Бид юу хийдэг вэ?

Бид дараах бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.

ТАВ. ЗАСАГЛАЛ

УХААЛАГ ЗАСАГЛАЛ

Зорилт 5.1. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангана.

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1.4. Үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөрийн уялдааг бүрэн хангах тогтолцоог бүрдүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй тохиолдолд Улсын Их Хурал батлахгүй байх зохицуулалтыг бий болгоно.

5.1.5. Улсын Их Хурлаас гаргаж байгаа бодлого нь нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлж, батлан гаргаж байгаа нийт бодлогын 70 хувиас доошгүйг судалгаанд суурилж боловсруулна.

5.1.6. Засгийн газрын бүтцийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

5.1.7. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулах тогтолцоонд шилжинэ.

5.1.8. Тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно.

УХААЛАГ БҮТЭЦ

Зорилт 5.2. Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлох замаар чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалтыг нарийвчилна.

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.2.1. Яам, агентлаг, төрийн захиргааны бусад байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг үндэсний урт хугацааны бодлогын үзэл баримтлал, чиг үүргийн шинжилгээнд тулгуурлан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэдэг тогтолцоог бэхжүүлнэ.

5.2.2. Төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг оновчтой хуваарилах санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий нэгжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд бий болгоно.

5.2.3. Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд тухайн салбарын бодлогын болон техник технологийн судалгаа, шинжлэх ухааны үндэстэй тооцоолол, төлөвлөлтийг хийж, мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий судалгааны алба (төв, хүрээлэн, институт гэх мэт) ажиллуулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангана.

5.2.4. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд үзүүлэх төрийн үйлчилгээг тодорхойлж, шат дамжлагыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

5.2.5. Засаг захиргааны түвшин бүрд тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай захиргаа, санхүүгийн эрх мэдлийг олгоно.

5.2.7. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх, нэгтгэх, татан буулгах асуудлыг урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх тогтолцоог бүрдүүлнэ.

5.2.8. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, зохион байгуулалтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийнэ.

5.2.9. Улсын Их Хуралд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байнгын хороо, Засгийн газрын бүтцэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан нэгжийг бий болгоно.

5.2.10. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, эрх зүй, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, бодлогын судалгаа хийх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.

5.2.11. Улсын нэгдсэн төсвийг урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан боловсруулж, батлах тогтолцоог бүрдүүлж бэхжүүлнэ.

5.2.12. Төв банкны мөнгөний бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх улс төр, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

5.2.13. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

5.2.17. Цахим ардчиллыг хөгжүүлж, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд саналаа өгөх, хяналт тавих зэргээр цахимаар оролцох тэгш боломжийг бүрдүүлнэ.

ЦАХИМ МОНГОЛ ( ИРГЭН, ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ )

Зорилт 5.3. Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.3.3. Цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн технологийн салбарын стандарт, тушаал шийдвэр, дүрэм, журмыг боловсруулж, батална.

5.3.5. Их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах техник технологийн дэд бүтцийг бий болгоно.

5.3.9. Цахим бизнес, цахим болон зайн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

5.3.10. Ерөнхий сайдын дэргэд цахим засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны “цахим засгийн хороо (зөвлөл)” байгуулж, бодлогын нэгдсэн удирдлагаар хангана.

5.3.12. Цахим төлбөр тооцооны системийг төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй холбоно.

5.3.13. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд мэдээлэл, харилцаа холбооны дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог дэмжиж хэрэгжүүлнэ.

5.3.14. "Нэг иргэн - нэг бүртгэл" хөтөлбөрийг эрчимжүүлж, төр иргэнээс нэг удаа мэдээлэл авдаг тогтолцоонд шилжүүлнэ.

5.3.15. Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үүлэн тооцооллын дэд бүтцийг өргөтгөж хөгжүүлнэ.

5.3.16. Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцооны үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, сүлжээг бий болгоно.

5.3.17. Төрийн байгууллагад мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой хэрэглээг нэвтрүүлж, байгууллага хооронд сайн туршлага хуваалцах, сурталчлах арга хэмжээг зохион байгуулна.

5.3.18. Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг тасралтгүй дээшлүүлнэ.

5.3.19. Иргэд төрийн байгууллагын албан тушаалтнуудтай цахим хэлбэрээр харилцах соёлыг хэвшүүлнэ.

5.3.20. Тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг цахим хэлбэрээр хянах тогтолцоог бүрдүүлж, хэвшүүлнэ.

5.3.21. Мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан төрийн байгууллагын үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж, хүнд суртал, авлига үүсэх эрсдэлээс хамгаална.

5.3.22. Хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагаанд оролцох, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар иргэд санал бодлоо цахим хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг хангаж, цахим хэлэлцүүлгийн технологийг хөгжүүлнэ.

5.3.23. Мэдээллийн технологийн аудитын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн төрийн байгууллагын үйлчилгээ болон мэдээллийг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд үнэлгээ хийж, зөвлөмж өгөх үйл ажиллагааг хэвшүүлнэ.

ЧАДВАРЛАГ, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА

Зорилт 5.4. Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.4.1. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, ажлын үр дүнгээс хамаарч шатлан дэвших зохицуулалтыг боловсронгуй болгоно.

5.4.2. Төрийн албан хаагчийн цалин хөлс, шагнал, урамшуулал олгох, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, халах, чөлөөлөхөд тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарах тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.

5.4.3. Төрийн байгууллагын бүтэц, орон тоог оновчтой, үр ашигтай байх зарчимд нийцүүлэн шинэчлэн тогтоож, төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, цахим технологийг нэвтрүүлэх замаар төрийн албан хаагчийн тоог бууруулна.

5.4.4. Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэгдсэн зарчим, бодлого, арга зүйгээр шинэчлэн тодорхойлно.

5.4.5. Төрийн албанд хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагаас чадварлаг хүний нөөцийг тодорхой хугацаанд шилжүүлэн ажиллуулах тогтолцоог бүрдүүлнэ.

5.4.6. Төрийн жинхэнэ албан тушаалд томилоход мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүн, улс болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг харгалздаг уян хатан тогтолцоог бэхжүүлнэ.

5.4.7. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран шатлан дэвших зарчмаар төрийн албанд ажиллах нөхцөл, баталгааг бүрэн хангасан улс төрийн, хууль, эрх зүйн, эдийн засгийн тогтолцоог бэхжүүлнэ.

5.4.8. Төрийн албанд иргэнийг авах, албан тушаал дэвшүүлэх, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр томилох, сургаж хөгжүүлэх бодлого, зохицуулалтыг чадахуйн зарчимд нийцүүлнэ.

5.4.9. Төрийн албан хаагчийн нэр хүндийг дээшлүүлж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах зохистой тогтолцоог төлөвшүүлнэ.

5.4.10. Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлж, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгоно.

5.4.11. Ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлнэ.

5.4.12. Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, чиг үүргийн онцлогт тохирсон үе шаттай, тасралтгүй сургалтын тогтолцоог төлөвшүүлнэ.

5.4.13. Төрийн албаны сургалтын байгууллагын сургалт - судалгааны материаллаг орчин, хүний нөөц, технологи, арга зүйн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх шинэчлэл хийнэ.

5.4.14. Төрийн албаны сургалтад мэдээллийн технологид суурилсан олон хувилбарт аргуудыг нэвтрүүлнэ. Танхимын сургалтаас гадна цахим болон зайн сургалт, ажлын байранд сургах, цахим сургалтыг төрийн албаны орчин үеийн шаардлагад нийцүүлэн оновчтой ашиглах тогтолцоог бүрдүүлнэ.

5.4.15. Төрийн үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд суурилсан, түргэн шуурхай, уян хатан, хүртээмжтэй, чанартай хүргэх иргэн төвтэй төрийн үйлчилгээний стандарт боловсруулж, нэвтрүүлнэ.

5.4.16. Төр - үйлчилгээний чанарын хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжинэ.

5.4.17. Төрийн үйлчилгээний зардал, үр ашгийн тооцоо гаргаж, төрийн бодлого, шийдвэрт тусгаж хэрэгжүүлдэг, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, санхүүжилт, үр нөлөөний байдалд хөндлөнгийн үнэлгээ хийж, иргэд, олон нийтэд мэдээлдэг тогтолцоонд шилжүүлнэ.

АВЛИГАГҮЙ ЗАСАГЛАЛ

Зорилт 5.6. Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.6.3. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах, хяналт тавих зохицуулалтыг боловсронгуй болгоно.

5.6.6. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид оногдуулах хариуцлагыг чангатгаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, авлигын хэргийг хянан шалгах, шийдвэрлэхтэй холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

5.6.8. Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, авлига үүсэх эрсдэлийг бууруулна.

 

---o0о---

ТАВ. ЗАСАГЛАЛ

Зорилго №5. Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг - тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

УХААЛАГ ЗАСАГЛАЛ

Зорилт 5.1. Эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлнэ:

5.1.1. эрх мэдлийг тэнцвэржүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

5.1.2. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой, залгамж чанартай, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

5.1.3. нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.

5.1.4. XXI зууны төрийн удирдлагын шинэ арга барил болох гурван тулгуурт хөгжлийн онолын дагуу улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.

УХААЛАГ БҮТЭЦ

Зорилт 5.2. Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бий болгоно:

5.2.1. төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг оновчтой болгож, ажил үүргийн давхцалыг арилгах шинэчлэл хийгдэж эхэлнэ.

5.2.2. хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, хувийн өмчийг хамгаалах эрх зүйн оновчтой зохицуулалт хийгдэнэ.

5.2.3. гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодлого хэрэгжүүлж хэвшинэ.

ЦАХИМ МОНГОЛ ( ИРГЭН, ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ )

Зорилт 5.3. Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлнэ:

5.3.1. цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, хүн амыг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбоно.

5.3.2. цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болгож хөгжүүлэх нэгдсэн бодлого, төлөвлөлттэй болгоно.

5.3.3. төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.

5.3.4. төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал нэмэгдэж, иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ.  

ЧАДВАРЛАГ, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА

Зорилт 5.4. Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ:

5.4.1. чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн төрийн алба төлөвшүүлнэ.

5.4.2. сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно.

5.4.3. төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.

5.4.4. төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч хөгжих таатай орчныг бүрдүүлнэ.

5.4.5. төрийн үйлчилгээний чанарын стандарт бий болж, төрийн үйлчилгээнд иргэд, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдэн, иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээний соёл төлөвшүүлнэ. 

5.4.6. төрийн үйл ажиллагааны бүхий л шатанд Шилэн дансны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах замаар иргэдийн мэдээлэл авах эрхийг дээдлэн ажиллаж, холбогдох хуулийн дагуу иргэний шаардсан мэдээллийг гаргаж өгөөгүй төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцдог болно.

5.4.7. орон нутагт томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулна.

АВЛИГАГҮЙ ЗАСАГЛАЛ

Зорилт 5.6. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлнэ:

5.6.1. нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх бодлогын болон хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.

5.6.2. авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгана.

5.6.3. төрийн бүх шатанд авлигыг таслан зогсоох хөтөлбөр хэрэгжүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно.

 

---o0о---

 

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

“ЦАХИМ МОНГОЛ” - ТӨРИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

4.1. Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.

4.1.1. Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, “Нэг иргэн - нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна.

4.1.2. Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана.

4.1.3. Цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, технологийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ.

4.1.4. Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ.

4.1.7. Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.

4.1.8. Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд, олон нийтийн оролцоог хангана.

4.1.9. Мэдээллийн технологийн энтрепренёр, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, үндэсний тоон контентыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна.

4.1.10. Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулна.

МЭРГЭШСЭН, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА

4.2. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, төрийн чиг үүргийн уялдааг хангах замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно.

4.2.1. Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно.

4.2.2. Төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн иж бүрэн шинжилгээ хийж, чиг үүргийг оновчтой болгож, ажил үүргийн давхцалыг арилгах бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ.

4.2.3. “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд зөвшөөрлийн цахим бүртгэл, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгоно.

4.2.5. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

4.2.6. Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгоно.

 

---o0о---