Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоол
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр, дугаар 18, Улаанбаатар хот
ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН
АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. “Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР