Байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн загвар

Гүйцэтгэлийн тайлан бичих заавар

Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийг 07 сарын 03-ны дотор, жилийн эцсийн биелэлтийг 12 сарын 22-ны дотор нэгтгэн гаргах бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж 07 сарын 07-ны дотор явцын хяналт-шинжилгээ, 12 сарын 26-ны дотор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

Хавсралт файл
Байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн загвар

Тайлангийн агуулга

Байгууллагын гүйцэтгэлийн тайлан нь дараах 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.

  1. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  2. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  3. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  4. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  5. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралтын хэрэгжилт

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээний хэрэгжилт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, зорилтын хүрсэн үр дүнг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралтын хэрэгжилт

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралтад тусгагдсан төлөвлөгөөний биелэлтийг энэ хэсэгт хавсаргана.

Хагас жил / жилийн эцсийн гүйцэтгэлийг үнэлэх

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж, албан тушаалтан байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд заасны дагуу хагас жил / жилийн эцсийн гүйцэтгэлийг үнэлнэ.

Байгууллагын гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний хагас жилийн тайланг 07 сарын 10-ны дотор, жилийн эцсийн тайланг 12 сарын 30-ны дотор байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох нэгж, албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулна.

Тайлангийн баталгаажуулалт

Төсвийн шууд захирагч жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг баталгаажуулж, тогтоосон хугацаанд дээд шатны байгууллагад хүргүүлнэ.