Төрийн жинхэнэ албан хаагчийн сарын ажлын гүйцэтгэлийн тайлангийн загвар

Сарын ажлын гүйцэтгэлийн тайлан бичих заавар

Албан хаагч бүр сарын ажлын гүйцэтгэлийг / гүйцэтгэлийн тайлангийн загварын дагуу / өөрийн гарын үсгээр баталгаажуулж, тухайн сарын ажлын сүүлийн өдөр нэгжийн даргад тайлагнана.

Хавсралт файл
ТЖАХ-ийн сарын ажлын гүйцэтгэлийн тайлангийн загвар

Тайлангийн агуулга

Төрийн жинхэнэ албан хаагчийн сарын ажлын гүйцэтгэлийн тайлан нь дараах 5 үндсэн хэсгээс бүрдэнэ. 

  1. Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт

  2. Шуурхай үүрэг даалгаврын биелэлт

  3. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажил

  4. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

  5. Хариутай бичгийн шийдвэрлэлт

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээ, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ, хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухайн сард хийх ажлын биелэлтийг энэ хэсэгт бичнэ.

Шуурхай үүрэг даалгаврын биелэлт

Ажлын гүйцэтгэлийг сайжруулах, хоцорч буй ажлуудыг эрчимжүүлэх, цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор өгч буй үүрэг даалгавруудын биелэлтийг энэ хэсэгт бичнэ.

Шуурхай үүрэг даалгаврын биелэлтийг үнэлэх

Нэгжийн дарга албан хаагчийн сарын ажлын гүйцэтгэлийн тайланг баталгаажуулахын зэрэгцээ үүрэг даалгаврын биелэлтийг “хангалттай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлэх бөгөөд энэхүү үнэлгээ нь албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд хэрэглэгдэнэ.  

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажил

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухайн сард хийх ажлын биелэлтийг энэ хэсэгт бичнэ.

Өргөдөл гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлт

Төрийн жинхэнэ албан хаагчид тухайн сард ирсэн өргөдөл гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтийг энэ хэсэгт бичнэ.

Тайлангийн баталгаажуулалт

Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үндэслэлтэй гэж үзвэл гарын үсэг зурж баталгаажуулна.

Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журамд заасан хугацаанд албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, баталгаажуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.

Мэргэжлийн удирдлагаар хангах

Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн явцын талаарх ярилцлагыг дараа сарын 05-ны дотор хийнэ. Үүнд:

1. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан тухайн сард хийх ажлууд болон шуурхай үүрэг даалгавруудыг хугацаанд нь хийж дуусгасан эсэх?

2. Хэрэв хийж дуусгаагүй ажлууд байгаа бол түүний шалтгаан, нөхцлийн талаар ...? 

3. Дуусгаагүй ажлуудаас ямар ажлыг дараагийн сард үргэлжлүүлэн хийх, ямар ажлыг үргэлжлүүлэх шаардлагагүй талаар ...?

4. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажлын талаар ...? Ахиц дэвшил гарч байна уу?

5. Ирсэн өргөдөл гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хүндрэлтэй асуудал гарсан эсэх?

6. Албан хаагчийн тухайн сарын ажлын ачааллын талаар ...?

7. Байгууллагын удирдлага, нэгжийн дарга болон хамт олны зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй эсэх?

Албан хаагч төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч)-д тогтмол танилцуулж, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллана.