Аймгийн Засаг даргын 2017 оны А/1159 тоот захирамж
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 11 сарын 08-ны өдөр, дугаар А/1159, Даланзадгад
ЖУРАМ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Аймгийн тэргүүний сум, баг, агентлаг шалгаруулах журам"-ыг 1 дүгээр, "Сумын бодлогын зорилт, арга хэмжээ, үйл ажиллагааны гүйцэтгэл"-ийг үнэлж дүгнэх үзүүлэлтийг 2 дугаар, "Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин"-г үнэлж дүгнэх үзүүлэлтийг 3 дугаар, Багийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх үзүүлэлтийг 4 дүгээр, Агентлагийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх үзүүлэлтийг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Ө.Баянмөнх/-т үүрэг болгосугай.
3. "Аймгийн тэргүүний сум, баг, агентлаг шалгаруулах журам"-д заасан мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Б.Наранхүү/-т зөвшөөрсүгэй.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны А/724 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, хугацаатай тайлан мэдээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь сум, баг, агентлагийн жилийн ажлын үр дүнг үнэлж дүгнэх, зорилго, зорилтоо хэрэгжүүлэх арга зүйгээр хангах, ажлын зөрчил дутагдлаа засаж залруулах боломжийг бүрдүүлэх, төрийн албаны стандарт, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллагын өрсөлдөх чадварын түвшинг дээшлүүлэхэд оршино.
1.2. Сум, баг, агентлагийн ажлыг шалган дүгнэх, шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Сум, баг, агентлагийн ажлыг бүтэн жилээр дүгнэнэ.
1.4. Сум, баг, агентлагийн ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсүүд дүгнэнэ. Шаардлагатай тохиолдолд аймгийн Засаг даргын захирамжаар "Ажлын хэсэг" байгуулж болно.
ХОЁР. СУМЫН АЖЛЫГ ДҮГНЭХ
2.1. Сумын жилийн үйл ажиллагааг "Бодлогын зорилт, арга хэмжээ, үйл ажиллагааны гүйцэтгэл", "Сумын хөгжлийн түвшин", "Хэрэглэгчийн үнэлгээ" гэсэн үндсэн 3 чиглэлээр шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж нэгдсэн дүнг гаргана.
2.2. Сумын жилийн үйл ажиллагааны нэгдсэн дүнг доорх хүснэгтийн дагуу сум тус бүрээр нэгтгэн гаргана:
2.2.1. Бодлогын зорилт, арга хэмжээ, үйл ажиллагааны гүйцэтгэл;
2.2.2. Сумын хөгжлийн түвшин;
2.2.3. Хэрэглэгчийн үнэлгээ.
2.3. Нэгдсэн дүн буюу дундаж оноог дараах томьёо ашиглан гаргана.
(АО х 100)/АЗО = ДО;
АО - авсан оноо;
АЗО - авбал зохих оноо (шалгуур үзүүлэлтийн дээд оноо);
ДО - дундаж оноо.
2.4. Сум бүрийн дундаж оноог ихээс нь бага руу эрэмбэлэн дараалуулж, оноог доор дурдсан үнэлгээнд шилжүүлнэ:
2.4.1. 90% -100% оноо авсан бол "А" буюу Маш сайн;
2.4.2. 80% - 89% оноо авсан бол "В" буюу Сайн;
2.4.3. 70% - 79% оноо авсан бол "С" буюу Хангалттай;
2.4.4. 60% - 69% оноо авсан бол "D" буюу Дутагдалтай;
2.4.5. 0% - 59% оноо авсан бол "F" буюу Хангалтгүй.
2.5. "Хангалтгүй" үнэлгээ авсан сумдын ажлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ажил сайжруулах хугацаат үүрэг даалгавар өгөх ба зөвлөн туслах ажлын хэсгийг тухайн сумдад ажиллуулна.
2.6. "Хангалтгүй" үнэлгээ авсан сумдын Засаг дарга нарт Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох ба тухайн сумын удирдлагууд холбогдох албан тушаалтнуудад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож болно.
2.7. Хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас баталсан асуулга, удирдамжийн дагуу авна.
