Аймгийн Засаг даргын 2017 оны А/458 тоот захирамж
СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 11 сарын 10-ны өдөр, дугаар А/458, Сүхбаатар сум
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, хугацаатай тайлан мэдээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааг тайлагнах хугацаа, хүргүүлэх байгууллага"-ыг 2 дугаар хавсралтаар, сумын Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үзүүлэлтийг 3 дугаар хавсралтаар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үзүүлэлтийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, сумдын Засаг дарга нарт, хэрэгжилт, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Ө.Сувдаа/-д тус тус даалгасугай.
3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулж, аймгийн Засаг даргын 2010 оны 359 дүгээр захирамжаар батлагдсан "Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, хугацаатай тайлан мэдээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Орон нутгийн захиргааны байгууллагууд түүний дотор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд болон хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн зорилт, заалтын хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь захиргааны байгууллагын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд оршино.
1.3. Төрийн болон Нутгийн Захиргааны байгууллагууд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтантай байх бөгөөд тус ажилтнуудын ур чадварыг сайжруулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ.
1.3.1. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргын тушаалаар байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтныг байгууллагын бүтэц, дээд шатны байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтаан томилон ажиллуулна;
1.3.2. Томилон ажиллуулах боломжгүй тохиолдолд тухайн байгууллагын удирдлага хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил үүргийг байгууллагын аль нэг ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлж, ажлын үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг хийхдээ харгалзан үзэж, үр дүнгийн урамшуулал олгож болно.
1.4. Энэхүү журамд заасан нэр томьёонуудыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хоёр дугаар хэсэгт заасан нэр томьёоны тодорхойлолтын нэгэн адил ойлгоно.
1.5. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх ажлыг "Сэлэнгэ аймгийн Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам"-аар зохицуулна.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛТ
2.1. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, сумдын Засаг даргын Тамгын газар, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнг үнэлэн үл тохирол гаргахаас урьдчилан сэргийлэх;
2.2. Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн зорилт, заалтын хэрэгжилт нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг тооцох;
2.3. Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцон, дүн мэдээг тогтоосон хугацаанд холбогдох газарт мэдээлэх; /"Хөгжлийн бодлогын баримт бичиг" гэдгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан, мөн тус журмын 3 дугаар зүйлд заасныг ойлгоно./
2.4. Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн зорилт, заалтуудын хэрэгжилт үр дүнд хүрээгүй бол түүнийг залруулах чиглэл, арга хэмжээг тодорхойлох, шаардлагатай тохиолдолд шинээр зорилт дэвшүүлж, аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудад танилцуулан, шийдвэрлүүлэх;
2.5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь аймаг, сумдын болон төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ
3. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагууд хамрагдах бөгөөд хяналт шинжилгээ, үнэлгээг дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнд зохион байгуулна.
3.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:
3.1.1. Монгол Улсын хууль;
3.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
3.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
3.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
3.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
3.1.6. 3асгийн газрын тогтоол;
3.1.7. Ерөнхий сайдын захирамж;
3.1.8. 3асгийн газрын хуралдааны тэмдэглэл;
3.1.9. 3асгийн газрын албан даалгавар;
3.1.10. 3асгийн газрын гишүүн салбарын сайдуудаас гаргасан тушаал шийдвэр;
3.1.11. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол;
3.1.12. Аймаг, сумын Засаг даргын захирамж;
3.1.13. Аймгийн Засаг даргын албан даалгавар;
3.1.14. Эрх бүхий албан тушаалтнуудаас гаргасан бусад шийдвэр.
3.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
3.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030;
3.2.2. Төрөөс баримтлах бодлого;
3.2.3. 3асгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;
3.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
3.2.6. Үндэсний хөтөлбөрүүд;
3.2.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.8. Аймаг хөгжүүлэх хэтийн зорилт;
3.2.9. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.10. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.11. Аймгийн хөтөлбөрүүд;
3.2.12. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.
