Стратеги төлөвлөгөөний загвар

Стратеги төлөвлөгөө боловсруулах заавар

Стратеги төлөвлөгөө боловсруулахад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

1. Зорилт, арга хэмжээг стратегийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөх

2. Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангасан байх

3. Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлсон байх

4. Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдлуудыг гаргахгүй байх

5. Стратегийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах

Хавсралт файл
Стратеги төлөвлөгөөний загвар

Төлөвлөгөөний агуулга

Стратеги төлөвлөгөө нь дараах 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. 

  1. БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ

    1. Мандатын шинжилгээ

      1. Хөгжлийн бодлогын хураангуй

      2. Эрх зүйн орчин

      3. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж

    2. Орчны шинжилгээ

      1. Нөөцүүд

      2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт / Өмнөх 4 жил /

      3. Оролцогчдын шинжилгээ

      4. Гадаад зах зээлийн шинжилгээ

  2. СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

    1. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ

    2. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ

    3. Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ

  3. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

    1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт / Ирэх 4 жил /

    2. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хүрэх үр дүн

    3. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрэх үр дүн

    4. Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрэх үр дүн

    5. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт

    6. Стратеги төлөвлөгөөний төсөв, санхүүжилтийн хэлбэр

  4. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХАВСРАЛТУУД

    1. Хавсралт №1. Үндэсний / Дэд хөтөлбөр

    2. Хавсралт №2. Үндэсний / Дэд хөтөлбөр

    3. Хавсралт №3. Үндэсний / Дэд хөтөлбөр

    4. Хавсралт №... Үндэсний / Дэд хөтөлбөр ... гэх мэт.

    5. Хавсралт №5. Чиг үүргийн шинжилгээний тайлан

Мандатын шинжилгээ :: Хөгжлийн бодлогын хураангуй

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэгжсэн Засгийн газрын / Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлсэн стратегийн 5 зорилтын үр дүн, үндэсний / дэд хөтөлбөр тус бүрийн хувьд хамгийн амжилттай хэрэгжсэн стратегийн 1 зорилтын үр дүнг тодорхойлж, энэ хэсэгт бичнэ.

Мандатын шинжилгээ :: Эрх зүйн орчин

Салбарт / Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актуудын / нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг заасан / нэрсийн жагсаалтыг энэ хэсэгт бичнэ.

Мандатын шинжилгээ :: Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд салбарынзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгж, мэргэжилтэй ажилтанд үзүүлж буй хамгийн их эрэлт хэрэгцээтэй / дэд салбар бүрийн хувьд 1 үйлчилгээ / үйлчилгээний чанар, хүртээмжид гарсан өөрчлөлтийг энэ хэсэгт бичнэ.

Орчны шинжилгээ :: Нөөцүүд

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бэлтгэгдсэн болон бэлтгэгдэж буй боловсон хүчний тоо, чанарын үзүүлэлт, ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийн талаарх албан ёсны мэдээллийг холбогдох байгууллагуудаас цуглуулж, судалгаа шинжилгээний дүгнэлтийг энэ хэсэгт бичнэ.

Мөн салбарынзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн ажлын талаарх товч мэдээлэл, байгалийн баялаг ... гэх мэт бусад нөөцүүд, түүний ашиглалтын талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч бичнэ.

Орчны шинжилгээ :: Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт

Салбарынзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг холбогдох байгууллагуудаас цуглуулж, энэ хэсэгт бичнэ. 

Орчны шинжилгээ :: Оролцогчдын шинжилгээ

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд төрийн захиргааны төв / нутгийн захиргааны байгууллага нь салбар / орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр иргэд болон бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилласан талаар товч мэдээллүүдийг энэ хэсэгт бичнэ.

Орчны шинжилгээ :: Гадаад зах зээлийн шинжилгээ

Хөрш орнууд, гуравдагч орнууд, бүс нутгийн нэгдлүүдийн өнөөгийн болон хэтийн төлөв байдлын талаар судалгаа шинжилгээ хийж, ирэх 4 жилд салбарын хувьд ямар боломжууд нээгдэх, түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаарх мэдээлэл, мөн дэлхийн зах зээл дээрх салбарын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн / өнгөрсөн 4 жил / мөчлөгийг энэ хэсэгт бичнэ. 

Энэхүү шинжилгээ нь уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг зарим салбарын стратеги төлөвлөгөө боловсруулахад хийгдэнэ. Харин орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулахад заавал хийх шаардлагагүй бөгөөд зарим тохиолдолд хэсэгчлэн хийж болно.  

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ

Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээг Салбарын стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт, Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээг Орон нутгийн стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт тус тус бичнэ.

Бодлогын баримт бичигт тусгагдсан боловч төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүйг анхаарна уу.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ

Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ боловч төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бол тус зорилт, арга хэмжээг энэ хэсэгт бичнэ. 

Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг энэ хэсэгт бичнэ. Бодлогын баримт бичигт тусгагдсан болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүйг анхаарна уу.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт / Ирэх 4 жил /

Ирэх 4 жилд салбарынзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх талаарх тоон болон чанарын үзүүлэлтийг өмнөх 4 жилийн мэдээлэл, дунд хугацааны төлөвлөлтөд үндэслэн стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт бичнэ. 

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хүрэх үр дүн

Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийн Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зорилтын хүлээгдэж буй үр дүнг салбарын стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт, Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийн аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зорилт болон Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүлээгдэж буй үр дүнг Орон нутгийн стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт тус тус бичнэ.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрэх үр дүн

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид гарах өөрчлөлтийг стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт бичнэ.

Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрэх үр дүн

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүлээгдэж буй үр дүнг стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт бичнэ.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт

Төрийн захиргааны төв / нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон Төсвийн Ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нэрсийг стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт бичнэ.

Мөн стратегийн зорилтуудын жагсаалтыг гаргаж, шууд хэрэгжүүлэх болон дэмжлэг үзүүлж ажиллах байгууллагуудын нэрсийн доор тусгай тэмдэглэгээ хийнэ.

Стратеги төлөвлөгөөний төсөв, санхүүжилтийн хэлбэр

Стратегийн зорилтуудын жагсаалтыг гаргаж, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд тусгагдсан хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг жил тус бүрээр хооронд нь нэмж, нэгтгэн стратеги төлөвлөгөөний энэ хэсэгт бичнэ.

Энэ нь тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон төсвийн төслийг боловсруулах суурь мэдээлэл болно. 

Стратеги төлөвлөгөөний хавсралтууд

Үндэсний / дэд хөтөлбөрийг боловсруулахдаа стратеги төлөвлөгөөний хавсралтын загварыг ашиглах бөгөөд энэ нь стратеги төлөвлөгөөний хавсралт болно.

Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан "Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал"-ын дагуу хийсэн чиг үүргийн шинжилгээний тайланг хавсаргана.