Аймгийн Засаг даргын 2020 оны А/137 тоот захирамж

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 03 сарын 04-ний өдөр, дугаар А/137, Номгон 


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн "а", 30 дугаар зүйлийн 30.1.10, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалт, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. "Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. 

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /Г.Төртогтох/-т үүрэг болгосугай. 

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын "Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай" 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                                      Г.БАТЖАРГАЛ

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ыг хэрэгжүүлэх, Засгийн газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан орон нутагт хэрэгжих бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд энэхүү журмыг мөрдөн ажиллана.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗОРИЛГО

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн болон орон нутгийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах.

2.2. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн бодлогоор хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах.

2.3. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагыг цаг үеэ олсон хэрэгцээт мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, дүгнэлт зөвлөмжөөр дэмжин төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжихэд дэмжлэг үзүүлэхэд журмын зорилго оршино.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ

3.1. Хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:

3.1.1. Шударга, хараат бус байх;

3.1.2. Хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

3.1.3. Хяналт шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

3.1.4. Хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;

3.1.5. Хяналт шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

3.1.6. Хяналт шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

3.1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх;

3.2. Хяналт шинжилгээ. үнэлгээний хамрах хүрээ:

3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

3.2.1.1. Монгол Улсын хууль;

3.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;

3.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

3.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;

3.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

3.2.1.6. 3асгийн газрын тогтоол;

3.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;

3.2.1.8. 3асгийн газрын хуралдааны тэмдэглэл;

3.2.1.9. Засгийн газрын албан даалгавар;

3.2.1.10. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр;

3.2.1.11. Аймгийн Засаг даргын захирамж;

3.2.1.12. Аймгийн Засаг даргын албан даалгавар.

3.2.2. Орон нутагт хэрэгжих бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

3.2.2.1. Бүсчилсэн хөгжлийн бодлого;

3.2.2.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.2.3. Үндэсний хөтөлбөр;

3.2.2.4. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.2.5. Аймаг хөгжүүлэх хэтийн зорилт;

3.2.2.6. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.2.7. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.2.8. Дэд хөтөлбөр;

3.2.2.9. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.2.10. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.2.11. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.


ДӨРӨВ. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 7, 8 дугаар хавсралтын дагуу гаргаж, тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ. Тайлан нь дараах хавсралттай байна.

4.1. Сумдын Засаг даргын Тамгын газар:

4.1.1. Аймгийн Засаг даргын оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;

4.1.2. Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт;

4.1.3. Засгийн газрын тогтоол, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт;

4.1.4. Аймгийн Засаг даргын сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэпжилт;

4.1.5. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;

4.1.6. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилт;

4.1.7. Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилт;

4.1.8. Төсвийн шууд захирагч нартай байгуулсан гэрээний биелэлт;

4.1.9. Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө;

4.1.10. Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;

4.1.11. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

4.1.12. Хууль эрх зүйн ажил;

4.1.13. Төсөв, санхүү;

4.1.14. Албан хэрэг хөтлөлт;

4.1.15. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;

4.1.16. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан, өмнөх жилийн судалгааны хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан;

4.1.17. Шинээр санаачлан хийсэн ажил түүний үр дүн.

4.2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг:

4.2.1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

4.2.2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;

4.2.3. Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэпийн хэрэгжилт;

4.2.4. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт;

4.2.5. Засгийн газрын тогтоол, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт;

4.2.6. Улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт;

4.2.7. Аймгийн Засаг даргын агентлагийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт;

4.2.8. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;

4.2.9. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилт;

4.2.10. Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилт;

4.2.11. Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;

4.2.12. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

4.2.13. Хууль, эрх зүйн ажил;

4.2.14. Төсөв, санхүү;

4.2.15. Архив, албан хэрэг хөтлөлт;

4.2.16. Шинээр санаачлан хийсэн ажил түүний үр дүн;

4.2.17. Төрийн албаны стандарт;

4.2.18. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

4.2.19. Шилэн дансны хөтлөлт;

4.2.20. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.

4.3. Аймгийн Засаг даргаас төсөвт байгууллагуудын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

4.4. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг харьяа дээд шатны байгууллагадаа хүргүүлэх ба тухайн байгууллага үр дүнгийн талаарх мэдээллийг нэгтгэж, журмын нэгдүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

4.5. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг энэ журмын 7, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг 8 дугаар хавсралтаар дүгнэнэ.

4.6. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах хүснэгтийг 2, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах хүснэгтийг 3, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тайлагнах хүснэгтийг 4, Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах хүснэгтийг 5 дугаар хүснэгтийн дагуу гаргаж, дүгнэнэ.

4.7. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архив, албан хэрэг хөтлөлт, хариутай бичгийн барагдуулалт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, цаг үеийн үйл ажиллагаанд оролцсон байдал, төрийн албаны стандарт, хүний нөөцийн асуудлуудад аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс үнэлгээ өгнө.

4.8. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, шилэн данс хөтлөлт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар тус тус үнэлгээ өгнө.

4.9. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хагас, бүтэн жилээр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд 2-оос доошгүй агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын 2-оос доошгүй нэгжийн үйл ажиллагаанд зорилтот хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулна.

4.10. Удирдлага, үйлчлүүлэгчийн санал хүсэлт болон урд оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг харгалзан зорилтот хяналт шинжилгээ, үнэлгээ хийх сумдын Засаг даргын Тамгын газар, агентлагуудыг сонгох ба Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд сум, агентлаг, байгууллага, нэгжийн нэр, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, хугацааг тусган, байгууллагын даргаар баталгаажуулан ажиллана.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5.1. Хяналт шинжилгээ, үнэлгээний мөрөөр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шагнал урамшууллын зардлыг тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгуулан шийдвэрлүүлнэ.

5.2. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг орон нутгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.

5.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг сумын Засаг дарга, байгууллага, аж ахуй нэгжийн дарга /захирал/ нар тус тус хариуцна.

5.4. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.

5.5. Сумдын Засаг даргын Тамгын газарт бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 5.3-т заасан албан хаагч хяналт тавих, нэгтгэх ажлыг байгууллагын албан хаагчдад хариуцуулна.

5.6. Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр өгсөн зөвлөмжийг холбогдох байгууллагын албан хаагч биелүүлэх болон зохион байгуулсан үйл ажиллагааны талаар эргэн мэдээлэх үүрэг хүлээнэ.

5.7. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ

6.1. Нутгийн захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.

6.2. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт батлуулсан байна.

6.3. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хийгдэх хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулна.

6.4. Нутгийн захиргааны байгууллагад хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасны дагуу хийнэ.


ДОЛОО. ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ АРГА ЗҮЙ

7.1. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

7.1.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.1.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

7.1.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцпагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);

7.1.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгуй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

7.1.5. "үнэлэх боломжгүй" - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

7.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

7.2.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.2.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь)

7.2.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

7.2.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

7.2.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй"

7.3. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

7.4. Захиргааны байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ/, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тоггоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалын дагуу үнэлнэ.

7.5. Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн, нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзан жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ.


НАЙМ. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

8.1. 3ахиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг батлагдан гарсан даруйд нь хяналтад авч, хэрэгжилтийг салбар, чиглэлээр ангилан журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж, 1 дүгээр хавсралтад заасан хугацааны дагуу харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

8.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг сумын Засаг дарга болон агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ба удааширч байгаа болон тасарч байгаа заалтын хэрэпжилтийг эрчимжүүлж ажиллах талаар төлөвлөгөө гаргаж ажиллана.

8.3. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь хууль тоггоомж, тогтоол шийдвэрийн хэрэпжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.


ЕС. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

9.1. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын тэргүүний арга, туршлагыг цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох ба гарсан алдаа, дутагдлыг засах талаар зөвлөмж чиглэл өгөх

9.2. Сум, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах


АРАВ. ДҮГНЭХ, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ ОЛГОХ

10.1. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсэг жил бүрийн 09 дүгээр сард багтаан сумдын Засаг даргын тамгын газар, агентлагуудын үйл ажиллагааны үр дүнд явцын хяналт-шинжилгээ, хийж зөвлөмж өгч ажиллана.

10.2. Сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тайлангаа хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гарган Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлснээр тайланд үр дүнд суурилсан жилийн эцсийн хяналт-шинжилгээ үнэлгээг хийж бодлогын хэлтсийн өгсөн үнэлгээг харгалзан үзэж дүнг эцэслэн гаргаж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулснаар баталгаажна.

10.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний еренхий үнэлгээгээр 1 дүгээр байр эзэлсэн сумыг Хүндэт өргөмжлөл 12.0 сая төгрөг, 2 дугаар байранд орсон сумыг Хүндэт өргөмжлөл, 8.0 сая төгрөг, 3 дугаар байранд орсон сумыг Хүндэт өргөмжлөл, 4.0 сая төгрөгөөр тус тус шагнана.

10.4. Сумдаас тусгай байр эзлүүлэх эсэхийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж тусгай байранд шалгарсан 3 сумыг тус бүр Өргөмжлөл, 2.0 сая төгрөгөөр тус тус шагнана.

10.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ерөнхий үнэлгээгээр 1 дүгээр байр эзэлсэн агентлагийг Хүндэт өргөмжлөл, 8.0 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн агентлагийг Хүндэт өргөмжлөл, 6.0 сая төгрөг, 3 дугаар байр эзэлсэн агентлагийг Хүндэт өргөмжлөл 4.0 сая төгрөг, 4 дүгээр байр эзэлсэн агентлагыг Өргөмжлөл, 3.0 сая төгрөг, 5 дугаар байр эзэлсэн агентлагийг Өргөмжлөл, 2.0 сая төгрөгөөр тус тус шагнана.

10.6. "Жилийн ажлын дүнгээр тэргүүн байр эзэлсэн сумын Засаг дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалин, дэд байр эзэлсэн сумын Засаг дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалингийн 80 хувь, гуравдугаар байр эзэлсэн сумын Засаг дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал"-аар тухайн байгууллагын төсвөөс олгоно.


АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА

11.1. Тайлан мэдээг журамд заасан хугацаанаас хожимдуулж ирүүлсэн тохиолдолд хоног тутам 5 хувиар бодож нийт үнэлгээнээс хасаж тооцно.

11.2. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжилна.

11.3. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

11.3.1. Худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

11.3.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

11.3.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сумын Засаг дарга, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй.

11.3.4. Хууль тогтоомж, төр засгийн бодлогын баримт бичиг, шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан мэдээ огт ирүүлээгүй, дээд шатны байгууллагын даргын зөвшөөрөлгүй албан томлолтоор болон хувийн ажлаар ажил тасалсан үйлдлийг удаа дараа гаргасан.


---o0o---