Төрийн жинхэнэ албан хаагчийн улирлын гүйцэтгэлийн тайлангийн загвар
Улирлын гүйцэтгэлийн тайлан бичих заавар
Албан хаагч бүр улирлын гүйцэтгэлийг / гүйцэтгэлийн тайлангийн загварын дагуу / өөрийн гарын үсгээр баталгаажуулж, тухайн улирлын ажлын сүүлийн өдөр нэгжийн даргад тайлагнана.
Тайлангийн агуулга
Төрийн жинхэнэ албан хаагчийн улирлын гүйцэтгэлийн тайлан нь дараах 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хэрэгжилт
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана. Гүйцэтгэлийн зорилтын үр дүнг 1, 3-р улиралд тайлагнахгүй, 2-р улиралд тайлагнана.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана. Гүйцэтгэлийн зорилтын үр дүнг 1, 3-р улиралд тайлагнахгүй, 2-р улиралд тайлагнана.
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана. Гүйцэтгэлийн зорилтын үр дүнг 1, 3-р улиралд тайлагнахгүй, 2-р улиралд тайлагнана.
Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана. Гүйцэтгэлийн зорилтын үр дүнг 1, 3-р улиралд тайлагнахгүй, 2-р улиралд тайлагнана.
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хэрэгжилт
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдлэг чадвараа дээшлүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын үр дүнг 1, 3-р улиралд тайлагнахгүй, 2-р улиралд тайлагнана.
Улирлын гүйцэтгэлийг үнэлэх
Нэгжийн дарга төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд заасны дагуу албан хаагчийн улирлын гүйцэтгэлийн тайланд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг “хангалттай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээгээр тус тус үнэлнэ.
Тайлангийн баталгаажуулалт
Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн улирлын гүйцэтгэлийн тайланг хянаж, үндэслэлтэй гэж үзвэл гарын үсэг зурж баталгаажуулна.
Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр журамд заасан хугацаанд албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг үнэлж, баталгаажуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.
Мэргэжлийн удирдлагаар хангах
Улирлын гүйцэтгэлийн талаарх ярилцлагыг дараа улирлын эхний сарын 05-ны дотор хийнэ. Үүнд:
1. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан тухайн улиралд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн эсэх?
2. Хэрэв хийж гүйцэтгээгүй арга хэмжээнүүд байгаа бол түүний шалтгаан, нөхцлийн талаар ...?
3. Албан хаагчийн тухайн улирлын ажлын ачааллын талаар ...?
4. Байгууллагын удирдлага, нэгжийн дарга болон хамт олны зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй эсэх?
Албан хаагч гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч)-д тогтмол танилцуулж, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллана.