Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлиг

 

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2015 оны 07 сарын 08-ны өдөр, дугаар 119, Төрийн ордон, Улаанбаатар хот


ТӨРИЙН ЁСЛОЛЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: 

Төрийн ёслолын журмыг хавсралтаар баталсугай. 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                     ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