ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗАГВАР
Гүйцэтгэлийн төлөвлөгөөний загвар
ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 тоот тушаалын 6 дугаар хавсралт
Жишээ №1. Бодлогын баримт бичиг болон хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Албан тушаалын зорилго, зорилтод үндэслэн албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтыг томьёолох;
Албан тушаалын зорилт: Газрын тухай хууль, газрын кадастрын тухай хууль, газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, хэтийн болон дунд хугацааны бодлого, хөтөлбөрийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах
Албан тушаалын зорилтыг гүйцэтгэлийн зорилт болгон томьёолсон.
3-аас 12 сарын хугацаанд үргэлжлэх багц ажлуудыг 1 арга хэмжээ болгон томьёолох;
Хуулийн төслийг боловсруулах ажил 4 сарын хугацаанд хийгдэнэ.
Арга хэмжээний гол үр дүнг харуулсан 1 - 2 шалгуур үзүүлэлт сонгох; шаардлагатай тохиолдолд чанарын шалгуур үзүүлэлт ашиглах боломжтой ч аль болох үр дүнд суурилсан шалгуур үзүүлэлт сонгох;
Хуулийн тогтоомжийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын хүрээнд уг арга хэмжээг хэрэгжүүлэх учир шалгуур үзүүлэлтийн хувьд чанарын шалгуур үзүүлэлтийг сонгосон болно.
Арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр тодорхойлох;
Эхний хагас жил, сүүлийн хагас жилийн хүрэх түвшинг холбогдох аргачлалын дагуу нарийвчлан тогтоосон.
Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг бусад нэгж, эсхүл өөрийн нэгжийн албан хаагчтай хамтран хэрэгжүүлэх болсон тохиолдолд тухайн албан хаагч арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг дангаараа хэрэгжүүлж болохуйц байдлаар нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах;
Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ: Газрын кадастрын тухай / Шинэчилсэн найруулгын / хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих
Хэрэгжүүлэх нэгж: а. Бодлого, төлөвлөлтийн газар, б. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, в. Хуулийн хэлтэс
Албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ: Газрын кадастрын тухай / Шинэчилсэн найруулгын / хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаа хийх /
Албан тушаал: ХБГХБХЗГ-ын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн
“Эхлэх, дуусах огноо” гэсэн багананд эхлэх, дуусах он, сар, өдрийг тодорхой бичнэ.
Эхлэх, дуусах огноо: 2021.05.01 – 2021.08.31
Жишээ №2. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
Албан тушаалын зорилго, зорилтод үндэслэн албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтыг томьёолох;
Албан тушаалын зорилт: Газрын тухай хууль, газрын кадастрын тухай хууль, газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, хэтийн болон дунд хугацааны бодлого, хөтөлбөрийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах
Албан тушаалын зорилтыг гүйцэтгэлийн зорилт болгон томьёолсон.
3-аас 12 сарын хугацаанд үргэлжлэх багц ажлуудыг 1 арга хэмжээ болгон томьёолох;
Систем хөгжүүлэх, нэвтрүүлэх ажил 12 сарын хугацаанд тасралтгүй хийгдэнэ.
Арга хэмжээний гол үр дүнг харуулсан 1 - 2 шалгуур үзүүлэлт сонгох; шаардлагатай тохиолдолд чанарын шалгуур үзүүлэлт ашиглах боломжтой ч аль болох үр дүнд суурилсан шалгуур үзүүлэлт сонгох;
Систем хөгжүүлэх үе шат нь чанарын шалгуур үзүүлэлт, үйлчилгээ авсан, иргэд, хуулийн этгээдийн тоо нь үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт юм.
Арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр тодорхойлох;
Эхний хагас жил, сүүлийн хагас жилийн хүрэх түвшинг мэдээллийн систем хөгжүүлэх стандарт, e-Mongolia портал системийн төрийн үйлчилгээг нэвтрүүлсэн бодит туршлагад үндэслэн тогтоосон.
“Эхлэх, дуусах огноо” гэсэн багананд эхлэх, дуусах он, сар, өдрийг тодорхой бичнэ.
Эхлэх, дуусах огноо: 2021.01.01 – 2021.12.31
Жишээ №3. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ
Арга хэмжээ №2.1.1. Боловсролын цол, зэрэг ахиулах
Тухайн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр болон захирлын тушаалаар батлагдсан хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөнд үндэслэн тус арга хэмжээг дараах жишгийн дагуу төлөвлөнө.
Арга хэмжээ №2.1.1. Шинээр мэргэжил эзэмших
Тухайн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр болон захирлын тушаалаар батлагдсан хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөнд үндэслэн тус арга хэмжээг дараах жишгийн дагуу төлөвлөнө.
Арга хэмжээ №2.1.2. Мэргэшүүлэх сургалтад хамрагдах
Засгийн газрын 2019 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрт хамрагдах бол тус арга хэмжээг дараах жишгийн дагуу төлөвлөнө.
Арга хэмжээ №2.1.3. Хандлага, ёс зүй, ур чадвараа сайжруулах
ТЖАХ-ийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний хүснэгтэд заасан 9 чадварыг сайжруулах бол тус арга хэмжээг дараах жишгийн дагуу төлөвлөнө.
Арга хэмжээ №2.1.3. Мэргэжлийн ур чадвараа сайжруулах
Гадаад хэл, мэдээллийн технологийн болон салбарын хууль, түүнийг дагалдан гарсан хууль тогтоомжид заасан ур чадварыг сайжруулах бол тус арга хэмжээг дараах жишгийн дагуу төлөвлөнө.
Бүх төрийн албан хаагчид мэргэжлийн ур чадвараа сайжруулах чиглэлээр арга хэмжээ төлөвлөх шаардлагагүй. Харин гадаад хэл, мэдээллийн технологийн чадвараа сайжруулах чиглэлээр арга хэмжээ төлөвлөж болно.
Мэргэжлийн ур чадвар шаарддаг байгууллагын албан хаагчдын хувьд бол төлөвлөж болно. Тухайн байгууллагуудаас дурдвал, хууль сахиулах байгууллага (цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ ...), дипломат алба, татвар, гааль, нийгмийн даатгал, халамж, дэд бүтцийн байгууллага (агаарын тээвэр, төмөр зам, авто зам, барилга, эрчим хүч ...) гэх мэт.