Зохион байгуулалтын нэгжийн улирлын гүйцэтгэлийн тайлангийн загвар

Нэгжийн улирлын гүйцэтгэлийн тайлан бичих заавар

Байгууллагын зохион байгуулалтын нэгж улирал тутам төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэж, дараа улирлын эхний сарын 10-ны дотор төсвийн шууд захирагчид тайлагнана.

Хавсралт файл
Зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн тайлангийн загвар / Улирал /

Тайлангийн агуулга

Зохион байгуулалтын нэгжийн улирлын гүйцэтгэлийн тайлан нь дараах 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. 

  1. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  2. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт

  3. Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт

Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагад нийцүүлэн энэ хэсэгт тайлагнана.

Тайлангийн баталгаажуулалт

Төсвийн шууд захирагч байгууллагын зохион байгуулалтын нэгжийн улирлын гүйцэтгэлийн тайланг хянаж, үндэслэлтэй гэж үзвэл гарын үсэг зурж баталгаажуулна.