ТАЗ-ийн 2019 оны 59 дүгээр тогтоол

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 09 сарын 4-ны өдөр, дугаар 59, Улаанбаатар хот


"Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн
ажиллах журам" батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.12 дахь заалт, "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 5.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийг 2019 оны 3 дугаар улиралд багтаан шинэчлэн байгуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамд үүрэг болгосугай. 

3. Энэ журмыг үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг Салбар зөвлөлд, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Б.Алтанзул/-нд тус тус даалгасугай. 

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай" 128 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

ДАРГА                                                     Б.БААТАРЗОРИГ