ЗГХЭГ, ТАЗ-ийн даргын 2019 оны 37/33 тоот тушаал

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА,
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН
ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, дугаар 37/33, Улаанбаатар хот


МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 24.1 дах хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтыг албан тушаалын онцлог, хариуцсан ажил, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан доор дурдсан агуулгатай байхаар тогтоосугай:

1.1. тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг төрийн албаны удирдах ажилтны ур чадвар, стратегийн удирдлага, төсөв, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, мэдээллийн технологийн бодлого, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албанд ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хүний эрхийн стандарт;

1.2. эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг төрийн албаны удирдах ажилтны ур чадвар, бодлогын шинжилгээ, төсөв, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, байгууллагын гүйцэтгэлийн удирдлага, захиргааны эрх зүй, мэдээллийн технологийн удирдлага, төрийн албаи хаагчийн ёс зүй, төрийн албанд ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хүний эрхийн стандарт;

1.3. ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг бодлого боловсруулах үйл явц, төсөв, санхүүгийн удирдлага, байгууллагын гүйцэтгэлийн удирдлага, захиргааны эрх зүй, мэдээллийн технологийн мэдлэг, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хүний эрхийн стандарт.

2. “Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөр"-ийг 2 дугаар хавсралтаар, "Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөр"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Удирдлагын академийн захирал С.Зулпхард даалгасугай:

3.1. төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө, багц цаг тооцох журмыг боловсруулж, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан баталж мөрдүүлэх;

3.2. төрийн захиргааны тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал хашиж байгаа төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2019 онд багтаан зохион байгуулах.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай" 01/01 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН САЙД,
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА                          Л.ОЮУН-ЭРДЭНЭ

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                 Б.БААТАРЗОРИГ