Стратеги төлөвлөгөөний хавсралтын тайлангийн загвар

Хавсралтын гүйцэтгэлийн тайлан бичих заавар

Стратегийн төлөвлөгөөний хавсралтын гүйцэтгэлийн тайланг 01 сарын 05-ны дотор харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

 

Хавсралт файл
Стратеги төлөвлөгөөний хавсралтын гүйцэтгэлийн тайлангийн загвар

Тайлангийн агуулга

Стратеги төлөвлөгөөний хавсралтын гүйцэтгэлийн тайлан нь 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.

  1. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  2. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хүрсэн үр дүн

  3. Стратеги төлөвлөгөөний хавсралтын төсвийн гүйцэтгэл, санхүүжүүлсэн байдал

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Стратеги төлөвлөгөөний хавсралтад тусгагдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хүрсэн үр дүн

Стратеги төлөвлөгөөний хавсралтад тусгагдсан стратегийн зорилтуудын хүрэх түвшинг хүрсэн түвшинтэй харьцуулж, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Төсвийн гүйцэтгэл, санхүүжүүлсэн байдал

Стратеги төлөвлөгөөний хавсралтын төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэлтэй харьцуулж, энэ хэсэгт тайлагнана.

Стратеги төлөвлөгөөний хавсралтын гүйцэтгэлийг үнэлэх

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд заасны дагуу жилийн эцсийн гүйцэтгэлийг үнэлнэ.

Стратеги төлөвлөгөөний хавсралтын гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сайд, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.

Тайлангийн баталгаажуулалт

Төсвийн ерөнхийлөн захирагч стратеги төлөвлөгөөний хавсралтын тухайн жилийн гүйцэтгэлийн тайланг баталгаажуулж, тогтоосон хугацаанд дээд шатны байгууллагад хүргүүлнэ.