 313 + 1,378 + 2,241 ) = 28,786
18,481 - ( 4,860 + 5,760 + 313 + 1,378 + 2,241 ) = 3,929
28,786 / 3,929 = 7,32 
Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх 1 заалт, арга хэмжээний хэрэгжилтийг дундажаар 7.3 байгууллага тайлагнадаг байна.


Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын 2 дахь заалтад тусгагдсан "орон нутгийн онцлогт нийцсэн ХШҮ-ний аргачлал" боловсруулж, аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар батлуулахдаа дараах асуултуудад хариулт өгөх хэрэгтэй.
/ Төлөвлөлтийн уялдаа, төлөвлөлт, төсөвлөлтийн нэгдмэл байдал /

- Тухайн жилд хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг байгууллага, нэгж, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан уу? Хэрэв тусгаагүй бол тус байгууллагыг тухайн бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэх үү? Хэрэгжилтийг үнэлэхдээ энэхүү шалтгаанаар үнэлгээг бууруулах уу? Хэрэв бууруулах бол хэдэн хувиар ...? (Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор баталсан журмыг үзнэ үү.)
- Тухайн жилд хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт (хөрөнгө оруулалтын зардал) тусгаагүй бол хэрэгжилтийг үнэлэх үү? Хэрэв үнэлэх бол хэрхэн үнэлэх талаар тодорхой дурьдах?


АРГАЧЛАЛ №1. МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, НЭГТГЭХ, БОЛОВСРУУЛАХ
1.1. Мэдээлэл цуглуулах
Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн хэрэгжилтийн тайланг (цаасан болон цахим хэлбэрээр) хүлээн авч, бүртгэл хөтөлнө.
     - Аргачлалд заасан хугацаанд тайланг ирүүлсэн эсэх;
     - Тайланд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нягтлах (нотлох баримтуудыг хавсаргасан байдал ... гэх мэт);
     - Шаардлага хангаагүй тайланг буцааж, хуанлийн 3 хоногийн дотор нэмэлт тодруулга авах.

1.2. Мэдээллийг нэгтгэх, боловсруулах
Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн тайлангуудыг нэгтгэх, боловсруулахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
     - Гүйцэтгэлийн тайлан иж бүрэн, алдаа мадаггүй, бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц, аль болох товч, тодорхой байх ёстой.
     - Нэг арга хэмжээний хэрэгжилтийг 2000 тэмдэгтэд багтааж тайлагнана. 
           а. Тухайн арга хэмжээ нь төлөвлөсөн үр дүнд (шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинд) хүрсэн эсэх
           б. Төлөвлөсөн үр дүнд хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцлийг тодорхой дурдах


ШИНЖИЛГЭЭ №1. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, НЭГТГЭХ, БОЛОВСРУУЛАХ

2018 оны хагас жилийн байдлаар
Аймгийн Засаг даргын 2017 оны А/395 тоот захирамжаар баталсан “Хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-д заасны дагуу хагас жилээр дараах баримт бичгүүдийн хэрэгжилтийн тайланг хүлээн авсан. Үүнд:

1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр - 91 арга хэмжээ,
2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр - 378 арга хэмжээ,
3. Дэд хөтөлбөр - 644 арга хэмжээ,
4. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл - 526 арга хэмжээ,
5. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр - 156 заалт,
6. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол - 81 заалт,
7. Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар - 290 заалт,
8. Үр дүнгийн гэрээ (төлөвлөгөөний биелэлт) - 313 арга хэмжээ.
    Нийт - 2,479 заалт, арга хэмжээ ( 2,166 * 7.3 + 313 = 16,125 )

ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХУГАЦАА (ХАГАС ЖИЛЭЭР)

 № Тайлангийн төрөл Тайлан
хүргүүлэх
хугацаа
Тайлан
нэгтгэх
байгууллага
ХШҮ хийх
байгууллага,
хугацаа
  1.    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 06.20 ТЗУХ ХШҮДАХ, 06.25
ЗДЗХ, 07.01
ЗГХЭГ, 07.10
  2.    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 06.20 ТЗУХ ХШҮДАХ, 06.25
ЗДЗХ, 07.01
  3.    Дэд хөтөлбөр 06.20 ТЗУХ ХШҮДАХ, 06.25
ЗДЗХ, 07.01
  4.    Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 06.20 ТЗУХ ХШҮДАХ, 06.25
ЗДЗХ, 07.01
  5.    Хууль тогтоомж, тогтоол шийдвэр 06.20 ТЗУХ, ХШҮДАХ ЗДЗХ, 06.25
ЗГХЭГ, 07.01
  6.    Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол 06.10 ТЗУХ, ХШҮДАХ ЗДЗХ, 07.01
  7.    Аймгийн Засаг даргын захирамж 06.10 ТЗУХ, ХШҮДАХ  ЗДЗХ, 07.01
  8.    Үр дүнгийн гэрээ 06.25 ХШҮДАХ АЗДТГ

Эх сурвалж: Аймгийн Засаг даргын 2017 оны А/395 тоот захирамжаар баталсан журмын 1-р хавсралт

ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХУГАЦАА (ЖИЛИЙН ЭЦСЭЭР)

Тайлангийн төрөл Тайлан
хүргүүлэх
хугацаа
Тайлан
нэгтгэх
байгууллага
ХШҮ хийх
байгууллага,
хугацаа
 1.     Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 12.20 ТЗУХ ХШҮДАХ, 12.25
ЗДЗХ, 12.30
ЗГХЭГ, 02.01
 2.    Үндэсний хөтөлбөр 12.15 ТЗУХ ХШҮДАХ, 12.20
ЗДЗХ, 12.30
Яам, 02.10
 3.    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 12.20 ТЗУХ ЗДЗХ, 12.30
ЗГХЭГ, 02.20
 4.    Дэд хөтөлбөр 12.20 ТЗУХ ЗДЗХ, 12.30
ЗГХЭГ, 02.20
 5.    Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 12.20 ТЗУХ ЗДЗХ, 12.30
ЗГХЭГ, 02.20
 6.    Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 01.20 ХШҮДАХ ЗДЗХ, 02.10
7.   Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 01.20 ХШҮДАХ ЗДЗХ, 02.10
8.   Хууль тогтоомж, тогтоол шийдвэр 12.20
12.25
ТЗУХ, ХШҮДАХ ЗДЗХ, 12.30
ЗГХЭГ, 01.15
9.   Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол 12.10
12.30
ТЗУХ, ХШҮДАХ ЗДЗХ, 01.10
 10.    Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар 12.10
12.30
ТЗУХ, ХШҮДАХ ЗДЗХ, 01.10
 11.    Засгийн газрын гишүүн, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ 12.25 ХШҮДАХ ЗДЗХ, 01.10
ЗГХЭГ, 04.01
12.   Аймгийн Засаг даргатай АЗДТГ-ын даргын байгуулсан үр дүнгийн гэрээ 12.25 ХШҮДАХ 12.30
 13.    АЗДТГ-ын 9 менежерийн үр дүнгийн гэрээ 12.25 ХШҮДАХ 12.30
 14.    Аймгийн Засаг дарга - Харьяа байгууллагын ТШЗ-тай байгуулсан гэрээ 12.25 ХШҮДАХ 12.30
 15.    Аймгийн Засаг дарга - Сумын Засаг даргатай байгуулсан гэрээ 12.25 ХШҮДАХ 12.30
16.   Урианы жилийн ажил  12.20 ХШҮДАХ 12.30

Эх сурвалж: Аймгийн Засаг даргын 2017 оны А/395 тоот захирамжаар баталсан журмын 1-р хавсралт

Шинжилгээ №1.1. Мэдээлэл цуглуулах
А4 цаасны багтаамж: 1 арга хэмжээний хэрэгжилтийг 2,000 тэмдэгтээр тооцвол А4 цаасан дээр ойролцоогоор 3 арга хэмжээний хэрэгжилт багтана.