ГУРАВ. БАГИЙН АЖЛЫГ ДҮГНЭХ
3.1. Багийн жилийн үйл ажиллагааг "Бодлогын зорилт, арга хэмжээний биелэлт, үр дүн", "Багийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт" гэсэн үндсэн 2 чиглэлээр тусгай шалгуур үзүүлэлтүудийн дагуу үнэлж нэгдсэн дүнг гаргана.
3.2. Дээрх үзүүлэлтийн дагуу сум тус бүр багуудын үйл ажиллагааг дүгнэж, хамгийн өндөр оноо авсан багийн материалыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ.
3.3. Багийн жилийн үйл ажиллагааны нэгдсэн дүнг доорх хүснэгтийн дагуу баг тус бүрээр нэгтгэн гаргана:
3.3.1. Бодлогын зорилт, арга хэмжээ, үйл ажиллагааны гүйцэтгэл;
3.3.2. Багийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт.
3.4. Нэгдсэн дүн буюу дундаж оноог энэхүү журмын 2.3-т зааснаар гаргаж, 2.4-т заасан үнэлгээг өгнө.
3.5. "Хангалтгүй" үнэлгээ авсан багийн Засаг дарга нарт Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож болно.
ДӨРӨВ. АГЕНТЛАГИЙН АЖЛЫГ ДҮГНЭХ
4.1. Агентлагийн жилийн үйл ажиллагааг "Удирдлага, зохион байгуулалт", "Төсвийн гүйцэтгэл, өр авлага", "Бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийн хэрэгжилт", "Хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн стандарт хангалт", "Хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа", "Харьяа дээд байгууллагын үнэлгээ" гэсэн үндсэн 6 чиглэлээр тусгай шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлж нэгдсэн дүнг гаргана.
4.2. Агентлагийн жилийн үйл ажиллагааны нэгдсэн дүнг доорх хүснэггийн дагуу байгууллага тус бүрээр нэгтгэн гаргана:
4.2.1. Удирдлага, зохион байгуулалт;
4.2.2. Төсвийн гүйцэтгэл, өр авлага;
4.2.3. Бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
4.2.4. Хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн стандарт хангалт;
4.2.5. Хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа;
4.2.6. Харьяа дээд байгууллагын үнэлгээ.
4.3. Нэгдсэн дүн буюу дундаж оноог энэхүү журмын 2.3-т зааснаар гаргана.
4.4. Энэхүү журмын 4.2.6-д заасан "Харьяа дээд байгууллагын үнэлгээ"-г өгөхдөө I-III байр эзэлсэн бол 5 оноо, IҮ-Ү байр 4 оноо, VI-VII байр 3 оноо, VIII-IХ байр 2 оноо, Х-ХV байр 1 оноогоор тус тус тооцож дүгнэнэ.
ТАВ. НЭГДСЭН ДҮН ГАРГАХ
5.1. Сум, баг, агентлагийн жилийн үйл ажиллагааны дүнг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Тэргүүний сум, баг, агентлагийг шалгаруулна.
ЗУРГАА. ШАГНАЖ УРАМШУУЛАХ
6.1. Тэргүүний сумыг дараах байдлаар шагнаж урамшуулна:
6.1.1. Тэргүүн байрын шагнал - Батламж 3,0 сая төгрөг;
6.1.2. Дэд байрын шагнал - Батламж 2,0 сая төгрөг;
6.1.3. Гутгаар байрын шагнал - Батламж 1,0 сая төгрөг.
6.2. Тэргүүний багийгдараах байдпаар шагнаж урамшуулна:
6.2.1. Тэргүүн байрын шагнал - Батламж 1,0 сая төгрөг;
6.2.2. Дэд байрын шагнал - Батламж 800,0 мянган төгрөг;
6.2.3. Гутгаар байрын шагнал - Батламж 500,0 мянган төгрөг.
6.3. Тэргүүний агентлагийг дараах байдлаар шагнаж урамшуулна:
6.3.1. Аймгийн "Тэргүүний агентлаг"-аар өргөмжилж "Батламж" 1,0 сая төгрөг.
6.4. Шагналыг Монголын үндэсний баяр - "Цагаан сар"-ын өмнө гардуулна.
---o0o---