3.3. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:
3.3.1. Энэхүү журмын 3.1, 3.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.3.2. Байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;
3.3.3. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.3.4. Шилэн дансны хөтлөлт;
3.3.5. Шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.3.6. Аймгийн Засаг даргаас төсвийн шууд захирагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
3.3.7. Аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт;
3.3.8. Аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нарыг батламжилсан батламжийн биелэлт;
3.3.9. Сумын Засаг даргаас сумын Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлт;
3.3.10. Хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн хүрээнд;
3.3.11. Хэрэглэгчийн үнэлгээ;
3.3.12. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын томилсон ажлын хэсэг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад тус тус танилцуулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ;
3.3.13. Аймгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох агентлагийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг тухайн жилд шаардлагатай гэж үзсэн сумын Засаг даргын Тамгын газарт, аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг тусгайлан боловсруулсан удирдамжийн дагуу агентлагт тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцон ажиллаж болно;
3.3.14. Багийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар дүгнэн, илтгэх хуудсыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ;
3.3.15. Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь багийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ энэхүү журмын холбогдох зүйл заалтыг дагаж мөрдөнө;
3.3.16. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь хяналт-шалгалтын бусад байгууллагуудтай хамтран төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад цаг үеийн болон төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцон ажиллаж болно.
ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙ БАЙГУУЛЛАГЫН
УДИРДЛАГА, АЖИЛТНУУД БОЛОН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙХ
АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдаж буй байгууллагын удирдлага, ажилтнуудын эрх, үүрэг:
4.1.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтны үйл ажиллагаанд ашиг сонирхолын чиглэлээр болон бусад чиглэлээр хөндлөнгөөс нөлөөлөл үзүүлэхийг хориглоно;
4.1.2. Байгууллагын удирдлага, албан хаагчид нь хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтанд шаардлагатай мэдээ, тайлан, судалгааг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй;
4.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хөндлөнгийн буюу мэргэжлийн байгууллага, албан тушаалтнаар дахин хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэж болно;
4.1.4. Хяналт шинжилгээний үнэлгээний дүнг үндэслэн холбогдох албан тушаалтан, дээд шатны байгууллагаас өгсөн зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлж, ажиллах.
4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагчийн эрх:
4.2.1. Байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;
4.2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
4.2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;
4.2.4. Мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх;
4.2.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн үл тохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шинжилгээ, үнэлгээнд хамрагдсан байгууллагуудад зөвлөмж боловсруулан хүргүүлж, шаардлагатай тохиолдолд аймгийн Засаг даргын албан даалгавраар үүрэг даалгавар өгөх.
4.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагчийн үүрэг:
4.3.1. Хууль тогтоомж, төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийг баримтлан, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг мөрдлөг болгон ажиллах;
4.3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;
4.3.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн боловсруулах;
4.3.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар мэдээллийн сан бүрдүүлж, байгууллагын архивт холбогдох материалыг хүлээлгэн өгнө.
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг "Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээ", "Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл заалтын хэрэгжилтийн үнэлгээ" гэж 2 төрлөөр тодорхойлно.
5.2. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд нь Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай байгуулж буй үр дүнгийн гэрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажил үйлчилгээг жил бүр тусгана.
5.3. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.
5.4. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээ:
5.4.1. "Үр дүнтэй" шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан 90-100 хүртэлх хувьтай зорилт, арга хэмжээг 100 хувиар;
5.4.2. "Тодорхой үр дүнд хүрсэн" шалгуур үзүүлэлт зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай 60-89 хүртэлх хувьтай зорилт, арга хэмжээг 70 хувиар;
5.4.3. "Эрчимжүүлэх шаардлагатай" шалгуур үзүүлэлт зорилтот түвшиндээ хүрээгүй удирдлага зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай 31-59 хүртэлх хувьтай зорилт, арга хэмжээг 40 хувиар;
5.4.4. "Үр дүнгүй" зорилт арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй 0-30 хүртэлх хувьтай зорилт арга хэмжээг 0 хувиар;
5.4.5. 3орилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлс нь нотлогдсон зорилт, арга хэмжээг "Үнэлэх боломжгүй" үнэлгээгээр тус тус үнэлсэн болно.
5.5. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрзтжилтийн үнэлгээ:
5.5.1. "Бүрэн хэрэгжсэн" холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан 90-100 хүртэл хувьтай бол 100 хувь;
5.5.2. "Хэрэгжих шатанд" тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад мэдэгдсэн, хүргүүлсэн, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа 50-89 хүртэл хувьтай бол 70 хувь;
5.5.3. "Хэрэгжилт хангалтгүй" тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй 10-49 хүртэл хувьтай бол 30 хувь;
5.5.4. "Хэрэгжээгүй" тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй 0-9 хүртэл хувьтай бол 0 хувь;
5.5.5. "Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй".
5.6. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл заалтын хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно.
ЗУРГАА. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
6.1. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, удирдлага, арга зүйгээр хангана.
6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол болон энэхүү журмыг баримтлан ажиллана.
6.3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар нь тайлант оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг 7 дугаар сарын 01, бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг 12 дугаар сарын 15-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлнэ.
6.4. Хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг ирүүлэхдээ энэхүү журмын 3, 4 дүгээр хавсралтанд заасан тайлангууд, сумын Засаг даргын Тамгын газар эдийн засаг нийгмийн үзүүлэлтүүдийн хамт ирүүлнэ.
6.5. Байгууллагын жилийн үйл ажиллагааны тайланг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг нь удирдах зөвлөлийн хурлаар, сумын Засаг даргын Тамгын газар нь сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж, хурлын тэмдэглэлийн хамт ирүүлнэ.
6.6. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болон сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ.
6.7. Шаардлагатай тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч болно.
6.8. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс нь агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авна.
6.9. Энэхүү журмын 3.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын 2-5 дугаар хавсралтын дагуу гаргаж, хавсралтад заасан хугацаанд холбогдох байгууллагад ирүүлнэ.
6.10. Салбарын сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт, аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.
6.11. Агентлаг, сумдын үйл ажиллагааг үнэлж, дүгнэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтэс нэгжүүд салбарын хамааралтай зарим үзүүлэлтүүдийг дүгнэж, тус журмын дагуу хувь, оноог үнэн зөв гаргаж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлнэ.
ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ
7.1. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд нь хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх бөгөөд тухайн сум, орон нутгийн иргэдийн 5-аас доошгүй хувийг хамруулна.
7.2. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага өөрөө сонгож болох бөгөөд үйл ажиллагааны зардлыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлнэ.
7.3. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар болон өөрөө хийж болох бөгөөд үнэлгээний дүн нь тухайн байгууллагуудад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үндэслэл болно.
НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
8.1. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 3 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрыг тус бүр 2.0 сая хүртэлх төгрөгөөр шагнаж, урамшуулал олгоно.
8.2. Энэхүү журмын 8.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцийн сангаас зарцуулна.
8.3. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох ажлыг хариуцан зохион байгуулна.
8.4. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын Тамгын газар нь сургалт зохион байгуулж болно.
8.5. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудаас ирүүлсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг үндэслэн ажил арга хэмжээг газар дээр нь хяналт шалгалт хийж болно.
8.6. Аймгийн Засаг даргаас төрийн болон нутгийн захиргааны байгууллагын тухайн оны үйл ажиллагааны үнэлгээний дүнг үндэслэн тусгайлан зөвлөмж, дүгнэлт, албан даалгавар хүргүүлнэ.
8.7. Шаардлагатай гэж үзсэн агентлаг, сумын Засаг даргын Тамгын газарт аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг болон зөвлөн туслах ажлын хэсгийг аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажиллуулж, үр дүнг тооцож ажиллана.
ЕС. ХАРИУЦЛАГА
9.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр дараалан 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан, сумын Засаг дарга болон агентлагийн даргад аймгийн Засаг дарга сахилгын шийттэл ноогдуулна.
9.2. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр дараалан 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан сумын Засаг даргын Тамгын газрын даргыг төрийн албаны тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн дагуу арга хэмжээ тооцуулахаар сумын Засаг даргад уламжлах.
9.3. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:
9.3.1. Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
9.3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг байгууллагын удирдах зөвлөл болон, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй;
9.3.3. Тогтоосон хугацаанд үнэлгээ хийж ирүүлээгүй, хугацаа хоцроосон, тайлан бичих, үнэлгээ хийх ажилд хайнга хандсан;
9.3.4. Биелэлтийг тайлагнахдаа тухайн байгууллагын удирдлага, гарын үсэг зурж, баталгаажуулаагүй;
9.3.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын албан даалгавар, Засаг даргын Тамгын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй.
---оОо---