Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр, Дугаар 25, Улаанбаатар хот
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ
ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг 1 дүгээр хавсралт, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг 2 дугаар хавсралт, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 3, 4, 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