Аймгийн Засаг даргын 2017 оны А/184 тоот захирамж

 

ХЭНТИЙ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 05 сарын 05-ны өдөр, дугаар А/184, Хэрлэн сум


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.1.6-ын "а", 29.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, ажлын үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралтаар баталсугай. 

2. Энэхүү журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн хэмжээнд бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг агентлаг, байгууллагын дарга, захирал, эрхлэгч, сумдын Засаг дарга, хот, тосгоны Захирагч нарт үүрэг болгосугай. 

3. Журмын хэрэгжилтийг хангахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Нямдаваа/-т үүрэг болгосугай. 

4. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Ж.Ганбаатар/-д үүрэг болгосугай. 

5. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2013 оны 497 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид "бодлогын баримт бичиг" гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр (цаашид "хууль тогтоомж, тогтоол шийдвэр" гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага (цаашид "захиргааны байгууллага" гэх)-ын үйл ажиллагаа. Үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдуүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.

1.3. Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний цар хүрээг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүулэх, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлэх, удирдан зохицуулах ажлыг Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.


ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. "хяналт-шинжилгээ" гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;

2.1.2. "үнэлгээ" гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;

2.1.3. "үр дүнд суурилсан явцын үнэлгээ" гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

2.1.4. "үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ" гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

2.1.5. "хөндлөнгийн үнэлгээ" гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлгээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;

2.1.6. "хэрэглэгчийн үнэлгээ" гэж захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн дүнг;

2.1.7. "шалгуур үзүүлэлт" гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрд бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

2.1.8. "суурь үзүүлэлт" гэж үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

2.1.9. "зорилтот түвшин" гэж тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ

3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:

3.1.1. шударга, хараат бус байх;

3.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

3.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

3.1.4. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;

3.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

3.1.6. хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

3.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтай хариуцдаг байх.

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана:

3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

3.2.1.1. Монгол Улсын хууль;

3.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;

3.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

3.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;

3.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

3.2.1.6. Засгийн газрын тогтоол;

3.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;

3.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;

3.2.1.9. Засгийн газрын албан даалгавар.

3.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

3.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;

3.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;

3.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;

3.2.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

3.2.2.6. Үндэсний хөтөлбөр;

3.2.2.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.2.8. Аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт;

3.2.2.9. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.2.10. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.2.11. Дэд хөтөлбөр;

3.2.2.12. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.

3.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:

3.2.3.1. Энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

3.2.3.3. тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;

3.2.3.4. ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.5. шилэн дансны хөтлөлт;

3.2.3.6. шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.7. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

3.2.3.8. аймгийн Засаг даргатай агентлаг, байгууллагын дарга, захирал, эрхлэгч, сумдын Засаг дарга, хот, тосгоны Захирагч нарын байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

3.2.3.9. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.10. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1. Захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.

4.2. Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.

4.3. Энэхүү журмын 4.2-т заасан үүргийг тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд Засаг дарга, агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжид дарга, захирал, эрхлэгч нар тус тус хариуцна.

4.4. Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.

4.5. Тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тооны хязгаарт нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц бүрэлдэхүүнтэй байна.

4.6. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан хүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалд томилно:

4.6.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

4.6.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;

4.6.3. баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ,
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна:

5.1.1. байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;

5.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

5.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;

5.1.4. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.

5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:

5.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;

5.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;

5.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;

5.2.4. мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх.


ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:

6.1.1. захиргааны байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батална. Энэхүү төлөвлөгөө нь тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн төлөвлөгөө байж болно. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана;

6.1.2. захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана;

6.1.3. хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно;

6.1.4. захиргааны байгууллага нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.

6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

6.2.1. бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

6.2.1.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

6.2.1.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

6.2.1.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);

6.2.1.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөренгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

6.2.1.5. "үнэлэх боломжгүй" - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

6.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, эаалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

6.3.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

6.3.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

6.3.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

6.3.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

6.3.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй".

6.4. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ (1).

В - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;
Х - арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;
Z - арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин;
n - арга хэмжээ, зүйл заалтын тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
B = 1/n ∑_(i=1)^n(X_i/Z_i )*〗100%  (1) томьёогоор тодорхойлно.

6.5. Захиргааны байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ (2).

Е - ерөнхий үнэлгээ;
α - бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;
β - байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;
ү - байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;
n - бодлогын баримт бичгийн тоо;
m - байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;
k - байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;
i - үзуүлэлтийн дугаар;
E = 0.05*[(1/n ∑(i=1)^n(αi))*0.6+(1/m ∑(i=1)^m (βi))*0.2+(1/k∑(i=1)^k(γi))*0.2]    (2)

6.6. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

6.7. Аймгийн Засаг даргатай агентлаг, байгууллагын дарга, захирал, эрхлэгч, сумдын Засаг дарга, хот, тосгоны Захирагч нарын байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.


ДОЛОО. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

7.1. Захиргааны байгууллага нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.

7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжуүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.

7.3. Шаардлагатай тохиолдолд харьяалах дээд шатны байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.

7.4. Энэхүү журмын 3.2.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг мөн журмын 2-5 дугаар хавсралтын дагуу гаргаж, захиргааны байгууллагын удирдлагын, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан баталгаажуулж журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.

7.5. Үндэсний хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичиг:

7.5.1. захиргааны байгууллага тухайн салбарын төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Засаг даргын Тамгын газар тайланг хянан үзэж холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

7.5.2. Захиргааны байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад эрхлэх асуудлынхаа хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг хагас бүтэн жилээр хийж тайланг Засаг даргын Тамгын гаэарт хүргүүлнэ. Засаг даргын Тамгын гаэар тайланг нэгтгэж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ;

7.5.3. Захиргааны байгууллага үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, тайланг Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Засаг даргын Тамгын газар тайланг хянаж Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулан холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

7.5.4. Захиргааны байгууллага бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Засаг даргын Тамгын газар тайланг нэгтгэж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засаг даргын эөвлөлийн хуралдаанд танилцуулан Үндэсний хөгжлийн газарт хүргүүлнэ;

7.5.5. Захиргааны байгууллага гадаздын эээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Засаг даргын Тамгын газар тайланг хянаж Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулан холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.6. Орон нутгийн хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичиг:

7.6.1. Захиргааны байгууллага аймгийг хөгжүүлэх хэтийн зорилтын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 14,6 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ;

7.6.2. Захиргааны байгууллага Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ. үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15.7, 15.8 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж, тайланг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ;

7.6.3. Захиргааны байгууллага аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ;

7.6.4. сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.

7.7. Захиргааны байгууллага дунд хугацаанд хэрэгжих бодлогын баримт бичгийн хугацаа дуусмагц эцсийн үнэлгээ болон бодлогын баримт бичгийн үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэж дүнг журмын 9 дүгээр хавсралтын дагуу гарган Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.


НАЙМ. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

8.1. Захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтийг салбар, чиглэлээр ангилан энэхүү журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж тайланг захиргааны байгууллагын удирдлагын, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан баталгаажуулж журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

8.2. Яамд, Засаг дарга, байгууллагад өгсөн үүргийн хэрэгжилтийг шийдвэрийн эхэнд нь бичигдсэн Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, Засаг дарга, ажлын хэсгийн дарга (ахлагч) нэгтгэн мэдээлнэ.

8.3. Улсын төсөвт байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хяналт тавьж тайлагнана.

8.4. Засаг даргын Тамгын газар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн нэгдсэн дүнг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийг захиргааны байгууллага мөрдөж ажиллана.

8.5. Засаг даргын Тамгын газар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж дүнг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулан холбогдох тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

8.6. Захиргааны байгууллага бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон сүүлийн 3 жил тасарсан болон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалтыг хүчингүй болгох, хяналтаас хасах тухай саналыг жилийн эцсийн тайлангийн хамт Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Засаг даргын Тамгын газар саналыг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжилна.

8.7. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.

8.8. Захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг агуулга, чиглэлээр нь багцлан хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн холбогдох арга хэмжээ авна.


ЕС. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

9.1. Захиргааны байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 7, 8 дугаар хавсралтын дагуу гаргаж тайланг Засаг даргын тамгын газарт мөн журмын 1 дугээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ. Тайлан нь дараах хавсралттай байна:

9.1.1. Захиргааны байгууллага:

9.1 1.1. тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;

9.1.1.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

9.1.1.3. байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;

9.1.1.4. шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;

9.1.1.5. аймгийн Засаг даргатай агентлаг, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарын байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

9.1.1.6. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

9.1.1.7. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

9.1.2. сум, тосгоны Засаг дарга, Захирагч түүний Тамгын газар, ажлын алба:

9.1.2.1. аймгийн Засаг даргатай сумдын Засаг дарга, хот, тосгоны Захирагч нарын байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

9.1.2.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

9.1.2.3. байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;

9.1.2.4. шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;

9.1.2.5. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар, байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

9.1.2.6. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

9.2. Захиргааны байгууллага энэхүү журмын 2-6 дугаар хавсралтын дагуу холбогдох дээд газарт хүргүүлсэн тайланг байгууллагын үйл ажиллагааны жилийн тайлангийн хамт дахин ирүүлэх шаардлагагүй.

9.3. Сумын эдийн эасаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан өдрөөс хойш 3 сарын дотор бүрэн эрхийн хугацаагаар тооцон тухайн аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн онцлогийг харгалзан боловсруулж Засаг даргын Тамгын газраар батлуулна.

9.4. Агентлаг, газар, өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллага, сумын Засаг даргын Тамгын газар, нутаг дэвсгэрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ Засаг даргын Тамгын газартай зөвшилцөнө.

9.5. Захиргааны байгууллага нь хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан ерөнхий удирдамжийн дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ.

9.6. Хэрэглэгчийн үнэлгээг гаргахдаа захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.

9.7. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулна. Хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг тухайн үнэлгээ хийлгэх байгууллага зохион байгуулна.

9.8. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага гаргаж Засаг даргын Тамгын газарт 2 дугээр сарын 1-ний дотор хүргүүлнэ. Уг үнэлгээ нь захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно.

9.9. Аймгийн Засаг даргатай агентлаг, байгууллагын дарга, захирал, эрхлэгч, сумдын Засаг дарга, хот, тосгоны Захирагч нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн үнэлгээг тухайн хэлтэс гаргаж Засаг даргын Тамгын газарт 2 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ.

9.10. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийн үнэлгээг энэхүу журмын 10 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

9.11. Захиргааны байгууллага нь байгууллагын ил тод байдлын үнэлгээг энэхүү журмын 11 дүгээр хавсралтын дагуу гаргаж Засаг даргын Тамгын газарт мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.

9.12. Засаг даргын Тамгын газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулан захиргааны байгууллагад газар дээр нь ажилласны үндсэн дээр жилийн үйл ажиллагааны нэгдсэн үнэлгээг гаргана. Холбогдох зардлыг Засаг даргын Тамгын газрын төсвийн багцад тусгаж батлуулсан байна.

9.13. Засаг даргын Тамгын газар захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.


АРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН

10.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, хянах, хадгалах, ашиглах, түгээхэд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (цаашид "цахим сан" гэх)-г ашиглана.

10.2. Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зааврын дагуу ашиглаж ажиллана.

10.3. Захиргааны байгууллага дараах асуудлыг хариуцна:

10.3.1. захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн болон тухайн асуудал хариуцсан ажилтан цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд оруулах;

10.3.2. бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайланг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсний дагуу цахим санд оруулан баталгаажуулж, холбогдох байгууллагад албан бичгээр хүргуүлэх;

10.3.3. холбогдох байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөн ажиллах.


АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

11.1. Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр өндөр оноо авч шалгарсан сумдын Засаг даргын Тамгын газрыг:

1 дүгээр байр - 1,000,000 төгрөг;

2 дугаар байр - 800,000 төгрөг;

3 дугаар байр - 600,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

11.2. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

11.2.1. захиргааны байгууллагын тэргуүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засах;

11.2.2. захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

11.2.3. харьяалах захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах.

11.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүпэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.


АРВАН ХОЁР. ХАРИУЦЛАГА

12.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан захиргааны байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах болон шийдвэрлэнэ.

12.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

12.2.1. энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

12.2.2. өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

12.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг захиргааны байгууллагын удирдлагын, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй.

 

---оОо---