Аймгийн Засаг даргын 2017 оны А/210 тоот захирамж
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 06 сарын 21-ний өдөр, дугаар А/210, Алтай хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон сум, агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг сум, агентлагийн удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
3. Журмыг танилцуулах сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудыг хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдлага, арга зүйгээр хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /П.Баасан/-т даалгасугай.
4. Журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий ажилтан ажиллуулахыг сумын Засаг даргын Тамгын газар, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.
5. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01, А/02, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/23, А/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт сум, агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмаар хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодпогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, сумдын Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт болон сум, агентлагийн үйл ажиллагаа төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхийг үнэлэх, үр нөлөөг бодитой тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж гаргах, хариуцлагыг сайжруулахад оршино.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Сумдын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.
2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий ажилтан нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
2.2.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
2.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;
2.2.3. баримт бичигт дүн шинжилгзэ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх.
2.3. Төрийн албан хаагч нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагааны тайлангийн холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
2.4. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, сум, агентлагийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд нэгдсзн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.
2.5. Хууль тоггоомж, тоггоол шийдвэр, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үүргийг тухайн салбар хариуцсан байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн дарга /захирал/ хариуцах бөгөөд биөлэлтийг харьяа агентлаг, хэлтэст ирүүлнэ.
2.6. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг хүлээн авах, нэгтгэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгж болон хугацааг журмын 1 дүгээр хавсралтад зааснаар хэрэгжүүлнэ.
2.7. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагааны тайлангийн холбогдох зорилт, арга хэмжээ, заалтын хүрсэн үр дүн буюу биелэлтийг бичихдээ хоёр мянган тэмдэгтэд багтаана.
2.8. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хагас, бүтэн жилийн дунг сумын Засаг даргын болон агентлагийн даргын зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ
3.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хянапт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн төлөвлөгөө байна. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тодорхой тусгаж хэрэгжүүлнэ.
3.2. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнзлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.
3.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд ямар төрлийн үнэлгээ хийх талаар төлөвлөгөөнд нарийвчлан тусгана. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1. шударга, хараат бус байх;
4.1.2. хянапт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;
4.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
4.1.4. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;
4.1.5. хянапт-шинжилгээг тасралттүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
4.1.6. хяналт-шинжилгээ үнэлгзэ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;
4.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.
4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, сум, агентлагийн үйл ажиллагаа багтана.
4.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:
4.2.1.1. Монгол Улсын хууль;
4.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
4.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
4.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
4.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
4.2.1.6. Засгийн газрын тогтоол;
4.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;
4.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
4.2.1.9. Засгийн газрын албан даалгавар;
4.2.1.10. Аймгийн ИТХ-ын тогтоол;
4.2.1.11. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол;
4.2.1.12. Аймгийн Засаг даргын захирамж;
4.2.1.13. Аймгийн Засаг даргын албан даалгавар;
4.2.1.14. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл;
4.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
4.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;
4.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;
4.2.2.3. Бүсчилсэн хөгжлийн бодлого;
4.2.2.4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
4.2.2.5. Үндэсний хөтөлбөр;
4.2.2.6. Аймгийн хөгжлийн цогц бодлого 2008-2021;
4.2.2.7. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
4.2.2.8. Аймгийн дэд хөтөлбөрүүд;
4.2.2.9. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
4.2.2.10. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
4.2.2.11. Сумын дэд хөтөлбөрүүд;
4.2.2.12. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
4.2.2.13. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.
4.2.3. Сум, агентлагийн үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлтүүд:
4.2.3.1. Энэхүү журмын 4.2.1, 4.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
4.2.3.2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
4.2.3.3. Аймгийн Засаг даргын сум, агентлагийн дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
4.2.3.4. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
4.2.3.5. Шилэн дансны хөтлөлт;
4.2.3.6. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
4.2.3.7. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
4.2.3.8. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан;
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ
5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийх бөгөөд сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агөнтлагууд хамрагдана.
5.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилт болон бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно.
5.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
5.2.1.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
5.2.1.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);
5.2.1.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
5.2.1.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
5.2.1.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй".
5.3. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
5.3.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
5.3.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);
5.3.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);
5.3.4. "үр дүнгүй” - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);
5.3.5. “үнэлэх боломжгүй” - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.
5.4. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, зааптын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ (1),
В - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;
X - арга хэмжээ, эүйл заалтын хүрсэн түвшин;
Z - арга хэмжзэ, зүйл заалтын зорилтот түвшин;
n - арга хэмжээ, зүйл заалтын тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
В=1/n (1)
5.5. Сум болон агентлагийн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ (2).
Е - ерөнхий үнэлгээ;
α - бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;
β - байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;
ү - байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;
n - бодлогын баримт бичгийн тоо;
m - байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;
k - байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
Е=0.05*[(1/n
5.6. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
5.7. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай болон аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвзрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.
ЗУРГАА. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
6.1. Энэхүү журмын 4.2.1-т заасан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэпжилтийг журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж, тайланг мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
6.2. Сум, агентлаг, байгууллагад өгсөн үүргийн хэрэгжилтийг шийдвэрийн эхэнд бичигдсэн сум, агентлагийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга (ахлагч) нэгтгэн мэдээлнэ.
6.3. Төсөвт байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс хяналт тавьж тайлагнана.
6.4. Аймгийн Засаг даргын Тампын газрын Хянапт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн нэгдсэн дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийг мөрдөж ажиллана.
6.5. Бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон суүлийн 3 жил тасарсан болон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалтыг хүчингүй болгох, хяналтаас хасах тухай саналыг жилийн эцсийн тайлангийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, холбогдох байгууллагын шийдвэрийг гаргуулна.
6.6. Шаардлагатай гэж үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
6.7. Хяналт-шинжилгээ, дотоод аудитын хэлтэс шаардлагатай тохиолдолд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг агуулга, чиглэлээр нь багцлан хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн холбогдох арга хэмжээ авна.
ДОЛОО. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
7.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.
7.3. Шаардлагатай тохиолдолд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
7.4. Энэхүү журмын 4.2.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг журмын 2-5 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
7.5. Сумын дунд хугацаанд хэрэгжих бодлогын баримт бичгийн хугацаа дуусмагц эцсийн үнэлгээ болон бодлогын баримт бичгийн үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэж, дүнг журмын 9 дүгээр хавсралтын дагуу гарган аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
НАЙМ. СУМ, АГЕНТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ
8.1. Сумын Засаг дарга, түүний Тамгын газар болон агентлагийн дарга нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг журмын 7, 8 дугаар хавсралтын дагүу гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газарт заасан хугацаанд ирүүлнэ. Хавсралтад заасан хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүлээн авах учир тайлангийн хамт дахин ирүүлэх шаардлагагүй.
8.2. Сумын Засаг даргын Тамгын газар нь тухайн жилийн үйл ажиллагааныхаа талаарх хэрэглэгчийн үнэлгээг 4 дүгээр улиралд багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан ерөнхий удирдамж бүхий асуумжаар хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ. Хэрэглэгчийн үнэлгээг гаргахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувь /статистикийн түүвэр судапгаагаар 100-аас доошгүй иргэн/-ийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.
8.3. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулах бөгөөд хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг тухайн үнэлгээ хийлгэх байгууллага зохион байгуулна.
8.4. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч Санхүүгийн хяналт, аудитын алба гаргаж, заасан хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлнэ.
8.5. Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлагийн даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
8.6. Хүний нөөцийг чадавхжуулах, топгвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг журмын 10 дугаар хавсралтын дагуу гаргаж, эаасан хугацаанд Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлж, дүгнүүлнэ.
8.7. Сумын Засаг даргын Тамгын газар, агентлаг нь байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг журмын 11 дүгээр хавсраптын дагуу гаргаж, заасан хугацаанд Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлж дүгнүүлнэ.
8.8. Сумын төсөвт байгууллагуудын тухайн жилийн үйл ажиллагаанд болон Засаг даргын Тамгын газрын салбар хариуцсан ажилтнуудын ажлын үнэлгээнд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын өгсөн үнэлгээг нэг үзүүлэлт болгоно.
8.9. Агентлагийн тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээнд харьяа хэлтсийн өгсөн үнэлгээг нэг үзүүлэлт болгоно.
8.10. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь сум, агентлагийн тухайн жилийн үйл ажиллагааны нэгдсэн үнэлгээг гаргахдаа шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулан газар дээр нь очиж ажиллан үнэлнэ. Холбогдох зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгаж батлуулсан байна.
8.11. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь сум, агентлагийн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
ЕС. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
9.1. Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан гурван сум, гурван агентлаг тус бүрд 1.0 сая хүртэл төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.
9.2. Энэхүү журмын 9.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн багцад тусган жил бүр батлуулж, зарцуулна.
9.3. Сум, агентлаг хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
9.3.1. Сум, агентлаг нь тэргүүний арга, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох;
9.3.2. Сум, агентлагийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан сургалтад хамрагдах;
9.3.3. Сум, агентлагийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлж, гарсан алдаа, дутагдлыг засах;
9.4. Сумын Засаг даргын Тамгын газар нь хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх зардлыг өөрийн байгууллагын төсөвт жил бүр тусган батлуулна.
9.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын бопон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжуүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.
АРАВ. ХАРИУЦЛАГА
10.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжилна.
10.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтан болон төрийн албан хаагчид Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
10.2.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
10.2.2. өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;
10.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сумын Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй;
10.2.4. бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг огт ирүүлээгүй буюу хугацаа хожимдуулж ирүүлсэн.
---o0o---