Төрийн жинхэнэ албан хаагчийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн загвар

Жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан бичих заавар

Албан хаагч бүр жилийн эцсийн гүйцэтгэлийг / гүйцэтгэлийн тайлангийн загварын дагуу / өөрийн гарын үсгээр баталгаажуулж, тухайн жилийн 12 дугаар сарын 14-ний дотор нэгжийн даргад тайлагнана.

Хавсралт файл
ТЖАХ-ийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн загвар

Тайлангийн агуулга

Төрийн жинхэнэ албан хаагчийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан нь дараах 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.

  1. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  2. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  3. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  4. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  5. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хэрэгжилт

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээний хэрэгжилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хэрэгжилт

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдлэг чадвараа дээшлүүлэх арга хэмжээний хэрэгжилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Жилийн эцсийн гүйцэтгэлийг үнэлэх

Нэгжийн дарга төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд заасны дагуу албан хаагчийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг “хангалттай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээгээр тус тус үнэлнэ. Мөн арга хэмжээ тус бүрийн хувьд I-IV улиралд хүрэхээр төлөвлөсөн үр дүнд цагт хугацаанд нь хүрсэн эсэх талаарх тэмдэглэгээг хийнэ үү.

Тайлангийн баталгаажуулалт

Нэгжийн дарга албан хаагчийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг хянан баталгаажуулж, дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор байгууллагын үнэлгээний багт хүргүүлнэ.

Сумын босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг тухайн шатны ЗДТГ-ын дарга баталгаажуулж, харьяалах дээд шатны байгууллагын үнэлгээний багт хүргүүлнэ.