Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 тоот захирамж
НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 05 сарын 24 өдөр, дугаар А/335, Улаанбаатар
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн "а", 29.2, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1146 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
Нийслэлийн нутгийн захирааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" болон энэ журмыг дагаж мөрдөнө.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ
2.1. Энэ журамд заасны дагуу хөгжлийн бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 3.1-д заасан зарчмуудыг баримтална.
2.2. Энэ журмыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, нийслэлийн төсөвт болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад мөрдөх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараахь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, үйл ажиллагаа хамаарна:
2.2.1. Улсын ИхХурлын тогтоол;
2.2.2. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
2.2.3. Ерөнхийлөгчийн зарлиг;
2.2.4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж;
2.2.5. 3асгийн газрын тогтоол;
2.2.6. Ерөнхий сайдын захирамж;
2.2.7. 3асгийн газрын хуралдааны тэмдэглэл;
2.2.8. 3асгийн газрын албан даалгавар;
2.2.9. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон уг хурлын Тэргүүлэгчдийн тогтоол;
2.2.10. Нийслэлийн Засаг даргын захирамж;
2.2.11. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл;
2.2.12. Нийслэлийн Засаг даргын албан даалгавар;
2.2.13. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;
2.2.14. 3асгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
2.2.15. Бүсчилсэн хөгжлийн бодлого;
2.2.16. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажил;
2.2.17. Үндэсний хөтөлбөр;
2.2.18. Улсын эдийн засаг, нийгмийгхөгжүүлэх үндсэн чиглэл;
2.2.19. Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт;
2.2.20. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
2.2.21. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
2.2.22. Дэд хөтөлбөр;
2.2.23. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр;
2.2.24. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
2.2.25. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээний биелэлт;
2.2.26. Шилэн дансны хөтлөлт;
2.2.27. 3асгийн газрын гишүүнээс Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
2.2.28. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан;
2.2.29. Нийслэлийн Засаг даргаас харьяа байгууллагын дарга, дүүргийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлт;
2.2.30. Хяналт-шинжилгээний ажлын зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлан.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хариуцсан чиг үүргийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.
3.2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 4.6-д заасан шаардлага хангасан хүнийг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалд томилно.
3.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.
3.4. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 4.4-т заасны дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагын захиргаа, хүний нөөц, дотоод ажил, эсхүл хяналт шинжилгээ хариуцсан нэгж нэгтгэх бөгөөд түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж, эсхүл ажилтан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүн мэдээг дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
3.5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРУЦСАН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 5.1-д заасан эрх эдэлж, 5.2-т заасан үүрэг хүлээнэ.
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, АРГА ЗҮЙ, ХАРИУЦЛАГА
5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөлт:
5.1.1. нийслэлийн нутгийн захиргааны байгууллага тухайн жилд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөг жил бүр батлах бөгөөд уг төлөвлөгөө нь хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөний үндсэн хэсэг болно. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хариуцах эзэн, хамтран оролцох байгууллага, албан тушаалтан зэргийг тусгана;
5.1.2. нийслэл, дүүргийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг байгууллагын дарга /захирал/ тус тус батална;
5.1.3. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хийх хяналт-шинжилгээний ажлыг хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөнд заасан хугацаанд, шаардлагатай тохиолдолд эрх бүхий удирдлагаас баталсан удирдамжийн дагуу, үнэлгээний ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актад заасан хугацаанд тус тус гүйцэтгэнэ;
5.1.4. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тус тус тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг төсөвт тусган батлуулсан байна;
5.1.5. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагаанд хийх үнэлгээний ажлыг дараа жилийн I улирлын эхний хагаст багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна;
5.1.6. Нийслэлийн Засаг дарга шаардлагатай гэж үзвэл нутгийн захиргааны байгууллагын хагас жилийн үйл ажиллагааны явц, үр дүнд хийх үнэлгээг тухайн жилийн гуравдугаар улиралд хийж болно;
5.1.7. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга томилж, ажиллах удирдамжийг батална. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагч ажиллана.
5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын арга зүй:
5.2.1. нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийн заалтын хэрэгжилтийг тооцохдоо тайлант хугацааг 100 хувиар тооцож, биелэлтийг 0-100 хувиар үнэлнэ. Үүнд:
90.0% - 100% Хангалттай;
50.0% - 89.9% Хэрэгжих шатанд;
30.0% - 49.9% Хэрэгжилт удаашралтай;
0.0% - 29.9% Хэрэгжилт хангалтгүй.
Хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон дээд шатны байгууллагад тайлагнахдаа Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6-9 дүгээр бүлэгт заасан аргачлалыг баримтална;
5.2.2. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан шалгуур үзүүлэлтийг ашиглана;
5.2.3. тухайн жилд шинээр байгуулагдсан болон энэ журамд ажил дүгнэх шалгуур үзүүлэлтүүд нь тусгагдаагүй байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тохиолдолд үнэлгээний ажлын хэсэг шалгуур үзүүлэлтийг нь боловсруулан дүгнэнэ;
5.2.4. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийхээр Нийслэлийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг нь байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийхдээ энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан үлгэрчилсэн загварыг ашиглах бөгөөд дараахь дэс дарааллыг баримтална:
а/ хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдах байгууллагуудаас энэ журмын 8 дугаар бүлэгт заасан аргачлалын дагуу боловсруулж, урьдчилан ирүүлсэн байгууллагын үйл ажиллагааны тайланг судлах;
б/ байгууллагын үйл ажиллагааны тайланг судлах явцад зайлшгүй тодруулах, магадлах шаардлагатай асуудлаар газар дээр нь шалгалт хийх.
5.2.5. үлгэрчилсэн загварт заасан үзүүлэлт дээр нэмж, тухайн жилийн зорилтын онцлогтой уялдан оруулсан үзүүлэлтүүд болон нийслэлийн удирдлагаас цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг, даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг дүгнэхдэз Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс тухайн асуудлаар байгууллага нэгжид өгсөн явцын үнэлгээг суурь үнэлгээ болгон авна.
5.2.6. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үнэлгээнд нийт үнэлгээний 40 хувийг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээний оноо, 40 хувийг байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээний оноо, 10 хувийг байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээний үзүүлэлтийн оноо, 10 хувийг хүний нөөцийн ил тод байдлын үнэлгээний үзүүлэлтийн оноо тус тус эзлэх бөгөөд дараахь томьёогоор тооцоолно:
Шалгуур үзүүлэлт 1 + Шалгуур үзүүлэлт 2 + ... Шалгуур үзүүлэлт n
Дундаж үнэлгээ =------------------------------------------------------------/n
Дундаж Y1 х 40 + Дундаж Ү2 х 40 + Дундаж Y3 х 10 + Дундаж Ү4 х 10
Ерөнхий үнэлгээ =-----------------------------------------------------------/100
ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮР ДҮНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОЛГОХ УРАМШУУЛАЛ, ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
6.1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээг дараахь байдлаар ангилна:
Бүрэн хангалттай 90.0-100.0
Хангалттай 80.0-89.9
Ажил сайжруулах шаардлагатай 70.0-79.9
Хангалтгүй 0.0-69.9
6.2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнг үндэслэн дараахь шийдвэрийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ:
6.2.1. тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр "Бүрэн хангалттай" үнэлгээ авсан байгууллагыг өргөмжлөл, мөнгөн шагналаар, уг мөнгөн шагналын 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар тухайн байгууллагын удирдлагыг тус тус шагнаж урамшуулахаар;
б.2.2. тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр "Ажил сайжруулах шаардлагатай" үнэлгээ авсан, эсхүл өмнөх жилийн хүрсэн түвшнээс ажлын үзүүлэлт нь илт буурсан байгууллага, нэгжийн удирдлагад холбогдох хуульд заасны дагуу сануулах, цалин, хөлсийгбууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар;
6.2.3. тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр "Хангалтгүй" үнэлгээ авсан бол тухайн байгууллага, нэгжийн удирдлагад холбогдох хуульд заасны дагуу албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулахаар.
6.3. Дараахь зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хариуцлага тооцох саналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлнэ:
6.3.1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөний дагуу хийсэн хяналт-шинжилгээний ажлын явцад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагад;
6.3.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын мөрөөр хэрэгжүүлэх зөвлөмжийг биелүүлээгүй нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагад;
6.3.3. энэ журмын 8-д заасныг зөрчсөн албан хаагчид;
6.3.4. байгууллагын тайланг дүүргийн Засаг даргын зөвлөл буюу тухайн байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй мэдээлсэн албан хаагчид.
ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
7.1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
7.1.1. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын тэргүүний арга, туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гарсан алдаа, дутагдлыг засах;
7.1.2. байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;
7.1.3. харьяа захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах.
7.2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг жил бүр төсөвтөө тусган батлуулна.
7.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын дүгнэлт, зөвлөмжид үндэслэн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг тухайн зорилтын хэрэгжилтийг хариуцсан байгууллага, албан тушаалтан хүлээнэ.
НАЙМ. ТАЙЛАН, МЭДЭЭ
8.1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан хуваарийн дагуу тайлан, мэдээ гаргана.
8.2. Тайлан, мэдээ ирүүлэх хугацааг шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өөрчилж болно. Энэ тохиолдолд албан бичгээр мэдэгдэнэ.
8.3. Шинээр гарсан тогтоол, шийдвэрт биелүүлэх хугацааг заасан тохиолдолд заасан хугацаанд нь, хугацаа тодорхойгүй тохиолдолд гарсан өдрөөс хойш 3 сарын дараагаас эхлэн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцно.
8.4. 3асгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 3.2.2-т заасан үндэсний хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичгийн нийслэл хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний тайлан, мэдээг тухайн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нийслэлийн холбогдох байгууллагуудаас нэр нь эхэнд бичигдсэн байгууллага нэгтгэн ирүүлнэ.
8.5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цаг үеийн шаардлагаар шуурхай мэдээ солилцохдоо цаасан суурьтай мэдээг албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу, цахим суурьтай мэдээг хүлээн авагчийн цахим шуудангийн хаягаар тус тус солилцоно.
8.6. Тайлан, мэдээ нь дараахь шаардлагыг хангасан байна:
8.6.1. үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүрэн багтаасан, тайлант хугацааг бүрэн хамруулсан байх. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг суурь түвшинтэй уялдуулан зорилтот түвшин, хүрсэн үр дүнг бүрэн тодорхойлж, чанарын болон тоон шалгуур үзүүлэлтийн дагуу тайлагнана;
8.6.2. холбогдох заавар, журмын дагуу боловсруулсан, албан бичиг хэргийн стандартыг хангасан, үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй, тоо баримт зөрөөгүй байх;
8.6.3. нийслэлийн хэмжээнд тухайн чиглэлээр хийсэн ажлыг бүрэн хамруулж, үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийн үндэслэл, шалтгааныг тодорхой гаргасан байх;
8.6.4. Хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангасан байх;
8.6.5. өмнө хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх тайланг бүрэн тусгасан байх;
8.6.6. тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг нотлох баримт дээр тулгуурлан тодорхойлсон байх бөгөөд шаардлагатай баримт материалыг хавсарган хүргүүлэх;
8.6.7. байгууллагынхаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжээр мэдээ, тайланд шинжилгээ хийлгэж, баталгаажуулсан байх.
ЕС. БАЙГУУЛЛАГЫН ХАГАС БОЛОН БҮТЭН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ, АГУУЛГА
9.1. "Байгууллагын хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан"-г дараахь жишиг загварын дагуу боловсруулсан байна. Үйл ажиллагааны тайлан 5 бүлэгтэй байх бөгөөд бүлэг тус бүр доор дурдсанаар эрэмбэлсэн мэдээллийг агуулсан байна:
9.1.1. Нэгдүгээр бүлэг "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн":
а/ "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
б/ төрөөс баримтлах бодлогод заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухаин байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
в/ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
г/ улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
д/ бүсчилсэн хөгжлийн бодлогод заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
е/ үндэсний хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
ж/ нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтод тусгасан, тухайн байгууллагаас гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
з/ Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
к/ нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
л/ дэд хөтөлбөрт тусгасан, тухайн байгууллагаас гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
м/ дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд тухайн дүүргийн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл;
н/ дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд тухайн дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл.
