Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр, Дугаар 276, Улаанбаатар хот


ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг 1 дүгээр хавсралт, “Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг 2 дугаар хавсралт, “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл”-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийн “ТҮЭМ-7” зэрэглэлийн удирдах албан тушаалд “3.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тасаг, нэгжийн эрхлэгч” гэж, “ТҮЭМ-6” зэрэглэлийн удирдах албан тушаалд “4.Нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газрын тасаг, нэгжийн эрхлэгч” гэж тус тус нэмсүгэй.

3. Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбогдон гарч болзошгүй нэмэлт зардлыг 2019 оны хувьд батлагдсан төсөвт багтааж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тооцон тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 152 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                                         У.ХҮРЭЛСҮХ


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД                                                    С.ЧИНЗОРИГ