Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр, Дугаар 275, Улаанбаатар хот


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсантай холбогдон гарч болзошгүй нэмэлт зардлыг 2019 оны хувьд батлагдсан төсөвт багтааж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тооцон тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоол, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                              У.ХҮРЭЛСҮХ


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД                          С.ЧИНЗОРИГ