2018 оны хагас жилийн 16,125 заалт, арга хэмжээний хэрэгжилтийн тайлан: А4 цаасны 5,375 хуудас буюу 11 боодол цаас

2018 оны жилийн эцсийн 43,338 заалт, арга хэмжээний хэрэгжилтийн тайлан: А4 цаасны 14,446 хуудас буюу 29 боодол цаас

Мэдээлэл цуглуулахад дараах хүндрэл, бэрхшээлүүд гардаг.
- Нийт байгууллагуудын 40 орчим хувь нь тайлангаа хугацаандаа ирүүлдэг.
- Өмнөх онуудад хийгдсэн ажлуудаа давтаж бичсэн, гүйцэтгэлээ хэт тоочсон, нуршсан байдлаар ирүүлэх явдал их гардаг.
   / 1 арга хэмжээний хэрэгжилтийг А4 хуудас дүүртэл бичих /

Шинжилгээ №1.2. Мэдээлэл нэгтгэх, боловсруулах
Хуанлийн 5 хоногт багтаан 16,125 заалт, арга хэмжээний хэрэгжилтийг 2,479 заалт, арга хэмжээний хэрэгжилт, 43,338 заалт, арга хэмжээний хэрэгжилтийг 18,481 заалт, арга хэмжээний хэрэгжилт болгон нэгтгэдэг байсан.

Мэдээллийг нэгтгэхэд дараах хүндрэл, бэрхшээлүүд гардаг.
- Маш их хэмжээний цаасан тайлангууд ирдэг, гэвч хэрэгжилтийн үр дүнг бус баахан процесс (ажлын хэсэг байгуулсан, ... удаа хуралдсан гэх мэт) тайлагнасан байх нь элбэг. Мөн нотлох баримтуудыг ихэнх тохиолдолд хавсаргадаггүй.
- Байгууллагууд бодлогын баримт бичиг боловсруулахдаа зарим арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхойлдоггүй, эсвэл хэт ерөнхий байдлаар тодорхойлсон байдаг.
- Бүх байгууллага, нэгжийн тайлангууд хугацаандаа ирсэн гэж тооцоход өдөрт хамгийн багадаа 2-3 боодол цаас хэрэгжилтийн тайлан уншаад, хянаад, нотлох баримтуудыг нягтлаад, word-ийн форматыг янзлаад нэгтгэх шаардлага тулгардаг.

АРГАЧЛАЛ №2. МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ХИЙХ
2.1. Мэдээллийн сан бүрдүүлэх
Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг харуулсан мэдээллүүдийг байгууллагын нэр, баримт бичгийн төрөл, тайлангийн мөчлөгөөр (улирал, хагас, бүтэн жилээр) ангилан баримт бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хангаж, орон нутгийн түвшний мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр тэдгээрийн хооронд харьцуулалт, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ.

2.2. Дүн шинжилгээ хийх
     - Нотлох баримтад тулгуурлан хүрсэн түвшинг бодитой тогтоох, хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг оновчтой тодорхойлох
     - Хэрэгжилтийн мэдээллийг албан ёсны болон захиргааны статистик мэдээлэл, холбогдох судалгааны үр дүнтэй харьцуулах
     - Шаардлагатай тохиолдолд програм хангамж, судалгааны арга зүй ашиглан шинжилгээ хийх


ШИНЖИЛГЭЭ №2. МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ХИЙХ

ХШҮДАХ-ийн ажилтан байгууллагын нэр, баримт бичгийн төрөл, тайлангийн мөчлөгөөр (улирал, хагас, бүтэн жилээр) ангилсан фолдер үүсгэж, эрхлэх асуудлын хүрээний мэдээллийн санг компьютер дээрээ бий болгодог. Гэвч тэдгээрийн хооронд харьцуулалт, дүн шинжилгээ хийх цаг хугацаа тухайн ажилтанд гардаггүй.  


Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын 2 дахь заалтад тусгагдсан "орон нутгийн онцлогт нийцсэн ХШҮ-ний аргачлал" боловсруулж, аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар батлуулахдаа дараах асуултуудад хариулт өгөх хэрэгтэй. 
/ Гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах, нэгтгэх, боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх /

Гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах (тогтолцоо) арга хэрэгслийг сонгох. Үүнд:
        а. Цаасан хэлбэрээр (албан бичиг, цаасан тайлан, word файл) цуглуулах уу?
        б. Цахим хэлбэрээр (ХШҮ-ний мэдээллийн цахим сан) цуглуулах уу?

а. Цаасан хэлбэрээр гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах тогтолцоог сонгосон бол:
   - Хагас жилээр хэрэгжилтийн тайланг (11 боодол цаас) тогтоосон хугацаанд нь (5 хоногт) нэгтгэж амждаг уу?, Хугацаа сунгах шаардлагатай юу?
   - Жилийн эцсээр хэрэгжилтийн тайланг (29 боодол цаас) тогтоосон хугацаанд нь (5-10 хоногт) нэгтгэж амждаг уу?, Хугацаа сунгах шаардлагатай юу?
   - Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн тайлангууд чанарын шаардлага хангадаг уу? Шаардлага хангаагүй тайланг буцааж, нэмэлт тодруулга авдаг уу? (Сумдын ЗДТГ-аас ирүүлсэн бол ...)
   - Хэрэгжилтийн тайланг хугацаандаа ирүүлээгүйгээс тайланг нэгтгэхэд үзүүлэх нөлөөлөл ...?
   - Шаардлага хангаагүй тайлан ирүүлсэн, эсхүл хугацаандаа ирүүлээгүй байгууллага, нэгж, албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ?
   - Гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж амждаг уу? 

б. Цахим хэлбэрээр гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах тогтолцоог сонгосон бол:

Гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах
   - Мэдээллийн цахим сангаар дамжуулан бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг гардан хэрэгжүүлж буй нэгж, албан хаагч гүйцэтгэлээ (аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, сумын Засаг даргын Тамгын газрын хувьд) тайлагнах уу? эсхүл тухайн байгууллагын ХШҮ хариуцсан ажилтан тайлагнах уу? Ямар баримт бичгийг, ямар давтамжтайгаар (улирал, хагас, бүтэн жил) дээд шатны байгууллагад тайлагнах вэ?
   - Тайлан бичих, мэдээллийг нягтлах, гүйцэтгэлийг үнэлэх, нэгжийн даргад танилцуулах, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх зэрэг ажлуудыг зааглаж, тус тусад хугацаа тогтоох шаардлагатай юу? Ингэснээр тайлангийн чанар сайжирч, гүйцэтгэлийн үнэлгээ бодитой тавигдах нөхцөл бүрдэх үү?

Гүйцэтгэлийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах
   - Хагас, бүтэн жилээр байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн хэрэгжилтийн тайланг ХШҮДАХ, эсхүл ТЗУХ нэгтгэх шаардлагатай юу?
   - Гүйцэтгэлийн мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлан шалгахад ямар хугацаа зарцуулах вэ?
        а. тайланд тавигдах шаардлага хангасан, нотлох баримтыг хавсаргасан эсэхэд хяналт тавих;
        б. нэмэлт тодруулга авах ажлыг цахим орчинд зохион байгуулах.
   - Шаардлага хангаагүй тайлан ирүүлсэн, эсхүл тайлан, нэмэлт тодруулгыг хугацаандаа ирүүлээгүй байгууллага, нэгж, албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ?

Мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх
   - Мэдээллийн цахим сан бий болсноор бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дараахь үе шатаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нөхцөл бүрдэх үү?
        1. мэдээллийг цуглуулах, ангилах, нэгтгэх;
        2. зорилтын биелэлтийн дүнг үнэлэх;
        3. биелэлтийн үр нөлөөг үнэлэх;
        4. гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх;
        5. төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан хамаарлыг үнэлэх;
        6. биелэлтийн түвшинг үнэлэх;
        7. баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах тодорхой санал боловсруулах.
   - Гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд ямар хугацаа зарцуулах вэ?


АРГАЧЛАЛ №3. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" болон аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар батлагдсан "орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал"-ын дагуу хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулна.

Зөвлөмж нь илрүүлсэн зөрчил дутагдлыг засаж залруулах буюу үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах талаар холбогдох албан тушаалтнууд юу хийх ёстойг тодорхойлж өгнө. Байгууллагын өдөр тутмын дотоод ажилтай холбоотой аар саар зүйлийг зөвлөмж болгохоос зайлсхийж, бодлогын шинж чанартай, ирээдүйд үр өгөөжөө өгөх, өргөн хүрээтэй, томоохон чухал асуудлыг хөндсөн зөвлөмж өгч байх нь зүйтэй. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь ХШҮ-ний дүнгээс тодорхой харагдаж байвал тэдгээрийг зөвлөмж болгож болно.
Зөвлөмжийг хэрхэн илэрхийлэхээс түүний хэрэгжих магадлал нилээд хэмжээгээр хамаарна. Зөвлөмж нь үр нөлөөтэй байхын тулд үйл ажиллагаанд чиглэсэн, үндэслэл сайтай, тухайн байгууллагыг арга хэмжээ авч хэрэгжүүлэх сонирхол төрүүлэхүйц байх шаардлагатай. Тухайлбал, зөвлөмж дараахь шинж чанарыг агуулсан байвал зохино.

Оновчтой чиглэгдсэн: Зөвлөмж өгөхдөө түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий этгээдэд нь хандаж өгнө.
Ойлгомжтой илэрхийлэгдсэн: Зөвлөмж гэдэг нь шууд ойлгогдохуйц байхын хамт тодорхой хаяглагдсан байх нь зүйтэй. Үүний тулд "... зөвлөж байна", "зөвлөмж болгож байна" гэсэн үг хэллэг хэрэглэж болно.
Тодорхой: Чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөмжид тодорхой зааж өгсөн байна.
Хүлээн зөвшөөрөхүйц: Зөвлөмж нь нотлох баримтад үндэслэсэн, түүнээс урган гарсан бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц байх учиртай.
Ач холбогдолтой: Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авснаар байгууллагын үйл ажиллагаа сайжирч, холбогдох бодлогын баримт бичиг үр дүнтэй хэрэгжиж, хууль тогтоомж чанд мөрдөгдөнө гэдгийг ХШҮ-ний дүн, зөвлөмжид тодорхой илтгэн харуулах нь чухал.
Өнгө аяс, агуулгын хувьд эерэг: Зөвлөмжийг эерэг, ажил хэрэгч байдлаар илэрхийлэх нь сөрөг, шүүмжлэгчийн байр сууринаас хандсанаас илүү үр дүнд хүрэх магадлалтай. Мөн тулгаж шаардсан байдлаар илэрхийлбэл зөвлөмж бус, үүрэг даалгавар болж хувирна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс "нэн даруй", "хойшлуулшгүй", "аль болох түргэн" г.м шахаж шавдуулсан үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Үр нөлөөтэй: Зөвлөмж нь зөрчил дутагдлын цаад учир шалтгааныг хөндсөн, хэрэгжих боломжтой, өртөг зардлын хувьд үр ашигтай байх хэрэгтэй.

ХШҮ-ний тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг ХШҮДАХ хяналтад авч, биелэлтийн явц, үр дүнг тогтмол тооцож, байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх нэг үзүүлэлт болгох хэрэгтэй.


ШИНЖИЛГЭЭ №3. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дараахь үе шатуудыг хуанлийн 5-7 хоногт багтаах шаардлагатай болдог.

Үе шат №2. Мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх
Үе шат №3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах
                 3.1. Заалт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх (Байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх)
                 3.2. Баримт бичгийг хэрэгжилтийг үнэлэх, ХШҮ-ний тайлан боловсруулах
                 3.3. Зөвлөмж боловсруулах
Үе шат №4. Нэгжийн даргад танилцуулах
Үе шат №5. ХШҮ-ний тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
Үе шат №6. Зарим ХШҮ-ний тайланг ЗГХЭГ-т тогтоосон хугацаанд хүргүүлэх

Шинжилгээ №3.1. Заалт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх (Байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх)
Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" болон аймгийн Засаг даргын 2017 оны А/395 тоот захирамжаар батлагдсан "Хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын дагуу АЗДТГ-ын нэгжүүд, 24 агентлаг, 5 харьяа байгууллага, 27 сумын ЗДТГ-уудаас ирүүлсэн тайланг ХШҮ-ний ажилтан 1 удаа сайтар нягталж уншсаны (2 удаа унших цаг бараг гарахгүй) үндсэн дээр үнэлдэг.

