Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр, дугаар 19, Улаанбаатар хот


ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА,
ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ
ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. “Төрийн өндөр албаны тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                  Г.ЗАНДАНШАТАР