9.1.2. Хоёрдугаар бүлэг: "Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн":
а/ Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл;
б/ Нийслэлийн Засаг даргаас тухайн жилд хэрэгжүүлэхээр зарласан зорилтот ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын холбогдолтой мэдээлэл.
9.1.3. Гуравдугаар бүлэг "Байгууллагын үйл ажиллагааны үр дүн":
а/ байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл;
б/ хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл. Энэ мэдээллийг гаргахдаа Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэгжурам"-ын 10 дугаар хавсралтад заасан аргачлалыг баримтална;
в/ байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /КРI/-ээр үнэлсэн үнэлгээтэй холбоотой мэдээлэл;
г/ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой мэдээлэл;
д/ бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл;
е/ "Нийслэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан"-д тухайн жилд гаргах тайлан, мэдээний тухай мэдээлэл;
ж/ дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд Улаанбаатар хотын "Аз жаргалтай хот" индексийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажилтай холбоотой мэдээлэл;
9.1.4. Дөрөвдүгээр бүлэг "Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал":
а/ байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл. Энэ мэдээллийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 11 дүгээр хавсралтад заасан аргачлалыг ашиглана.
9.1.5. Тавдугаар бүлэг "Бусад мэдээлэл":
а/ холбогдох чиг үүргийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагатай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласан тухай мэдээлэл;
б/ байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажилласан тухай мэдээлэл;
в/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
г/ хөрөнгө, санхүүжилтийн асуудлаас бусад үндсэн үйл ажиллагаа явуулахад гарч байгаа хүндрэл, бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх санал, хүсэлт.
9.1.6. Тайлангийн төгсгөлд тайланг нэгтгэн гаргасан ажилтан, тайлантай танилцаж зөвшөөрсөн байгууллагын дарга нэр, албан тушаалаа бичиж, гарын үсгээ зуран, байгууллагын тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байх.
9.2. Шаардлага хангаагүй тайлан, мэдээ ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзаж, энэ тухай байгууллагын удирдлагад мэдэгдэх бөгөөд дахин ирүүлэх хугацааг тогтоож гүйцэтгүүлнэ.
9.3. Тайлан, мэдээ гаргагч байгууллага энэ журмын 9.2-т заасан шалтгаанаар буцаасан тайлан, мэдээг дахин боловсруулах бөгөөд заасан хугацаанд хүргүүлнэ.
9.4. Ирүүлсэн тайлан, мэдээний чанар болон хугацаатай холбогдох хариуцлагыг тухайн байгууллагын удирдлага хариуцна.
9.5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь тайлан, мэдээ гаргахтай холбоотой асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.
9.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээний боловсруулалтын чанар болон хугацаанд хяналт тавьж, үнэлгээ өгөх бөгөөд энэ үнэлгээ нь тэдгээрийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтийн харгалзах нэг үзүүлэлт болно.
АРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН
10.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийн урсгалыг удирдах, хянах, хадгалах, ашиглах, түгээхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (цаашид "цахим сан" гэх)-г ашиглана.
10.2. Цахим сангийн бүрдүүлэлт, ашиглалт, түүнд тавих хяналтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хариуцна.
10.3. Бодлогын баримт бичиг, шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, шийдвэрийн холбогдох заалтуудыг цахим санд оруулж, хэрэгжилтийг хариуцах байгууллага, албан тушаалтныг үүрэгжүүлэх, биелэлтийг гаргах хугацааг тодорхойлох, биелэлтийн мэдээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс гүйцэтгэнэ.
10.4. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага цахим санд өөрийн эрхээр нэвтэрч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, шийдвэр, түүний хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайлантай танилцаж болно.
10.5. Хэрэгжилтийн тайланг цахим санд оруулахдаа уг тайлан, мэдээг байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа тухайн зорилт, арга хэмжээ, заалтын хүрсэн үр дүнг товч тодорхой бичих бөгөөд шаардлагатай бол нотлох баримтыг файлаар хавсаргана.
10.6. Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн тэмдэглэлийг цаасан суурьтайгаар үйлдэн байгууллагын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулах бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлнэ.
10.7. Цахим санд мэдээлэл оруулж байгаа байгууллага, албан хаагч тухайн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.
---o0o---