Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийг тайлагнах, үнэлэх арга зүй

Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах

Нэгжийн дарга гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагуудыг бүрэн хангаж тайлагнах ёстой.

Хэрэв нэгжийн дарга тайланд тавигдах шаардлагуудыг хангаж гүйцэтгэлээ тайлагнаагүй тохиолдолд төсвийн шууд захирагч тухайн арга хэмжээний гүйцэтгэлийг тайлангийн чанар муу гэж үзэн үнэлгээг бууруулна.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгэлийн тайлангаа удаа дараа хугацаа хоцроосон / хоёр ба түүнээс дээш / тохиолдолд төсвийн шууд захирагч нэг удаа сануулж, дараагийн удаа үнэлгээнд харгалзаж үзнэ.

Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх


БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ  

Төсвийн шууд захирагч нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлнэ.

Төлөвлөгөөнд санхүүгийн эх үүсвэргүй тусгасан арга хэмжээний / бодлогын баримт бичигт тусгагдсан боловч төсөвт тусгагдаагүй / биелэлтийг үнэлэхгүй байж болно. Харин байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлж болохуйц зорилт, арга хэмжээнүүдийн биелэлтийг үнэлнэ.  


Төсвийн шууд захирагч дараах тохиолдолд сул төлөвлөлт гэж үзэн үнэлгээг бууруулна.

- Зорилт, арга хэмжээг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөгөөгүй;

- Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангаагүй;

- Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлоогүй;

- Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдал гаргасан;

- Стратегийн болон гүйцэтгэлийн зорилтууд, гүйцэтгэлийн зорилтууд хоорондын уялдааг хангаагүй;

- Зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангаагүй.


НЭГЖИЙН ДАРГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ  

Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 0-59 хүртэлх хувийн хэрэгжилттэй арга хэмжээг “Хангалтгүй”, 60-100 хүртэлх хувийн хэрэгжилттэй арга хэмжээг “Хангалттай” үнэлгээнд тус тус тооцно.