Аймгийн Засаг даргын 2017 оны А/445 тоот захирамж

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 11 сарын 29-ний өдөр, дугаар А/445, Дархан


АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам", аймгийн ИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдааны 2016 оны 3/03 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-д тусгагдсан Зорилт 1.9 "Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцооны чадавхийг дээшлүүлэх"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор "Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт, аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.

2. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд энэхүү аргачлалыг ашиглах, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэхийг бүх төрийн байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны бүтэн жилийн тайлан, ажлын үр дүнг энэхүү аргачлалаар дүгнэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /Д.Жаргалсайхан/-т даалгасугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2013 оны 245 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                                          С.НАСАНБАТ