Аймгийн Засаг даргын 2017 оны А/452 тоот захирамж
ДУНДГОВЬ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 12 сарын 11-ний өдөр, дугаар А/452, Мандалговь
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагуудын тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх /Дундговь аймагт хэрэгжиж буй бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам/-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Сумдын Засаг дарга, түүний тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагийн үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх баг томилон ажиллуулж, журмын дагуу тогтоосон хугацаанд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулж байхыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга /Г.Самданцоодол/-д даалгасугай.
Гурав. Журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг сумдын Засаг дарга, газар, хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.
Дөрөв. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" 2011 оны А/474 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ
Дундговь аймгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын дагуу хөгжлийн бодлогын баримт бичиг /цаашид "бодлогын баримт бичиг" гэх/, Монгол Улсын хууль тогтоомж, Еренхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр (цаашид "хууль тогтоомж, тогтоол шийдвэр" гэх)-ийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага (цаашид "захиргааны байгууллага" гэх)-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗОРИЛГО
2.1. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагыг цаг үеэ олсон хэрэщээт мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, дүгнэлт зөвлөмжөөр дэмжин төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх, бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулахад оршино.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ
3.1. Хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:
3.1.1. шударга, хараат бус байх;
3.1.2. хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;
3.1.3. хяналт шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
3.1.4. хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;
3.1.5. хяналт шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
3.1.6. хяналт шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;
3.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх;
3.2. Хяналт шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ:
3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:
3.2.1.1. Монгол Улсын хууль;
3.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
3.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
3.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
3.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
3.2.1.6. Засгийн газрын тогтоол;
3.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;
3.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
3.2.1.9. Засгийн газрын албан даалгавар;
3.2.1.10. Аймгийн Засаг даргын захирамж;
3.2.1.11. Аймгийн Засаг даргын албан даалгавар.
3.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
3.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030;
3.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;
3.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;
3.2.2.5. Үндэсний хөтөлбөр;
3.2.2.6. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.2.7. Аймаг хөгжүүлэх хэтийн зорилт;
3.2.2.8. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.9. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.2.10. Дэд хөтөлбөр;
3.2.2.11. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.
3.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дараах баримт бичгүүд хамаарна.
3.2.3.1. Энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.2.3.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
3.2.3.3. тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;
3.2.3.4. ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.2.3.5. шилэн дансны хөтлөлт;
3.2.3.6. шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.2.3.7. аймаг Засаг дарга яамдын сайдтай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
3.2.3.8. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.2.3.9. хэрэглэгчийн үнэлгээ.
ДӨРӨВ. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээг удирдамж, аргачлалын дагуу хийнэ.
4.1. Сумдын Засаг даргын Тамгын газар:
4.1.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
4.1.2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
4.1.3. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт;
4.1.4. Үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт;
4.1.5. Аймгийн Засаг даргаас сумдын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
4.1.6. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
4.1.7. Эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
4.1.8. Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн биелэлт;
4.1.9. Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
4.1.10. Хэрэглэгчийн үнэлгээ;
4.1.11. Шударга байдлын түвшний үнэлгээ;
4.1.12. Төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, шилэн данс хөтлөлт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтад өгсөн үнэлгээ.
4.2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг:
4.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
4.2.2. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
4.2.3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт;
4.2.4. Яамдын сайдтай Аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилт;
4.2.5. Аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт /Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт/;
4.2.6. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
4.2.7. Эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
4.2.8. Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн биелэлт;
4.2.9. Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
4.2.10. Төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, шилэн данс хөтлөлт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтад өгсөн үнэлгээ;
4.2.11. Шударга байдлын түвшний үнэлгээ;
4.2.12. Хэрэглэгчийн үнэлгээ.
4.3. Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХэлтэст, аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор харьяа хэлтэстээ хүргүүлж дүгнүүлэн, харьяа хэлтсүүд 12 дугаар сарын 20-ны дотор дүнгийн нэптэлийг ХШҮДАХ-т ирүүлнэ.
4.4. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланг энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэст хүргүүлнэ.
4.5. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа энэхүү журмын хавсралтын дагуу гаргана.
4.6. Агентлагийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтэд:
- Аймаг болон байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, үр дүн;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт мөрдөлт;
- Хариутай бичгийн барагдуулалт, санал өргөдөл гомдын шийдвэрлэлт;
- Шинэ санал санаачилга, түгээн дэлгэрүүлсэн байдал;
- Дотоод хяналт шалгалтын ажлын үр дүн;
- Төрийн албаны стандартын хэрэгжилт;
- И-оффис программын ашиглалт /аймгийн Сайт/;
- Өгсөн зөвлөмжийн хэрэгжилтүүд хамаарна.