Хагас жилээр байгууллагын гүйцэтгэлийг үнэлсэн тайлангийн хэмжээ: А4 цаасны 5,375 хуудас буюу 11 боодол цаас

Жилийн эцсээр байгууллагын гүйцэтгэлийг үнэлсэн тайлангийн хэмжээ: А4 цаасны 14,446 хуудас буюу 29 боодол цаас

Жич: Салбарын талаар гүнзгий мэдлэгтэй, олон жилийн туршлагатай ХШҮ-ний ажилтан гүйцэтгэлийг бодитой үнэлж чаддаг. Ихэнх тохиолдолд тайлагнасан байгууллагын үнэлгээ дээд шатны байгууллагын үнэлгээ болох хандлагатай байдаг.

Гүйцэтгэлийг үнэлэхэд дараах хүндрэл, бэрхшээлүүд гардаг.
- Өмнөх онуудад хийгдсэн ажлуудаа давтаж бичсэн, гүйцэтгэлээ хэт тоочсон, нуршсан байдлаар ирүүлэх явдал их гардаг. Иймээс өмнөх оны хэрэгжилтийг харьцуулан харах, хэрэгжилт бичсэн албан тушаалтантай утсаар холбогдох шаардлага гардаг. Гэвч гүйцэтгэлийг үнэлэх тайлангийн хэмжээ маш их, нэмэлт тодруулга хийх цаг маш бага байдаг.
- Бодлогын баримт бичиг боловсруулахдаа зарим арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхойлдоггүй, эсвэл хэт ерөнхий байдлаар тодорхойлсон байдаг. Төлөвлөлтийн чанар хангалтгүй байх нь гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд маш их бэрхшээл учруулдаг.
(Тайлагнасан ажилтан өөрийгөө 100% гэж үнэлэх хандлагатай байхад, дээд шатны байгууллагын ХШҮ-ний ажилтан 0% гэж үнэлэх хандлагатай байдаг. Энэ нь маш том зөрчил үүсгэдэг бөгөөд хоёр тал шалтгаанаа төлөвлөлтийн чанартай холбон тайлбарладаг.)

Шинжилгээ №3.2. Баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх, ХШҮ-ний тайлан боловсруулах
Хагас жилээр 2,479 заалт, арга хэмжээний 5,375 хуудас бүхий 16,125 хэрэгжилтийн тайланг 826 хуудас бүхий ХШҮ-ний тайлан,

жилийн эцсээр 18,481 заалт, арга хэмжээний 14,446 хуудас бүхий 43,338 хэрэгжилтийн тайланг

6,160 хуудас бүхий ХШҮ-ний тайлан болгосны дараа 

баримт бичгийн хэрэгжилтийг тус тус үнэлнэ.

ХШҮ-ний тайлан боловсруулах, хэрэгжилтийг үнэлэхэд дараах хүндрэл, бэрхшээлүүд гардаг.
- Маш их хэмжээний цаасан тайлангууд ирдэг учраас хэрэгжилтийг харьцуулах боломжгүй, төлөвлөлтийн чанарыг үнэлэхэд төвөгтэй, өмнөх онуудад хийгдсэн ажлуудаа давтаж бичсэн, гүйцэтгэлээ хэт тоочсон, нуршсан байдлаар ирүүлэх явдал их гардаг байлаа.
- Байгууллагууд тайлангаа хугацаандаа ирүүлдэггүй бөгөөд нийт байгууллагын 40 орчим хувь нь л хугацаандаа ирүүлдэг байсан.

Шинжилгээ №3.3. Зөвлөмж боловсруулах
-Орон нутгийн байгууллагууд бодлогын баримт бичиг боловсруулахдаа зарим арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхойлоогүй, эсвэл хэт ерөнхий байдлаар тодорхойлох зэрэг төлөвлөлтийн алдааг ихээр гаргаж байгаа нь хяналт-шинжилгээ, үнэлгээний чанарт шууд нөлөөлдөг.

Зөвлөмж боловсруулахад дараах хүндрэл, бэрхшээлүүд гардаг.
- броролө ыбйолролөыйбб
- борөлдобрө оыбйр өыбйобр ороөый
- борөороөбр ролдро ролдлор өбыйдло


АРГАЧЛАЛ №4. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ
ХШҮДАХ-ийн ажилтан ХШҮ-ний тайлангийн төслийг тогтоосон хугацаанд нэгжийн даргад танилцуулна.
     - Мэдээлэл цуглуулах, нэгтгэх, боловсруулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, даван туулах арга замууд ...?
     - Төлөвлөсөн арга хэмжээнүүд хугацаандаа хэрэгжсэн эсэх?
     - Хэрэгжээгүй арга хэмжээнүүд байгаа бол түүний шалтгаан, нөхцөлүүд ...?
     - Аймгийн удирдлагын зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй эсэх?
     - Тайлангийн илэрхийлэл тавигдах шаардлагад нийцсэн эсэх?
     - Үнэлгээ бодитой эсэх? Зөвлөмж оновчтой эсэх?
Нэгжийн даргаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай засваруудыг хийнэ. 


ШИНЖИЛГЭЭ №4. ХШҮ-НИЙ ТАЙЛАНГ НЭГЖИЙН ДАРГАД ТАНИЛЦУУЛАХ

Ийм нөхцөлд хяналт-шинжилгээ, үнэлгээний чанарын тухай ярих нь илүүц биз. Монгол улсын 21 аймгийн ихэнх АЗДТГ-ын ХШҮДАХ-үүд бидэнтэй адил нөхцөлд ажиллаж байгаа гэж бодож байна


Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын 2 дахь заалтад тусгагдсан "орон нутгийн онцлогт нийцсэн ХШҮ-ний аргачлал" боловсруулж, аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар батлуулахдаа дараах асуултуудад хариулт өгөх хэрэгтэй. 
/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах, ХШҮ-ний тайланг нэгжийн даргад танилцуулах /

Бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх (Байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх)
- Бодлогын зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшинг (SMART байдлаар тодорхойлоогүй) хэт ерөнхий, хэмжих боломжгүй тодорхойлсон бол хэрэгжилтийг хэрхэн үнэлэх вэ?
     а. Аргачлалаас өмнө батлагдсан ХБББ-үүд (ЗГҮАХ, ЗДҮАХ, 5 жилийн үндсэн чиглэл)
     б. Аргачлалаас хойш батлагдсан ХБББ-үүд (Хөгжлийн жилийн төлөвлөгөө) 
- Бодлогын зорилт, арга хэмжээг олон байгууллага хамтран хэрэгжүүлдэг бол хэрэгжилтийг хэрхэн үнэлэх вэ?
- Бодлогын зорилт, арга хэмжээний зардлыг (хөрөнгө оруулалтын зардал) тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаагүй бол хэрэгжилтийг хэрхэн үнэлэх вэ?
- Байгууллага, нэгж, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаагүй бол тухайн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажилласан гэж үзэх үү?
- Хэрэгжилтийг иж бүрэн, алдаа мадаггүй, бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц, товч, тодорхой тайлагнасан уу? Нотлох баримтыг хавсаргасан уу? Тайланд тавигдах шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хавсаргаагүй бол хэрэгжилтийг хэрхэн үнэлэх вэ?
- Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалын дагуу үнэлэх боломжгүй зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хэрхэн үнэлэх вэ? (хэрэгжилтийн хувийг хэрхэн тооцох талаар)

Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх (ХШҮ-ний тайлан боловсруулах)
- Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг салбарын хөгжлийн үзүүлэлт, тэдгээрийн өөрчлөлттэй хэрхэн уялдуулж үнэлэх вэ?
     Хэрэгжилтийг үнэлэх үү? Хөгжлийг үнэлэх үү?
     а. Орон нутгийн хөгжлийн индекс (Засгийн газрын 2018 оны 20 дугаар тогтоол)
     б. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт (Засгийн газрын 2018 оны 55 дугаар тогтоол)
     в. Захиргааны болон албан ёсны статистик мэдээлэл (Статистикийн тухай хууль)
     г. Сумын хөгжлийн индекс (Засгийн газрын 2018 оны 20 дугаар тогтоол)
- Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хугацаа хоцроосон, эсхүл тайлагнаагүй байгууллага, нэгж, албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ? Байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд энэ шалтгааныг харгалзаж үзэх үү?

Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- ХШҮ-ний тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хяналтад авч, биелэлтийг ямар загвараар (аргачлалын ... дугаар хавсралтад заасан хүснэгтийн дагуу), ямар давтамжтайгаар (улирал, хагас, бүтэн жил) хүлээн авч, хэрхэн үнэлэх вэ?
- Зөвлөмжүүдийн биелэлтэд өгсөн үнэлгээний дундажийг байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх нэг үзүүлэлт болгох уу?
- Өмнөх ХШҮ-гээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй, биелэлтийг тайлагнаагүй байгууллага, нэгж, албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ?

ХШҮ-ний тайланг нэгжийн даргад танилцуулах
өйбырөодлыбрй өодл ыбй

а. Цаасан хэлбэрээр гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах тогтолцоог сонгосон бол:

б. Цахим хэлбэрээр гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах тогтолцоог сонгосон бол:

ХШҮ хийсэн тайлангуудад дараах хэд хэдэн нийтлэг шинж байсныг судалгаагаар илрүүллээ. Үүнд:

1. ХШҮ-ний тайландаа яагаад ХШҮ хийж байгаа талаар дурьддаггүй. Ялангуяа ХШҮ-г ямар төлөвлөгөөний дагуу хийж байгаагаа тайлагнахгүй, жилийн эцэст нэгж, хэлтэс бүр ажлын гүйцэтгэлийн талаар тайлан гаргах ёстой гэсэн хандлагаар хийж байна.

2. ХШҮ хийх төлөвлөгөө байхгүй учраас түүний дагуу ХШҮ хийсэн эсэхийг үнэлэх боломжгүй байдал үүсч байна.

3. ХШҮ-ний тайландаа зөвхөн биелэлтийн дүнг хувиар илэрхийлж оруулж байна. Гэхдээ биелэлтийн дүн үнэн зөв эсэх, найдвартай эсэх, ямар мэдээллийн эх сурвалжаас авч байгаа тухай дурьдахгүй байна. Мөн биелэлтийг үнэлээд хүрэх түвшиндээ хүрээгүй бол шалтгааныг нь олж илрүүлэх ёстой байдал энэ талаар нэг ч үг өгүүлбэр дурьдахгүй байна. 

4. Тайлангийн биелэлтийг аль болох 100% байхаа дүгнэхийг оролдож байна. Хүрэх түвшиндээ гүйцэтгэл нь хүрээгүй байхад тэс өөр утгатай шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл оруулж ажлыг бүрэн хийсэн мэт тайлагнаж, нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл хийхгүй байна. 

5. ХШҮ-гээр санал зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тайландаа дурьдах ёстой байдал ЗГХЭГ-ын тайлангаас өөр бусад тайланд нэг ч зөвлөмж, санал байхгүй. Судалгаанд хамрагдсан бүх ХШҮ-ний тайланд өмнөх ХШҮ-гээр өгсөн санал зөвлөмжийн дагуу ямар өөрчлөлт, үр дагавар гарсан талаар дурдаагүй. 

6. ЗГХЭГ-аас ХШҮМЦС-г нэвтрүүлэхийг оролдож байгаа ч нэмэлт өөрчлөлт хийж, засаж сайжруулах шаардлага нэлээдгүй байна. Юуны түрүүнд шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу зорилго, зорилт, арга хэмжээ тус бүрээр тодорхойлж, суурь он, суурь түвшин, зорилтот он, зорилтот түвшин, мэдээллийн эх сурвалж гэсэн 5 дэд үзүүлэлтийг ашигладаг болох шаардлага нэн тэргүүнд хэрэгтэй байна. 

7. ХШҮ-ний мэргэжилтнүүдийн ХШҮ хийх чиглэлээр давтан сургалтууд зохион байгуулж, нэгдмэл нэг ойлголттой болгох хэрэгцээ ХШҮ-ний бүх түвшинд байна. Энэ нь тайлангийн бичлэгийн хэв маягаас харагдаж байна. ХШҮ-ний тайланг зөвхөн хүснэгтийн хэлбэрээр холбогдох бодлогын баримт бичгийн зүйл, заалтыг үнэлж байгаа мэт харагдуулахаар тайлангаа бичиж байна.

Ч.Жавзанпагма:

1. Бодлогын баримт бичгийн боловсруулалт сул, хангалтгүй байгаа ч үр дүнгийн биелэлтийг заавал тайлагнах шаардлагатай болдог. Хэрэв ямар нэг үр дүнг тайлагнахгүй тохиолдолд үнэлгээ буурах байгууллага, орон нутгийн эзлэх байр хойш татах тул ямар нэг аргаар хамаагүй баримтжуулах шаардлагатай болдог. 

2. Бусад газар, нэгж хэсгүүдээс ирж буй мэдээ, тайлангийн чанараас ХШҮ-ний тайлан ихээхэн хамаарч байдаг бөгөөд ХШҮ хариуцсан ажилтнуудын ажлын ачаалал өндөр байдаг тул ХШҮ-ний гүйцэтгэлийн чанарт нөлөөлөх хүчин зүйл болж байна.

3. Тайланг гаргах хугацаа ихээхэн шахуу байдаг тул зарим байгууллага, нэгж хоцроох тохиолдол байдаг, мөн эргэн засах, нэмэлт материал авах зэргээр хугацаа ихээр алдах тохиолдол гарч байдаг. 

4. Зарим бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүн урт хугацаанд гарах байтал хагас жил, жилийн эцсээр тайлагнахад бэрхшээлтэй байдал үүсдэг.

5. Заавал өргөсөн үнэлгээний дүн оруулахгүй бол болдоггүй, учир нь үнэлгээг дарах тул шууд бодит үнэлгээг оруулахад дарагдаж үнэлгээ буурах тохиолдолд гарч байдаг.

6. Удирдлага болон хамт ажилладаг бусад нэгж хэсгүүд ХШҮ-ний ажлыг төдийлөн сайн ойлгодоггүй учир бидний зөвлөгөөг тэр болгон авч үздэггүй. 

Санал зөвлөмж

1. ХШҮ-ний тогтолцоо босоо (шаталсан) тайлагналын хэлбэрийг хөндлөн тайлагнах хэлбэртэй хослуулах. Өөрөөр хэлбэл дээд шатны байгууллагад тайлагнахаас гадна, уг тайлан мэдээ нь тухайн орон нутэг (ИТХ), иргэн, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилд чиглэгдсэн байх тохиолдолд иргэн төвтэй зарчим бий болох боломжтой болох юм. Энэ нь ХШҮ-ний төвлөрсөн шинжийг багасгаж харьяа дээд шатны байгууллагаас гадна нийгмийн бусад оролцогчдод тайлагнах зорилготой юм.

2. Байгууллага өөрийн үнэлгээ хийхэд ХШҮ-ний эксперт, иргэний төлөөллийг оролцуулж, аль болох хөндлөнгийн идэвхийг нэмэгдүүлэх. Хөндлөнгийн үнэлгээний тайланг нээлттэй байх бололцоог хангах, мета-үнэлгээний арга, аргачлалыг боловсронгуй болгох зэрэг юм. Ингэснээр ХШҮ нь байгууллагын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх өөрчлөлтийн арга хэрэгсэл болж, үнэ цэнэ, ач холбогдол, судалгаа шинжилгээний эргэлт нэмэгдэх юм. 

3. Үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, эрдэмтэн багш, судлаач, мэргэжлийн шинжээчдийн төлөөллийг багтаах, үнэлгээний хорооны хийх ажил үүрэг, хугацаа, заавар зөвлөмж, тэдгээрийн биелэлтийг тодорхойлж, ажлын хөлсийг нарийвчлан тооцож гаргасан байх нь ХШҮ-ний гүйцэтгэл, чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

4. Үнэлгээний тайланд тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэвшүүлж, өөрчлөлтийн удирдлагыг бодитой хэрэгжүүлэх чадавх бий болгох, оромдох, нэр зүүх, хэлбэрдэлт бий болохоос сэргийлэх нь зүйтэй. 

5. Оролцоот ХШҮ-ний хэлбэрүүдийг ашиглах замаар иргэдийн санаачилгыг дэмжиж тэдний оролцоог нэмэгдүүлснээр ХШҮ-ний гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэхээс гадна илүү олон арга зам, хэлбэрийг баяжуулах ач холбогдолтой ажээ. Энэ нь нэг талаас ХШҮ хариуцсан мэргэжилтнүүдэд иргэдийн оролцоот ХШҮ-ний ур чадвар олгох, нөгөө талаас ард иргэдэд ойлголт, чадавх бий болгох шаардлагатай болох юм. 

6. ХБТТХ-ийн 17 дугаар зүйлд заасан алхам бүрийг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсруулж, түүнийгээ баримталж, зохих сайжруулалтыг тухай бүр хийж байх

7. Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах алхам бүрт ХШҮ-г хэрхэн хийх тухай заавар, зөвлөмж боловсруулж, үнэлгээний хороо эсвэл хөндлөнгийн үнэлгээний баг байгуулж, хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ХБТТХ, ХББББНЖ-д тавигдсан шаардлагуудыг хангуулах

8. Хөгжлийн бодлогын баримт бичгийг ХББББНЖ-д заасан шаардлагуудыг хангасан эсэхийг тодорхойлдог, үнэлгээний хороо эсвэл судлаач, шинжээчдийн баг ажиллуулж, тэдгээрийн дүгнэлтийг ашигладаг болох

9. ХШҮ-г зөвхөн анх батлахдаа ямар зорилго, зорилтыг ямар шалгуур үзүүлэлтүүдээр хэмжихээр заасан байна, түүний дагуу хийдэг болох

10. ХШҮ хийх эрх бүхий этгээдүүдийн ажлын ачаалалд дүн шинжилгээ хийж, орон тоог оновчтой болгох, үнэлгээ хийх үйл явц, үе шатуудыг нарийвчлан тодорхойлох

11. БББ-үүдийг боловсруулж байгаа болон баталж байгаа эрх бүхий этгээдүүдэд ХБТТХ болон ХББББНЖ-д тавигдсан шаардлагуудыг ойлгуулж, тасралтгүй сургалт явуулах

12. ХБТТХ, ХББББНЖ-д ҮАГ-аас өгсөн зөвлөмж, зохих өөрчлөлтүүдийг оруулж, сайжруулах

13. ХБББ хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд боловсруулах, түүнийг үнэлэх үнэлгээний хороо байгуулж ажиллуулах. Хөгжлийн бодлого хоорондын зорилго, зорилтуудын нийцлийг агуулгын түвшинд онцгойлон дүгнэж, шалгадаг байх. 

14. ХБББ боловсруулагдаад батлагдах үед ХББББНЖ-д тавигдсан шаардлагуудыг хангасан эсэхийг, мөн ХБТТХ-ийн 17-р зүйлд заасан бодлогын баримт бичиг боловсруулах дэс дарааллыг зөрчсөн эсэхийг тус тус хөндлөнгийн аудитаар үнэлүүлж, хууль, журам зөрчсөн бодлогын баримт бичиг батлахаас сэргийлэх шаардлагатай байна. 

15. БББХЗБҮАХШҮХНЖ-аар захиргааны байгууллагын үйл ажиллагааг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тус тус үнэлэхдээ бодлогын зорилго, зорилтын биелэлтийг харгалздаг байх шаардлагатай байна. Ингэснээр захиргааны байгууллагын үйл ажиллагааг өдөр тутмын байнга давтдаг ажлаасаа гадна хөгжлийн бодлогын зорилго руугаа чиглүүлж ажиллуулдаг болгох боломжтой гэж үзэж байна. 

16. Засгийн газрын ХШҮМЦС-г маш өндөр түвшинд зохион байгуулж, уг системийн ашиглалт, нээлттэй, аюулгүй байдлыг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлж, ХШҮ-ний чадавхийг дээшлүүлэх шаардлагатай байна. 

17. ХШҮМЦС-г сайжруулахтай холбоотой санхүү болон технологийн тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийг сургах, бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх.

Дүгнэлт

ХШҮ-ний үйл явцад тухайн төрийн байгууллага өөрийн үнэлгээ хийж, харьяа дээд шатны байгууллагад илгээж, уг тайланд дахин үнэлгээ хийх зарчим үйлчилж байгаа ба өөрийн үнэлгээ, мета үнэлгээ хийдэг мэргэжлийн арга, аргачлалгүйгээр хийгдэж байгаагийн зэрэгцээ хариуцсан мэргэжилтний тухайн салбарт ажилласан туршлага, мэдлэгт л тулгуурлаж байгааг анхаарах нь зүйтэй байна. 

ХШҮ-ний хэрэгжилтийн үйл явц олон төрлийн бодлогын баримт бичгүүдэд хагас, бүтэн жилээр хавтгайруулан хийгдэж байгаа нь ХШҮ-ний гүйцэтгэлийн үр дүнд сөргөөр нөлөөлж, зарим талаар зөвхөн үр дүн, өндөр үнэлгээний хойноос хөөцөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна. 


5.1. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ
Нэгжийн дарга хэрэгжилтийн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа (хурлын протоколын хуулбарын хамт) албан бичгээр холбогдох байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
 www.unelgee.gov.mn буюу Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сангаар дамжуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт гүйцэтгэлээ цахим хэлбэрээр тайлагнана.
     Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
     - Төлөвлөсөн ажлуудаас юу хэрэгжиж, юу хэрэгжсэнгүй вэ? 
     - Хүлээгдэж буй үр дүнгүүдэд хүрсэн үү?
     - Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтэд ямар нөлөө үзүүлсэн бэ?
     - Хэрэгжилтийн үе шатанд урьдчилан тооцоолоогүй (төлөвлөөгүй) асуудал гарсан уу?
     - Санхүүгийн нөөц, цаг хугацаа, ажилтнуудын ур чадвар, техник хэрэгсэл, ажиллах хүч, улс төрийн дэмжлэг хангалттай байсан уу?
Аймгийн удирдлага төлөвлөсөн үр дүнд хүрэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, тасарсан болон удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулна.

5.2. УДИРДЛАГЫГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
ХШҮДАХ нь аймгийн удирдлагыг цаг үеэ олсон, үнэн зөв, бодитой мэдээллээр хангах замаар оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэл сайжруулах зөвлөмжийн мөрөөр журам, аргачлалд заасан арга хэмжээг авч ажиллана.

6.1. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ
өыбйдлор олөрыбйлорөолыбйөыбй

6.2. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
өбыйорөолыбйрөлоыбй

7. ОЛОН НИЙТИЙГ ҮНЭН ЗӨВ, БОДИТОЙ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ
өбыйөыбйөйыб

Манай хэлтэст 2018 онд дараах хүндрэлтэй асуудлууд тулгарч байсан. Үүнд:

-43,338 заалт, арга хэмжээний хэрэгжилтийн тайлан буюу А4 цаасны 29 боодол тайланд 14 хоногт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Энэ нь өдөрт А4-ийн 2 боодол цаасан тайланг уншаад, word-ийн файлуудыг нэгтгээд, форматыг янзлаад, 57 байгууллагын гүйцэтгэлийг үнэлээд, нэгдсэн тайланг бичиж, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шаардлага тулгарч байна гэсэн үг. Энэхүү хугацаанд манай хэлтсийнхэн өдөр, шөнөгүй ажилладаг.

Бодлогын баримт бичиг / эрх зүйн акт Баримт
бичгийн тоо
Зорилтын
тоо
Арга хэмжээ,
заалтын тоо
 1.     Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 1 - 91
 2.    Үндэсний хөтөлбөр 51 - 1,020
 3.    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 1 112 378
 4.    Дэд хөтөлбөр 28  - 644
 5.    Аймгийн эдийн засаг, нийгмийг ... онд хөгжүүлэх үндсэн чиглэл 1 - 526
 6.    Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 27 - 4,860
7.   Сумын эдийн засаг, нийгмийг .... онд хөгжүүлэх үндсэн чиглэл 27 - 5,760
8.   Хууль тогтоомж, тогтоол шийдвэр - - 230
9.   Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол - - 81
 10.    Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар - - 290
 11.    Засгийн газрын гишүүн, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ 16 - 743
12.   Аймгийн Засаг даргатай АЗДТГ-ын даргын байгуулсан үр дүнгийн гэрээ - - 100
 13.    АЗДТГ-ын 9 менежерийн үр дүнгийн гэрээ 9 - 313
 14.    Аймгийн Засаг дарга - Харьяа байгууллагын ТШЗ-тай байгуулсан гэрээ 29 - 1,378
 15.    Аймгийн Засаг дарга - Сумын Засаг даргатай байгуулсан гэрээ 27 - 2,241
16.   Урианы жилийн ажил  - - -
  Нийт / заалт, арга хэмжээний тоо / - - 18,655
  Нийт / байгууллагуудын хяналтад авсан тоо / - - 43,338


 

ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТАН ЮУ ХИЙДЭГ ВЭ?


НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараахь эрхтэй байна:

1.1. Байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд гаргах;
1.4. Хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.

2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараахь үүрэгтэй байна:

2.1. Хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;
2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;
2.4. Тайлан дахь хүрсэн түвшний талаарх мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлан шалгах.

 

-----o0о-----


ХОЁР. СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Нэг. Долоо хоногт
1.1. Аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын даргын шуурхай зөвлөгөөн дээр байгууллагын удирдлагад өгсөн үүрэг даалгавруудыг хяналтад авах
1.2. Өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийг тогтоосон хугацаанд холбогдох байгууллага, албан тушаалтанд тайлагнах

Хоёр. Сард
2.1. Байгууллагын сарын ажлын тайланг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх
     - сард хийсэн томоохон ажлууд
     - ирсэн өргөдөл, гомдлын барагдуулалт
     - ирсэн хариутай бичгийн шийдвэрлэлт
     - шинээр санаачлан хийсэн ажил, түүний үр дүн
     - төсвийн хэмнэлт, үр ашигтай ажиллах талаар зохион байгуулсан ажил, түүний үр дүн;

Гурав. Улиралд
3.1. Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, явцын тайланг байгууллагын удирдлагад танилцуулах
3.2. Аргачлалд заасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээллийг тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн нотлох баримтуудын хамт зохион байгуулалтын нэгж, албан тушаалтнуудаас цуглуулан явцын тайлан боловсруулж, удирдлагад танилцуулсны дараа албан бичгээр холбогдох байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлэх

Дөрөв. Хагас, бүтэн жилээр
4.1. Стратеги, байгууллагын болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ХШҮ-ний тайланг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
4.2. Байгууллагын үнэлгээний баг байгуулах, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг хэрхэн үнэлэх талаар үнэлгээний багийн гишүүнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх
4.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн нотлох баримтуудын хамт зохион байгуулалтын нэгж, албан тушаалтнуудаас цуглуулан хагас, бүтэн жилийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ХШҮ-ний тайланг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа хурлын протоколын хуулбарын хамт албан бичгээр холбогдох байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлэх

 

-----o0о-----


ГУРАВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙН
..... ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Нэг. Долоо хоногт
1.1. Аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын даргын шуурхай зөвлөгөөн дээр нэгжийн даргад өгсөн үүрэг даалгавруудыг хяналтад авах
1.2. Өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийг тогтоосон хугацаанд холбогдох нэгж, албан тушаалтанд тайлагнах

Хоёр. Сард
2.1. Нэгжийн сарын ажлын тайланг холбогдох нэгж, албан тушаалтанд хүргүүлэх
     - сард хийсэн томоохон ажлууд
     - ирсэн өргөдөл, гомдлын барагдуулалт
     - ирсэн хариутай бичгийн шийдвэрлэлт
     - шинээр санаачлан хийсэн ажил, түүний үр дүн

Гурав. Улиралд
3.1. Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг ХШҮДАХ-т тогтоосон хугацаанд тайлагнах
3.2. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланг нотлох баримтуудын хамт нэгжийн даргад танилцуулсны дараа холбогдох нэгж, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлэх

Дөрөв. Хагас, бүтэн жилээр
4.1. Стратеги, байгууллага болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг ТЗУХ, ХШҮДАХ-т тогтоосон хугацаанд тайлагнах
4.2. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланг нотлох баримтуудын хамт нэгжийн даргад танилцуулсны дараа холбогдох нэгж, албан тушаалтанд тогтоосон хугацаанд хүргүүлэх

 

-----o0о-----


ДӨРӨВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС,
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН 
МЭРГЭЖИЛТЭН ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Нэг. Долоо хоногт
1.1. Аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын даргын шуурхай зөвлөгөөний хурлын протоколыг хөтөлж, хурлаас өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, нэгж, албан тушаалтанд хүргүүлэх / ТЗУХ /
1.2. Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн үүрэг даалгаврын биелэлтийг "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасан үнэлгээний аргачлалыг баримтлан үнэлэх / ХШҮДАХ /

Хоёр. Сард
2.1. Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн сарын ажлын тайланг нэгтгэж, аймгийн удирдлагад тогтоосон хугацаанд танилцуулах / ТЗУХ /
     - сард хийсэн томоохон ажлууд
     - ирсэн өргөдөл, гомдлын барагдуулалт
     - ирсэн хариутай бичгийн шийдвэрлэлт
     - шинээр санаачлан хийсэн ажил, түүний үр дүн
     - төсвийн хэмнэлт, үр ашигтай ажиллах талаар зохион байгуулсан ажил, түүний үр дүн;

Гурав. Улиралд
3.1. Нэгжүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, явцын тайланг АЗДТГ-ын даргад танилцуулах / ХШҮДАХ /
3.2. Байгууллага, нэгжүүдээс ирүүлсэн бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, явцын тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. / ХШҮДАХ /
3.3. Байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэж, ЗГХЭГ-т тогтоосон хугацаанд хүргүүлэх / ТЗУХ /

Дөрөв. Хагас, бүтэн жилээр
4.1. Стратеги, байгууллагын болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ХШҮ-ний тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх / ХШҮДАХ /
4.2. Байгууллагын үнэлгээний баг байгуулах, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг хэрхэн үнэлэх талаар үнэлгээний багийн гишүүнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх / ХШҮДАХ, ТЗУХ /
4.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ХШҮ-ний тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа хурлын протоколын хуулбарын хамт албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тогтоосон хугацаанд хүргүүлэх / ХШҮДАХ /
4.4. АЗДТГ-ын даргын тушаалаар баталсан ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах / АЗДТГ /
4.5. Аймгийн Засаг даргын 2021 оны А/... тоот захирамжаар баталсан "орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал"-ын дагуу сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр оноо авсан сумдын Засаг даргын Тамгын газар, байгууллагуудыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах, хангалтгүй оноо авсан сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарыг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албан тушаал бууруулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгох ажлуудыг тус тус зохион байгуулах. / ХШҮДАХ, ТЗУХ /

 

-----o0о-----

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дүгээр тогтоолын 3-р хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАХ ТҮШМЭЛ,
ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Албан тушаал №1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга / ТЗ-10 /

1. Боловсрол
    - Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
2. Мэргэжил
    - Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх
3. Мэргэшил
    - Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх
    - Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх
4. Туршлага
    -Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх
5. Ур чадвар
    5.1. Удирдан зохион байгуулах
    - Хариуцсан нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэж, шаардлага тавьж чаддаг байх
    - Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах
    - Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх
    5.2. Дүн шинжилгээ хийх
    - Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх
    - Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх
    5.3. Асуудал шийдвэрлэх
    - Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх
    5.4. Манлайлах
    - Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх
    - Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах
    - Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх
    5.5. Бусад
    - Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх
    - Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар


Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дүгээр тогтоолын 4-р хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ДЭС ТҮШМЭЛ,
ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Албан тушаал №2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн  дарга / ТЗ-7 /

1. Боловсрол
    - Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
2. Мэргэжил
    - Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх
3. Мэргэшил
    - Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
    - Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх
4. Туршлага
    - Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
5. Ур чадвар
    5.1. Удирдан зохион байгуулах
    - Хариуцсан ажлаа төлөвлөх, зохион байгуулах
    - Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах
    - Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх
    5.2. Дүн шинжилгээ хийх
    - Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх
    - Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг дүгнэх
    5.3. Асуудал шийдвэрлэх
    - Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх
    5.4. Манлайлах
    - Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх
    - Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах
    - Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх
    5.5. Бусад
    - Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх
    - Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар


Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6-р хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН ДЭС ТҮШМЭЛ,
ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Албан тушаал №3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн / ТЗ-5 /
Албан тушаал №4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн / ТЗ-5 /

1. Боловсрол
    - Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
2. Мэргэжил
    - Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх
3. Мэргэшил
    - Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
    - Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх
4. Туршлага
    - Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
5. Ур чадвар
    5.1. Дүн шинжилгээ хийх
    - Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх
    - Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах
    - Судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй
    5.2. Асуудал шийдвэрлэх
    - Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах
    - Шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах
    5.3. Багаар ажиллах
    - Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах
    - Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох
    5.4. Бусад
    - Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар


Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 7-р хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН ТУСЛАХ ТҮШМЭЛ,
ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Албан тушаал №5. Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн / ТЗ-3 /

1. Боловсрол
    - Дээд боловсролын зэрэгтэй
2. Мэргэжил
    - Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх
3. Мэргэшил
    - Шаардлага тавихгүй
4. Туршлага
    - Шаардлага тавихгүй
5. Ур чадвар
    5.1. Дүн шинжилгээ хийх
    - Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах
    - Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах
    5.2. Асуудал шийдвэрлэх
    - Байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд өөрийн ажил үүргийн оруулах хувь нэмэр, оролцоог ойлгодог 
    - Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг
    5.3. Багаар ажиллах
    - Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах
    - Багийн хүрээнд өөрт ногдсон үүргээ гүйцэтгэх
    5.4. Бусад
    - Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар