Хяналт-шинжилгээ, үнэлгээ

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТУХАЙ

Энэ журмаар хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид “бодлогын баримт бичиг” гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр (цаашид “хууль тогтоомж, тогтоол, шийдвэр” гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага (цаашид “захиргааны байгууллага” гэх)-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хариулт №1. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 7.6.3-д заасан бөгөөд жил бүр 02 дугаар сарын 01-ний дотор Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Хариулт №2. Улсын Их Хурал нь дээрх бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд хуучин хэрэглэж байсан хүснэгтээр тайлагнана.

Хариулт №3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах хүснэгтийн дагуу гаргана.

Асуулт №4. Шинэ хуулийн 4.1.19-д үйл ажиллагааг хэмжигдэхүйц арга хэмжээг гэж заасан байгаа. Тэгвэл 206 журмаар 6.2.2-р хэмжигдэхгүй бол гэж заасан байна. Энэ журмын 6.2.2-ийн нөхцөл байдал үүснэ гэж бодож байна уу? Хэрэв үүсвэл хуулиа зөрчөөд байгаа юм биш үү? Журмын 6.2.2 нь хуулийн 4.1.19-д заасан үзэл санаатай зөрчилдөөд байгаа юм шиг харагдаад байна.

Хариулт №4. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.19-д "үйл ажиллагаа" гэж бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой, хэмжигдэхүйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц арга хэмжээг гэж заасан. Харин "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6.2.2-т бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хүрсэн түвшинг тоо болон чанараар илэрхийлэх боломжгүй үед хэрэгжилтийг хувийг тодорхойлоход дараахь аргачлалаар тооцно. Хэрэгжилтийн шатанд хүрэх түвшиндээ хүрээгүй болон хүрсэн түвшинг нь тоо, чанараар илэрхийлэх боломжгүй үед хэрэглэх болно.

 

Асуулт №5. Яам, агентлаг, ЗДТГ-ууд харьяа байгууллага, нэгжээс ирүүлсэн бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэхдээ 100%, 70%, 40%, 0% гэж үнэлдэг байсан. Бодлогын зорилт, арга хэмжээг оновчгүй тодорхойлсон бол хэдэн хувь бууруулах, шалгуур үзүүлэлтээ бичээгүй, эсхүл оновчгүй тодорхойлсон бол шинэ журмаар хэдэн хувь бууруулах вэ?

Хариулт №5. Бодлогын зорилт, арга хэмжээг оновчгүй тодорхойлсон бол хэдэн хувь бууруулах, шалгуур үзүүлэлтээ бичээгүй, эсхүл оновчгүй тодорхойлсон бол шинэ журмаар хэдэн хувь бууруулах асуудлыг журамд тусгаагүй бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний албан хаагч нь тайлан дахь хүрсэн түвшний талаарх мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлах шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах үүрэгтэй.

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

Арга зүйтэй холбоотой асуулт, хариулт

Хариулт №2.1.

Хариулт №2.2.

Хариулт №2.3.