4.7. Сумын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтэд:
Сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хийх хяналт шинжилгээ, үнэлгээг дараах 5 чиглэлээр хийнэ:
- Төрийн захиргаа, удирдлагын хүрээ;
- Санхүү, эдийн засгийн бодлогын хүрээ;
- Хөрөнгө оруулалт хөгжпийн бодлогын хүрээ;
- Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээ;
- Хууль эрх зүйн бодлогын хүрээ.
4.8. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг үнэлэхдээ, /ОНХС, СХС, ЖДҮХС, ХЭДСангийн хэрэгжилт, үр дүн, шилэн данс хөтлөлт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, ХОХБТХэлтэс, Орон нутгийн өмчийн газрын үнэлгээг харгалзана.
4.9. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн шударга байдлын түвшинг үнэлэхдээ Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээр тооцно.
4.10. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн хэрэглэгчийн үнэлгээг дээд шатны байгууллагуудын үнэлгээний дундаж, ТББ-ын үнэлгээний дундаж болон бусад үнэлгээг оруулж тооцно.
4.11. Байгууллагын ил тод байдал, хүний нөөцийг чадавхжуулах тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг энэхүү журмын 9, 10 дугаар хавсралтын шалгуураар үнэлнэ.
4.12. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд явцын хяналт, шинжилгээг тасралтгүй зохион байгуулж дүгнэлт зөвлөмж өгнө.
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5.1. Хяналт шинжилгээ, үнэлгээний мөрөөр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шагнал урамшууллын зардлыг тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгуулан шийдвэрлүүлнэ.
5.2. Монгол Улсын тогтвортой хөгжпийн үзэл баримтлал 2030, бүсчилсэн хөгжлийн бодлого, улсын болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг хөгжүүлэх хэтийн зорилтыг төлөвлөх, хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах ажлыг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хариуцна.
5.3. Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр, дэд хөтөлбөр, яамдын сайдтай байгуулсан гэрээ, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах ажлыг холбогдох хэлтэс хариуцна.
5.4. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Засаг даргын албан даалгаварыг төлөвлөх, хяналтанд авах, хэрэгжилтэд хяналт тавих, нэгтгэх, тайлагнах ажлыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэс хариуцна.
5.5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх ажлыг хариуцна. ХШҮ-ний ажлыг гүйцэтгэхийн өмнө урьдчилсан байдлаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байх.
5.6. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.
5.7. Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Сумдын Засаг даргын Тамгын газар нь Хяналт шинжилгээ, үнэлгээний багаас өгсөн зөвлөмжийг зохион байгуулсан үйл ажиллагааны талаар эргэн мэдээлэх үүрэг хүлээнэ.
5.8. Төрийн албан хаагч нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ
6.1. Захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийхталаар нарийвчлан тусгана.
6.2. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт батлуулсан байна.
6.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хийгдэх хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулна.
ДОЛОО. ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ АРГА ЗҮЙ
7.1. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
7.1.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
7.1.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);
7.1.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);
7.1.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);
7.1.5 "үнэлэх боломжгүй" - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.
7.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараахи аргачлалаар тооцно:
7.2.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
7.2.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь)
7.2.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
7.2.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
7.2.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй"
7.3. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
7.4. Захиргааны байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ/, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалын дагуу үнэлнэ.
7.5. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн, нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзан жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ.
НАЙМ. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
8.1. Захиргааны байгууллага нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.
8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.
8.3. Шаардлагатай тохиолдолд харьяалах дээд шатны байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
8.4. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг хавсралтын дагуу гаргаж, хавсралтад заасан хугацаанд холбогдох хэлтэс рүү хүргүүлнэ.
8.5. Үндэсний хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичиг:
8.5.1. Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд "Монгол Улсын тогтвортой хөгжпийн үзэл баримтлал-2030"-ын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
8.5.2. Төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд Хөгжпийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулан тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
8.5.3. Төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хагас бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж тайланг мэдээллийн цахим санд байршуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
8.5.4. Төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж, тайланг холбогдох яам руу хүргүүлнэ.
8.5.5. Төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж тайланг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлнэ.
8.5.6. Захиргааны байгууллага нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
8.6. Орон нутгийн хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичиг:
8.6.1. Нутгийн захиргааны байгууллага аймгийг хөгжүүлэх хэтийн зорилтын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай" хуулийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
8.6.2. Нутгийн захиргааны байгууллага Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15.7, 15.8 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт заасан хугацаанд хүргүүлнэ.
8.6.3. Нутгийн захиргааны байгууллага аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
8.6.4. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна.
ЕС. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
9.1. Захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг батлагдан гарсан даруйд нь хяналтад авч, хэрэгжилтийг салбар, чиглэлээр ангилан Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан хавсралтын дагуу гаргаж, энэхүү журамд заасан тайлан мэдээний хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэст хүргүүлнэ.
9.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хагас бүтэн жилээр тооцож агентлагийн дарга, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ба удааширч байгаа болон тасарч байгаа заалтын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар төлөвлөгөө гаргаж ажиллана.
9.3. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
АРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН
10.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийн урсгалыг удирдах, хянах, хадгалах, ашиглах, түгээхэд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (цаашид "цахим сан" гэх)-г ашиглана.
10.2. Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны холбогдох албан тушаалтан болон захиргааны байгууллагын удирдлага цахим санд өөрийн эрхээр нэвтэрч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайлантай танилцаж болно.
10.3. Хэрэгжилтийн тайланг цахим санд оруулахдаа тухайн зорилт, арга хэмжээ, заалтын хүрсэн үр дүнг хоёр мянган тэмдэгтэд багтаах бөгөөд шаардлагатай бол нотлох баримтыг файлаар хавсаргаж болно.
10.4. Цахим санд мэдээлэл оруулж байгаа байгууллага, албан хаагч мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.
10.5. Захиргааны байгууллага дараах асуудлыг хариуцна:
10.5.1. Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн болон тухайн асуудал хариуцсан ажилтан цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг заасан хугацаанд оруулах;
10.5.2. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайланг Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлсний дагуу цахим санд оруулан баталгаажуулж, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлэх;
10.5.3. Холбогдох байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөн ажиллах.
АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
11.1. Сумын Засаг дарга, түүний Тамгын газар болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаанд хийсэн ХШҮ-ний дүнгийн нийлбэр нь тухайн жилийн ерөнхий үнэлгээ болно. Нийлбэр дүнгээр дараах 4 түвшинд хуваан цаашид ажиллах чиглэлээ тогтооно.
90-100% авсан бол "А" буюу "Санаачилгатай сайн";
80-89.99% авсан бол "В" буюу "Хэвийн";
70-79.9% авсан бол "С" буюу "Дутагдалтай";
70% хүртэл авсан бол "D" буюу "Хангалтгүй"
11.2. Сум, агентлагийн тэргүүний арга, туршлагыг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон газар дээр нь очиж туршлага судлуулан нийтийн хүртээл болгох ба гарсан алдаа, дутагдлыг засах талаар зөвлөмж чиглэл өгөх.
11.3 Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах.
АРВАН ХОЁР. ДҮГНЭХ, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ ОЛГОХ
12.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг жил бүрийн 02 дугаар сарын 05-ны дотор захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээ дүгнэлт гарган, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, сум, агентлагийн үйл ажиллагааны үр дүнг үнэлсэн шийдвэр гаргуулна.
12.2. Тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий үнэлгээгээр "Санаачилгатай сайн" үнэлгээ авсан 3 сумыг 1,2,3 дугаар байр эзлүүлэн шагнана.
1 дүгээр байр 1, аймгийн Засаг даргын "Өргөмжлөл", 2.0 сая төгрөгийн мөнгөн шагналаар;
2 дугаар байр 1, аймгийн Засаг даргын "Өргөмжлөл", 1.5 сая төгрөгийн мөнгөн шагналаар;
3 дугаар байр 1, аймгийн Засаг даргын "Өргөмжлөл", 1.0 сая төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнана.
12.3. Тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий үнэлгээгээр "Санаачилгатай сайн" үнэлгээ авч тэргүүлсэн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 3 агентлагийг 1, 2, 3-р байр эзлүүлэн шагнана. 1-р байр 1, аймгийн Засаг даргын өргөмжлөл, 1000,0 мянган төгрөгийн мөнгөн шагналаар, 2-р байр 1, аймгийн Засаг даргын өргөмжлөл, 800,0 мянган төгрөгөөр, 3-р байр 1, аймгийн Засаг даргын өргөмжлөл, 500,0 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна.
12.4. Шагналын 50 хүртэлх хувийг санаачилгатай сайн ажилласан төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулахад зориулан зарцуулж болно.
12.5. Тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр "тэргүүн байр эзэлсэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалин, дэд байр эзэлсэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалингийн 90 хувь, гуравдугаар байр эзэлсэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал" олгох эрхийг аймгийн Засаг даргаас олгоно.
12.6. Ерөнхий үнэлгээгээр "Санаачилгатай сайн" түвшинд ажиллаж байгаа үнэлгээ авсан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн дарга болон ХШҮ хариуцсан мэргэжилтэнд 1 сарын үндсэн цалингийн 50% -тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох эрхийг аймгийн Засаг даргаас олгоно.
АРВАН ГУРАВ. ХАРИУЦЛАГА
13.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа дутагдалтай болон хангалтгүй үнэлгээ авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжилна.
13.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:
13.2.1. Худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
13.2.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;
13.2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сумын Засаг даргын зөвлөлийн хурал, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй.