ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ, УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХҮСНЭГТ

ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ, УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХҮСНЭГТ

 

НЭГ. НЭГЖИЙН ДАРГЫН ҮНЭЛГЭЭ.
Нэгжийн дарга, албан хаагчийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг дор дурдсан 6 ур чадвараар 3 түвшинд 1-5 оноог харгалзуулан үнэлнэ.


1.1. ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ
Хууль тогтоомж, дүрэм журмыг даган мөрдөн, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийн, төрийн албаны ёс зүйг чандлан баримталж, бусадтай нээлттэй, үнэнч шударга, алагчлалгүй харьцан төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй.
Төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйн зарчмуудыг мэддэг, бусадтай үнэнч шударга, чин сэтгэлээсээ, адил тэгш харилцаж ажилладаг.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн.
Төрийн албаны ёс зүйд нийцсэн зан байдал, хандлагыг төлөвшүүлэх.

1. Бусадтай үнэнч шударга, чин сэтгэлээсээ, адил тэгш харилцаж, хүнд сурталгүй ажилладаг.
2. Өөрийн чиг үүргийг цаг хугацаанд нь биелүүлэхэд хариуцлага хүлээдэг.
3. Дүрэм, журмыг хүлээн зөвшөөрч, даган мөрддөг.
4. Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийдэг.
5. Мэдээллийн нууцлалын хадгалалт, хамгаалалтыг хангаж ажилладаг.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн.
Төрийн албанд ёс зүйг төлөвшүүлж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.

1. Албан хаагчдыг төрийн албаны ёс зүйг даган мөрдөхөд чиглүүлэх.
2. Нөхцөл байдалд хэрхэн ёс суртахуунтай хандах талаар бусдад заавар, зөвлөгөө өгдөг.
3. Хууль эрх, ёс зүй, учир шалтгаан, үнэт зүйлүүдийг харгалзан санал зөвлөмж өгдөг.
4. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.


1.2. ТӨЛӨВЛӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ
Зорьсон ажлыг цаг хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд ажлаа эрэмбэлэн, төлөвлөгөө гаргаж, нөөцийг тодорхойлох чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй.

1. Ажлаа төлөвлөдөг.
2. Хувийн зохион байгуулалт, сахилга баттай.
3. Цагийн менежмент сайтай.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн.
Ажлыг цаг хугацаанд нь мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхийн тулд ажил үүргийн төлөвлөлт, зохион байгуулалтыг оновчтой хийдэг.

1. Өөрийн ажлын явцыг хянаж холбогдох албан тушаалтанд мэдээлдэг.
2. Учирч болзошгүй асуудлыг урьдчилан харж ажлаа төлөвлөдөг.
3. Хамтран ажиллагсдыг хүндэтгэн, цагийг үр дүнтэй бүрэн дүүрэн ашиглахын зэрэгцээ, ажлын ачааллаа зохицуулдаг.
4. Мэдээллийг үр дүнтэй нэгтгэн зохион байгуулж, хадгалдаг.
5. Ажлыг ач холбогдол, яаралтай байдлаар нь ангилж төлөвлөдөг.

5 ОНОО. Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн.
Зорилгод хүрэх төлөвлөгөө, чиглэл, нөөц бололцоог тодорхойлж, хэрэгжилтийг ханган чиг үүргийн хуваарилалт, тэнцвэрийг хангаж, дэмжлэг үзүүлдэг.

1. Багийн үйл ажиллагааг хянаж, хүндрэл бэрхшээлийг арилгахад оролцдог.
2. Цаг хугацааны болон төлөвлөгөөт бус үйл явцыг зөв, оновчтой тодорхойлж, үр дүнтэй ажилладаг.
3. Нэн тэргүүний ажлуудыг тодорхойлоход чиглэл, зааварчилгаа өгдөг.
4. Олон төрлийн үүрэгт ажлыг нэгэн зэрэг чанартай гүйцэтгэх чадвартай.


1.3. ШИЙДВЭР ГАРГАХ БОЛОН АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ
Тодорхой бус, нарийн төвөгтэй, эрсдэлтэй асуудлыг шийдвэрлэхдээ эх сурвалж, тоо мэдээлэл, баримт нотолгоог цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боломжит хувилбаруудыг боловсруулан, болзошгүй үр дагаврыг тооцон шийдвэр гаргах чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй. 

1. Асуудлыг шийдвэрлэхэд санал дэвшүүлдэг.
2. Цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөдөг, заримдаа хэрэгжүүлдэг.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн. 
Өдөр тутмын үйл ажиллагаандаа бодлого, дүрэм, журмыг даган мөрдөх.

1. Нөхцөл байдалд хамааралтай мэдээллийг цуглуулдаг.
2. Бусадтай зөвлөлдөх хэрэгцээгээ тодорхойлдог.
3. Хэцүү асуудлыг тодорхойлон гаргаж ирдэг.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн. 
Санал зөвлөмж боловсруулахад практик туршлагыг үндэслэн хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах.

1. Мэдээллийг түргэн шуурхай, үр дүнтэй байдлаар нягтлан судалж, нэмэлт мэдээлэл шаардлагатай эсэхийг тодорхойлдог.
2. Асуудал, бэрхшээлийг урьдчилан тооцож, сайжруулалтын арга хэмжээ авдаг.
3. Гол асуудлуудыг таних чадвартай.


1.4. ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ 
Аливаа асуудлын талаар бүрэн ойлголт авахын тулд шаардлагатай мэдээллийг цуглуулах, үнэлэх чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй.
Олон төрлийн эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулах чадвартай.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн. 
Цуглуулсан мэдээллийг нягтлан шалгаж, үр дүнг тайлбарладаг байх.

1. Олон төрлийн эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулан баталгаажуулж, дүн шинжилгээ хийх.
2. Бүрэн бус, зөрүүтэй мэдээ мэдээллийн хоорондын уялдаа холбоог тодорхойлох.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн. 
Нарийн төвөгтөй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тодруулдаг байх.

1. Мэдээллийн уялдаа холбоо, чиг хандлагыг олж харж чаддаг байх.
2. Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг үнэлж дүгнэх.
3. Логик дүгнэлт гаргаж, боломжит хувилбарыг боловсруулж, зөвлөмж өгөх.


1.5. ШИНИЙГ САНААЧЛАХ
Асуудлыг шийдвэрлэх уламжлалт болон бүтээлч, шинэлэг арга барилыг хэрэгжүүлэх чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй. 

1. Шинэ санал санаачилга гаргаж байгаагүй.
2. Бусдын шинэ санаа санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд оролцдог.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн. 
Уламжлалт арга барилд дүн шинжилгээ хийж, шинэ санал санаачилгад нээлттэй хандаж нэвтрүүлэх.

1. Шинэ санал, санаачилгад нээлттэй ханддаг.
2. Асуудлын шийдэлд шинэлэг байдлыг нэвтрүүлдэг.
3. Үйл ажиллагаанд шинэ арга барил шийдлийг эрэлхийлж, хамтаар хэлэлцдэг.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн.
Шинэ арга барил, санал дэвшүүлж, бүтээлч шийдэл олох.

1. Үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал санаачилгыг тусгадаг.
2. Шинэ санаа, санал зөвлөмжийг эрэлхийлдэг, ашигладаг байх.
3. Бүтээлч шийдлийг хөгжүүлэхэд баг хамт олноороо хэлэлцдэг байх.
4. Үйл ажиллагааны нөхцөл байдалд тохируулан тэргүүн туршлага, шинэ санал санаачилгыг хэрэгжүүлдэг.


1.6. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ
Аливаа ажлыг шуурхай хийж гүйцэтгэхэд хариуцлагатай, өөриймсөг хандах чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй. 
Цаг хугацаандаа үүрэг даалгаварт хариуцлагатай хандаж, хэрэгжилтийг хангаж, чанартай гүйцэтгэдэг.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн.
Цаг хугацаандаа үүрэг даалгаврыг хариуцлагатай хийж гүйцэтгэх.

1. Аливаа ажилд хариуцлагатай хандаж, хэрэгжилтийг хангаж, чанартай, бүрэн гүйцэд хийдэг.
2. Ажлын явцын талаар тухайн ажилд хамаарах холбогдох хүмүүсийг мэдээллээр хангадаг.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн. 
Аливаа ажлын гүйцэтгэлд хяналт тавих.

1. Багийн ажлын гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд хариуцлага хүлээх чадвартай.
2. Өөрийн болон багийн үйл ажиллагааг эрэмбэлэн тодорхойлж, хэрэгжилтийн явцыг тогтмол хянадаг.
3. Багаар хамтран ажиллах, хариуцлагатай соёлыг төлөвшүүлдэг.


ХОЁР. ХАМТ ОЛНЫ ҮНЭЛГЭЭ.
Албан хаагчийг нэгжийн хамт олон нь дор дурдсан ур чадвараар 1-5 хүртэлх оноогоор үнэлнэ. Мөн нэгжийн даргыг төсвийн шууд захирагч манлайлал, баг, хамтын ажиллагаа болон харилцааны ур чадвараар 1-5 хүртэлх оноогоор үнэлнэ.


2.1. МАНЛАЙЛАЛ
Алсын хараа, нэгдсэн зорилгодоо хүрэхэд харилцан итгэлцлийг бий болгон бусдыг манлайлах чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй.
Багийн энгийн гишүүн.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн.
Байгууллагын алсын хараа болон зорилгыг ойлгодог, дэмждэг.

1. Байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар эерэг үзэл санааг илэрхийлдэг.
2. Зорилгодоо хүрэхийн тулд мэдээ мэдээллийг бусадтай хуваалцдаг.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн.
Байгууллагын алсын хараа болон зорилго, зорилтод хүрэхэд баг, хамт олноо чиглүүлэн ажилладаг.

1. Зорилго, зорилтууд нь байгууллагын алсын хараатай хэрхэн уялдаж байгааг ойлгодог, бусадтай хуваалцдаг.
2. Албан хаагчдын гүйцэтгэлд санал зөвлөмж өгч, байнга дэмжиж ажилладаг.
3. Эерэг, нөхөрсөг уур амьсгалыг бий болгодог.


2.2. БАГ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Нэгдсэн зорилгод хүрэхийн тулд бусадтай нээлттэй, үр дүнтэй хамтарч ажиллах, харилцан итгэлцэл, хүндлэл, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан чадварлаг баг бүрдүүлэх чадвар.

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй. 
Багаар үр дүнтэй ажиллах талаар ойлголттой.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн.
Хамтын ажиллагаандаа бусадтай нээлттэй, шударга харилцааг үүсгэж, итгэлцлийг бий болгодог.

1. Бусдын үзэл бодлыг ойлгож, идэвхтэй сонсдог.
2. Өөрийн үзэл бодол болон мэдээллийг нээлттэй хуваалцдаг.
3. Чиг үүргээ биелүүлж, бусдаас суралцах хүсэл эрмэлзэлтэй.
4. Багийн зорилго, зорилтод хүрэхэд хүчин чармайлт гаргаж, өөрийн үүргийг амжилттай гүйцэтгэдэг.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн.
Асуудлыг шийдвэрлэхэд бусад оролцогч талуудын оролцоог хангаж, багийн үйл ажиллагааг удирдан манлайлдаг.

1. Хүлээгдэж буй зорилго, үр дүнг оновчтой тодорхойлдог.
2. Шийдэлд хүрэхэд мэдээлэл цуглуулах, бусадтай туршлагаа хуваалцах зэргээр дэмжлэг үзүүлдэг.
3. Бусдын оролцоо, санал бодлыг хүлээн зөвшөөрдөг.
4. Бусдыгаа чиглүүлдэг, харилцан итгэлцлийг бий болгодог.


2.3. ХАРИЛЦАА
Бусдыг идэвхтэй сонсож, үр дүнтэй, нээлттэй харилцааг бий болгох чадвар

1 ОНОО.   Түвшин №1. Онолын мэдлэгтэй.
Өөрийгөө илэрхийлэх, харилцан яриаг таслалгүй сонсох, мэдээллийг харилцан цэгцтэй солилцох чадвартай.

3 ОНОО.   Түвшин №2. Суурь чадвар эзэмшсэн.
Харилцан яриаг таслалгүй сонсох, мэдээллийг харилцан цэгцтэй солилцдог.

1. Харилцагчийн яриаг таслалгүй сонсох.
2. Харилцагчийн хэлсэн, дамжуулсан санааг тодруулан баталгаажуулах (асуултыг давтан асуух, нэмэлт асуулт асуух гэх мэт).
3. Холбогдох мэдээллийг товч тодорхой байдлаар хүргэх / аман болон бичгээр /.
4. Бусадтай ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгодог.

5 ОНОО.   Түвшин №3. Стандарт түвшинд эзэмшсэн.
Үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгодог.

1. Харилцагчийн мэдээллийг бататгах.
2. Бусадтай нээлттэй харилцааг бий болгож ажиллах.
3. Үл ойлголцол үүсэж болзошгүй олон талт асуудал, саналыг нээлттэй, үр дүнтэй аргаар ярилцаж шийдэх.
4. Мэдээллийг баримт нотолгоо, жишээ, тайлбартай хүргэх.
5. Бусадтай ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгодог, идэвхитэй сонсдог.